11/25/10

ТАНЫ МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР

Там нь ямар газар вэ, хэн тамд очдог вэ
Зөвхөн ‘өөрийгөө хайрлах’ хүсэл шуналдаа хөтлөгдөж амьдардаг хүн там руу явдаг. Газар дээр амьдрахдаа диваажингийн төлөвшлийг олж чадаагүй хүмүүсээс болж там бий болжээ.
Хүмүүс бүгдээрээ диваажинд орох эрхтэй төрдөг. Бурхан нэг ч хүн үлдэлгүйгээр диваажинд ороосой гэж тэсэн ядан хүлээдэг. Тамын сүнсэн хүмүүс, өөрийн чөлөөт хүсэл зоригоос болоод газар дээр тамын амьдралаар амьдарсан хүмүүс байдаг. Тэд үхвэл сүнсэн ертөнцийн тамаас өөр хөл тавих газар үгүй. Нэг хүн ч атугай тамд очиход Бурхан гунигладаг.
Хүн төрөлхтний өвөг дээдэс Адам Ева хоёр уналтанд ороогүй бол там огт байхгүй байх байсан. Тийм болохоор там нь Бурханы бүтээлийн үр дүн болсон бүтээгдэхүүн бишээ. Хүн газар дэлхийд уналтанд ороод диваажингийн төлөвшсөн амьдралаар амьдарч чадаагүй учраас аргагүй эрхэнд бий болсон газар бол там юм. Нэг үгээр хэлбэл там нь сүнсэн ертөнцийн ‘хогийн сав’ юм. Яалаа гэж Бурхан тамыг бүтээх билээ. Там нь ‘өөрийгөө хайрлах хайр’-ын хаант улс юм 
Там нь жаахан ч болов хяналт, хориг, айдас байхгүй л бол хэмжээ хязгааргүй хүсэл шунал нь төрж гардаг газар билээ. Тэрхүү хүсэл шуналд нь төгсгөл гэж үгүй. Дэлхий ертөнц болон тэнгэрийн дэлхий төдийгүй Бурханыг хүртэл ноёрхохыг хүсэх шунал нь тамын хүсэл юм.
Өөрийгөө хайрлаж амьдардаг хүний дотоод талд үүний нэгэн адил хүсэл шунал байдаг. Өмнө нь хэлсэнчлэн, газар дэлхий дэх олон янзын хязгаарлалт нь дур хүслийн эрмэлзлэлийг барьж өгдөг учраас жигшүүрт дур хүсэл нь шуудхан гарч ирдэггүй.
Гэвч сүнсэн ертөнцөд тийм хязгаарлалт байдаггүй. Айх зүйл байхгүй. Тийм учраас Бурхан болон эзний төгс төгөлдөр ноёрхол нь нэг өдөр ч болов сул дорой болбол там нь нэгэн хоромд Асүра бололгүй яах вэ. Тамд ч мөн адил Бурханы ноёрхлын хүч туйлын байдаг. Сүнсэн ертөнц дэх нарны сүнсэн урсгалыг авч буй тэнгэрийн элчүүд тамыг ноёрхох ер бусын чадвартай байдаг. Тамын сүнснүүд сүнсэн ертөнцийн нарны туяа, халуун илч жаахан тусахад л үхэх гэж буй мэт зовлонг мэдэрдэг. Тэнгэрийн элч ганцаараа тамд  очиход ад чөтгөр ч гэсэн түүний өмнө хүчгүй болдог.  
Энэ юу гэсэн утга вэ.   
Диваажингийн хүч нь Бурханы үнэн ба хайраас ирдэг бөгөөд ер бусын чадварлаг хүчийг агуулдаг. Гэхдээ тамд үнэн ба хайр байхгүй учраас хүч байх боломжгүй. Тэнгэрийн элчүүдийн хүчээр там эмх журамтай байдаг. Өөрийгөө хайрлах хайр болон хорвоогийн (гадны дэлхийн) хайранд ямар ч хүч байхгүй. Бурхан болон тэнгэрийн элчүүдийн удирдлага дор там нь бүрэн бууж өгөхөөс өөр аргагүй байдаг.
Тамын удирдлага
Шведенбург эзнээс, тамыг хэрхэн удирддаг тухай баталж асуусан.
