Заримдаа би хүсэл тэмүүллээс залхдаг
Замын араншин, явуулын салхинаас шантардаг
Замын араншин, явуулын салхинаас шантардаг
Уйдаж болох бүхэнтэй эрт танилцахаас айдаг
Уруулын будаг, оо энгэсэгт нүүрээ тушаахаас гэрэвшдэг
Уруулын будаг, оо энгэсэгт нүүрээ тушаахаас гэрэвшдэг
Заримдаа надад цөхөрмөөр уйтай санагддаг
Хайрлах, дурлах, сэтгэл догдлох
Хагацах, учрах, хардах, хардуулахаас ангид
Цөлийн дунд төөрсөн хар салхи мэт
Цаг хугацаа дэндүү удаан араас минь гэлдэрдэг
Заримдаа би тэгэхээс тэгэх гэж зөрсөндөө гэмшдэг
Захидал ирэх тоолон яарсандаа хуруу минь чичирдэг
Өглөө болгон тольдохоос бишүүрхдэг
Өтөлж байгаагаа мэдрэхээс зугтдаг
Заримдаа би...
