6/26/11

ЭХ ОРОН

Хайртай гэж чангахан хэлсэндээ їнэн байдаггїй
Хайртай л бол хэлээд байхын хэрэг юун!
Эх орон гэж элдэв тангараг, сїржин їгийн хэрэггїй
Эгэл жирийн хамгийн чимээгїйд ч эх орон байдаг юм
Хайрлана гэдэг сїржин їг, танхай шїлэг биш
Халамцуухан явахдаа Чингисийг магтаж ширээ тойрсон яриа биш
Шивнэж цєєхїїлээ ярьдаг нууцгайхан сэдэв ч биш
Шивнээ ярианы дайтай
Эх орон гэж байдаггїй юм
Салхин шїїдэр тусаагїй шувуун цоохор єндєг шиг
Саран доорх орчлонд эмзэг зулай эх орон минь!
Таныг хайрлана гэдэг чухамдаа юусан билээ?
Тасархай їлэмжийн хайр бидэнд їгїй бил її?
Єчигдрийг муулж, єнєєг магтах нь хамаагїй
Єнчирч ганцаардсан эх орон хэзээ ч лав байгаагїй
Чимээгїйхэн он жилїїд бїхнийг далдлаад єнгєрєхдєє
Чи биднээс харин эх орныг минь л нууж чадаагїй.
Хайртай гэж хожим нь хэлэхийн тулд
Халуун зїрхнээс эхэлдэг нутгийнхаа хилийг манаж
Хазааргїй хїлэг шиг он жилїїдийг дєрєєлєн
Хаяа тусгаар Монгол Улсыг єнєєдєрт би авчраагїй.
Туждаа балчир їрс голомт залган їлдэх
Тулгандаа сахисан улаан нар хэвээрээ байна.
Эндэж осолдсон тавилан бидний дунд дутуу ч
Элэгдэж хорссон юм алга, Эх орон бїтнээрээ байна.
Чалчаа дэмий ярьж, тангараг єргєхєє боль!
Чамаас чухам юу хїлээж, алгаа тосох вэ? Эх орон!