“Там нь тэнгэрийн дэлхийгээс буух сүнсэн ертөнцийн нарны сүнсэн урсгалаар удирдагддаг. Тэнгэрийн дэлхийгээс буудаг сүнсэн урсгал нь там руу тусаж муу энергийг бүрэн дүүрэн ????. Тэнгэрийн элчүүд тамыг хянаж тамын сүнснүүдийн галзуу өвчний шинж тэмдэг болон үймээн самууныг дардаг. Заримдаа тэнгэрийн элчүүдийг там руу томилон явуулдаг бөгөөд тэнгэрийн элч гарч ирэхэд л үймээн самуун намждаг. Тамыг удирдах зарчим нь хоосон сэтгэл юм. Тэрхүү хоосон сэтгэл нь Бурханы тогтоосон дэг журам тамд хэтэрхий алдагдвал хатуу шийтгэл амсана гэдгийг мэдэх хоосон сэтгэл юм. Тэр шийтгэлийн айдсаас болж хэтэрсэн бузар үйлдэлд нь гар хүрдэг юм.”                            
            Яагаад тамыг хоосон сэтгэл ба ял шийтгэлээр удирдах хэрэгтэй вэ
Тамд түүнээс өөр үр дүнтэй арга байхгүй учраас юм. Там нь тэр чигээрээ тэнгэрийн дэлхийн эсрэг байдаг. Диваажингийн үнэн нь тамд худал хуурмаг болж, диваажингийн хайр нь тамд үзэн ядалт болж, диваажингийн сайн нь тамд муу болдог. Газар дах нийгэмтэй адил хууль дүрэм, нэр хүнд ???? соён гэгээрүүлснээр барьж тогтоох аргагүй байдаг. Ганцхан тэдний биеийг өвтгөхөөс өөр арга байдаггүй.

Тамын шийтгэл нь том, жижиг янз бүр байдаг.
Шийтгэл амсаж буй ихэнх хүмүүс нь тамын толгойлогчид байдаг. Тэд буруу арга ухаан, заль мэх хэрэглэж өөр тамын сүнснүүдэд эрүү шүүлт, алан хядах үйл ажиллагаа явуулж өөртөө буулган авдаг этгээдүүд юм. Энэхүү толгойлогч этгээдүүдэд тэнгэрийн улсын ял шийтгэл аймаар гэдгийг мэдүүлснээрээ тэдний галзуу солиорлыг хэтрүүлэхгүй байх явдал юм.”
Там дах хэтэрсэн галзуу солиорлыг намжаахад ял шийтгэлээс өөр зүйл байхгүй гэдэг нь ойлгогдсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Маш зэрлэг бүдүүлэг, боловсронгуй бус хэдий ч тамд үр дүнтэй арга нь үүнээс өөр байхгүй гэдгийг ойлгоно хэмээн итгэж байна.
Тамд ч гэсэн 1-р шатнаас 3-р шат хүртэл байдаг гэж хэлсэн. 1-р там нь боловсрол, өөрчлөлт, соён гэгээрүүлгэ харьцангуй сайн байдаг газар. Гэвч 2-р тамд очвол тэд бузар муу сүнсэн хүмүүсээр ад чөтгөр хэмээн дуудагдах бөгөөд соён гэгээрүүлэх боломжгүй байдаг. 3-р там нь бузар хүн гэж дуудагдах туйлын муу сүнсэн хүмүүс амьдардаг бөгөөд бараг л адгуус шиг дүр төрхтэй. Диваажингийн тэнгэрийн элчүүд биш л бол дэг журам сахиулахад амаргүй газар.
Мөн зүй бусаар завхайрсан нүгэл нь бүгд энэ газар 3-р тамд ч бас урамшуулсан, сэтгэл санааг нь дэмжсэн цөлийн газар доор ял шийтгэл авна гэдэг нь хэзээний хэлсэн. Ариун хайр нь диваажингийн хамгийн эрхэм дээд, хамгийн үнэ цэнэтэй зүйл гэвэл зүй бус завхайрал нь түүнээс бүрэн дүүрэн эсрэг туйлын муу, хамгийн доод тамд харьяалагддаг.
Амиа хорлосон нэгэн сүнсний яриа                      
Шведенбург тамд амьдралаа үргэлжлүүлж буй олон тамын сүнснүүдтэй уулзсан.
Газар дээр байхдаа зөвхөн нэр хүндний төлөө амьдарч байсан сүнс, уруу таталтанд өртөж үй олон эмэгтэйчүүдтэй завхайрч байсан хүүхэмсэг сүнс, үг хэл нь ус цас шиг атлаа үйл хөдлөл нь яг эсрэг байдаг өөдгүй муу сүнс, зүсэн бүрийн залилан луйвар хийж байсан сүнс, аллага, дээрэм, далайн дээрэмчин гээд ???? тамын олон сүнснүүдтэй уулзсан.
