12/18/12

ДУУ СОНСООД СУУХ ЗУУРТ

Эх хүний сэтгэл үнэхээр гайхалтай юмаа. Үргэлж өөрт бургуугаа авч, үргэлж үр хүүхдээ гэдэг. Түүний сэтгэлийг ойлгохын аргагүй, бас хэлэхийн аргагүй, тийм болохоор тайлагдашгүй зүйл, үл харагдах хэрнээ гайхалтай оршин тогтнол юм. Ижийгээ би хайрын дээдээр хайрлаж, хамгаалж явах нь эрхэм нандин бэлэг болой. Хэлж баршгүй энэ гайхалтай сэтгэлийг чилээлгүйгээр бид үргэлжид тайван амгалан, тэнүүн байлгах юмсан даа. Сэтгэлийг нь чилээхгүй гээд бүгдийг нуух биш, бас нуухгүй гээд бүгдийг хэлэх биш гагцхүү түүний сэтгэл амар амгалан байлгахын төлөөх жорыг нь би тааруулах юмсан.