Газар дээр байхдаа баян чинээлэг, хангалуун орчинд сайхан амьдарч байсан нэгэн эмэгтэй, тамд хуучин хувцас өмсөж энд тэндгүй явж тамын нарийн гудамжаар нэгд нэггүй нэгжиж идэх юм хайж явдаг гуйлгачин болсон байлаа.
Мөн сүнсэн ертөнцөд гуйлгачинг харсан бөгөөд газар дээр хөдөлмөрт дургүйгээсээ болоод гуйлгачин ???? амьдарч байсан хүн сүнсэн ертөнцөд ирээд ч тэрхүү зуршлаа хаяж чадалгүй залхууран амьдарч байсан. Нэгэн эрдэмтэн тамд лаа асаагаад зохиол бичиж удахгүй дэлхийн хэмжээний их эрдэмтэн болно хэмээн бэлэн амлаж байв. Газар дээр түүний эрдэм ухаан нь алдар нэр олохын төлөө байсан бөгөөд өөрийнх нь сүнсэн хүн чанар, төлөвшилтэй огт хамааралгүй байсан. Их инээдтэй нь газар дээр мөнгөнд толгойгоо мэдүүлэн амьдарсан нэгэн харамч хүн байсан. Тэр хүн тамд ирээд ч эд хөрөнгө цуглуулахын төлөө улайрч байсан. Мөн алт мөнгө ???? хэмээн өөрийн агуйд овоолон тавьсан бөгөөд бусад хүний нүдэнд тэр нь чулуу, модны тайрдас, тамын хог болж харагдаж байсан.
Амиа хорлоод тамд ирсэн залуу сүнстэй уулзсан.
Тэр залуу сүнс нь газар дээр байхдаа муу сүнсний дайралтаар мэдрэлийн өвчтэй болсон бөгөөд эцэст нь тонгоргоор хүзүүгээ хутгалж амиа хорлосон билээ. Одоо энд ч мөн адил хар дарсан зүүд өөрийг нь зовоож байна гэсэн. Түүний гаранд амиа хорлохдоо хэрэглэсэн хутга байлаа. Тэгээд “Одоо би энэ хутгаар өөрийнхөө хүзүүг дүрэх вий гээд ийнхүү баруун гараа зууран амьдарч байна.” гэж хэлсэн. (25-р бүлэг ‘Амиа хорловол яадаг вэ’)
Тамын сүнснүүд газар дэлхий рүү дайрч байна
Газар дах дэлхий нь тэнгэрийн дэлхий ба тамтай ойрхон холбоотой байдаг. Энэ газар дээр асар олон сайн сүнснүүд буун ирж хүмүүст тусалж байна. Үүний зэрэгцээ тамын муу сүнснүүд ч газар дээр буун ирж янз бүрийн нүгэлт муу үйлдлийг хийж байна. Газар дах хүмүүс тамын нөлөөллийг авч байна гэсэн үг.
Дээр дурьдсан амиа хорлосон сүнс ч газар дээр амьдарч байхдаа муу сүнснүүдийн нөлөөлөлд автаж эцэст нь амиа хорлож өөрийгөө сүйрүүлсэн хүн юм. Гэхдээ тэнгэрийн дэлхийгээс сүнсэн ертөнцийн нарны шууд бус сүнсэн урсгалыг л газар руу илгээдэг бус сайн сүнснүүдийг газар дах нэг хүн бүрт илгээж сахин хамгаалдаг. Түүнтэй зэрэгцээд тамын сүнснүүд ч зайлшгүй нэг нэг хүнийг дагаж явдаг.
Хүн энэ үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг үгээр хэлбэл газар дээрхи нэг хүнийг сайн ба муу сүнс булаахын төлөө тэмцэлдэж байдаг.
            Сайн сүнс байгаа цагт туйлын муу сүнс халдаж чадахгүй. Сайн сүнс нь олон чадвартай байдаг. Гэвч сайн сүнс гээд хүнд сайнаар шууд нөлөөлж чаддаггүй. Тэрхүү шалтгаан нь дундын байр сууринд байгаа хүн нь чөлөөт хүсэл зоригоороо аль нэг тийш хазайхаас өмнө сайн сүнс ч, муу сүнс ч бай тухайн хүнд нөлөөлж чадахгүй гэсэн тэнгэрийн хууль байгаа учраас юм. Энэ нь Бурхан хүнд төгс чөлөөт хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч, тэрхүү хүсэл зоригийнхоо дагуу диваажин болоод тамыг сонгохын төлөө юм.
            Дундын байр сууринд байгаа хүн сайн сүнсний тал руу хазайвал уг сүнс дуртайяа диваажингийн сайн нөлөөллийг хүмүүнд өгдөг. Гэхдээ хүн муу сүнсэн зүг рүү татагдвал тэр үед муу сүнсний нөлөөлөлд автаж там руу чирэгдэн явна.

            Уншигч нөхдөө.
Ийнхүү хүн газар дээр амьдрахдаа сүнсэн ертөнцтэй нягт холбоотой байдаг. Бид нэг л хором сүнсэн ертөнцтэй холбоогоо тасалбал амьдарч чадахгүй. Гэхдээ золгүйгээр, хүн төрөхдөө эцэг эхээсээ удамшлын нүгэлтэй төрдөг. Тийм учраас чөлөөт хүсэл зоригоороо сайн зүг рүү хазайхаас илүү муу сүнсэнд татагдах боломж илүү байна гэсэн үг. Тиймээс газар дах хүнд аврагч эзэн хэрэгтэй.
Газар дэлхийн гай зовлонг муу сүнс үйлддэг.
Газар дэлхийд өдөр бүр болдог янз бүрийн тэмцэл, зөрчилдөөн, хүнд өвчин, гай зовлон, золгүй явдал, янз бүрийн гэмт хэрэг, амиа хорлох зэрэг эдгээр үйлдлийн ихэнхийг нүгэлт муу сүнснүүд үйлддэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрхүү нүгэлт сүнснүүд хүн гадарлахын аргагүй муу арга хэрэглэж гай зовлонгийн учир шалтгааныг бий болгодог.
Мэдээж сайн сүнс харьцуулашгүй агуу хүчээр хүнийг хамгаалж сайнаар удирдахыг хүсэх ч, хүн нь муу сүнсний уруу таталтын зүг рүү хазайвал сайн сүнс яах ч аргагүй байдаг. Бүтээлийн эзний хүнд зөвшөөрсөн чөлөөт хүсэл зориг нь сайн, муу бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд сайн ба муу сүнснүүд ч энэхүү чөлөөт хүсэл зоригийн хуулийг дагахаас өөр аргагүй юм.
Сайн сүнс нь эрвээхий, муу сүнс нь аалз                                      
Шведенбург 27 жилийн турш маш олон удаа муу сүнсэнд хууран мэхлэгдэж ирсэн гэж хэлсэн.
Шведенбургийн сайн ба муу сүнсийг зүйрлэж хэлсэн алдартай үг байдаг.
‘Сайн сүнс нь эрвээхий, муу сүнс нь аалз’ гэдэг. Сайн сүнс нь эрвээхий мэт үзэсгэлэнтэйгээр энэ цэцэгнээс тэр цэцэг рүү нисэн зөгийн балыг сорж цэцгэнд үр жимсээ боловсруулдаг. Муу сүнс нь аалз мэт тор нэхэж далд нуугдаж байгаад тайлга (өргөл) торвол хоромхон зуур дайрч ховдоглон иддэг.
Шведенбург нь муу сүнсний мөн чанарыг дараах байдлаар тайлбарласан. “Нүгэлт муу сүнс ч сайн гэж юу байдгийг мэддэг. Гэвч муу сүнснүүд нүгэлт муугийн тухай юу ч ойлгоогүй байдаг. Зөвхөн үүгээр зогсохгүй. Нүгэлт муу зүйл оршин байдгийг муу сүнснүүд огт мэддэггүй.”
Ойлгоход жаахан хэцүү байна уу. Тэр үргэлжлүүлэн ийнхүү хэлсэн билээ.
“Муу сүнснүүд хүнд янз бүрийн нүгэлт муу зүйлийг үйлддэг. Тэгсэн мөртөө өөрсдийгөө муу үйл хийж байна хэмээн огт санадаггүй. Яагаад гэвэл муу гэж юу гэдгээр зогсохгүй нүгэлт муу оршин байдгийг зүүдэндээ ч төсөөлөөгүй учраас тэр. Муу сүнснүүд жигшүүрт, харгис хэрцгий үйлдлээ сайныг үйлдэж байна хэмээн боддог учраас тэр билээ. Муу сүнс нь нүглийг үйлдэхдээ ямар ч хатуу зэмлэл хүртдэггүй.”
Шведенбург нь тэрхүү муу сүнснүүд сайн гэж юу байдгийг мэддэг гэж хэлсэн.
“Юу вэ, муу сүнс ч гэсэн сайныг мэддэг хэрэг үү? Ямар хачирхалтай юм бэ” гэх байхаа. Шведенбургийн тайлбар үргэлжилж байна. 
“Тэдэнд муу нь яг сайн шиг байдаг. Өөрсдийгөө сайныг үйлдэж байна хэмээн бат итгэлтэйгээр мууг үйлддэг. Жишээлбэл тэд газар дээр байхдаа бусдыг захирах дуртай, бусдын зовлон зүдгүүрийг хараад баярлан бахддаг  байсан тэрхүү зүрх сэтгэлээ тэр чигээр нь сүнсэн ертөнцөд авч ирээд өөр сүнснүүдийг ноёрхож, зовоохдоо сэтгэл нь сэргэж, баяр баясгаланг мэдэрдэг.
Эцэст нь өөрсдөө баяр бахдлыг мэдэрч буй нь тэдэнд сайн үйл мэт бөлгөө. Тиймээс тамын сүнс нь муу үйлийг үйлдээд баяр хөөр,  сэтгэл ханамжийг мэдрэх бүрдээ сайныг үйлдлээ гэж боддог. Тэдэнд муу нь сайн, худал хуурмаг нь үнэн, гэмт хэрэг нь хайр байдаг. Ийнхүү сайн ба муу ???? газар там юм. Призмын зарчим нь цагаан гэрлийн туяаг задлан шинжлэхтэй адил бууж ирэх тэнгэрийн дэлхийн сайн нь муу болж, үнэн нь худал хуурмаг болж, үзэсгэлэн нь жигшүүрт шившгээр өөрчлөгдчихсөн юм.”
Тамын муу сүнснүүд ийм итгэл үнэмшлээр газар дээр бууж ирдэг. Тэгээд ямар ч зэмлэлгүй, хайр энэрэлгүйгээр тэдний ‘сайн’-ыг ???? Тэр нь золгүй явдал, зовлон, гай гамшиг, хүнд өвчнөөр илрэн гардаг.
Муу сүнсний үндсэн мөн чанар нь хүний дэлхийн сүйрэл юм
            Сайныг үйлдэнэ гэсэн ???? дайсагнал тээн бууж ирдэг муу сүнсний мөн чанар нь нэг үгээр хэлбэл янз бүрийн золгүй явдлыг дэгдээж хүний дэлхийг сүйрүүлэх явдал юм. Газар дэлхий дэх гэмт хэргүүд ч муу сүнснүүдийн үйлдэл байдаг. Тэр дундаас хамгийн жигшүүртэй, гай зовлон, ???? муу сүнс нь хонзогнон өширхөж өшөө авах сэтгэлдээ дүрэлзэх нүгэлт сүнснүүд юм.
Энэ газар дэлхийд өс хонзон санаж заавал өшөө авна хэмээн уурсаж, шүдээ хавирдаг муу хүмүүс ч үй олон байдаг. Гэвч газар дээр илэрхийгээр “ална шүү” хэмээн өшөө авах сэтгэлээ эрээ цээргүй гаргах нь хэцүү байдаг. Тиймээс өшөө хорслоо сэтгэлдээ гүнзгий нуун далдалдаг. Эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо үнэн нүүр царайгаа илчлэхгүй байхын төлөө хичээдэг. Гэвч сүнсэн ертөнцөд далдлах зүйл байхгүй. Ямар ч хязгаарлалтгүй учраас тэр. Шведенбург өшөө авах сэтгэлдээ шатаж буй муу сүнснээс энэ тухай өөрөө сонссон.
“Өшөө авах сайхан. Өшөө авахаас илүү бахтай зүйл хаана байна аа. Өшөө авах нь хамгийн гайхалтай баяр баясгалан.”
Ийнхүү муу сүнснүүд нь өшөө авалтыг баяр баясгалангаар илэрхийлж байна.
Тиймээс тэд газар дээр, өшөө авах обьектоо олбол зохицуулан өшөө авдаггүй. Тэр хүнийг гай зовлонгийн гүн шалбаагт унагаадаг. Үргэлжлүүлэн хүнд өвчин тусгаж, биеийг нь сүйрүүлээд ч сэтгэл нь ханадаггүй. Эцэст нь тэр хүнийг солиоруулан гэмт хэрэг үйлдүүлж, нийгэмд нь бүрэн булшилж орхидог. Тэгээд эцэст нь амиа хорлодог.  Энэ хэмжээнд хийж байж өнөөх муу сүнс “Сэтгэл сэргэм, бахтай байна! Одоо би маш хөгжилтэй байна!” хэмээн, ха ха гэж инээгээд Шведенбургэд ярьсан гэж хэлсэн.