10/17/12

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТЛЫН ТАЙЛАЛААС

Тэгвэл одоо шинжлэх ухааны хүрэх газар нь хаана вэ? Өнөөг хүртэлх шинжлэх ухааны судалгааны объект нь дотоод учир шалтгааны дэлхий бус гадаад үр дүнгийн дэлхий байсан бөгөөд мөн чанарын дэлхий бус үзэгдлийн дэлхий байсан. Гэтэл өнөөдөр түүний объект нь гадаад үзэгдлийн дэлхийгээс дотоод учир шалтгааны дэлхий рүү түвшнээ өндөрсгөхөөс өөр аргагүй үе шатандаа ирээд байна. Тиймээс учир шалтгааны, оюунлаг сүнсэн дэлхийн талаарх онол болоод дотоод үнэн байхгүйгээр үр дүнгийн бодот дэлхийд хандах гадаад үнэн шинжлэх ухаан нь тэрхүү туйлын зорилгыг биелүүлж чадахгүй дүгнэлтэнд хүрээд байна. Одоо шинжлэх ухааны дарвуулаа татаж гадаад үнэний аянгаа дуусгасан далайчин шашныг бас нэгэн дарвуулаа  болгон дотоод үнэний зам руу орж ирэх үед бас тэрээр анхдагч сэтгэлийнхээ тэмүүлэх төгс хүслэнт нийгэм рүү аялах боломжтой болно. Хүмүүний туулж ирсэн замналын хоёрдугаарх нь үр дүнгийн дэлхийг гэтэлж учир шалтгаан, мөн чанарын дэлхийд амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн явдал байлаа. Гэтэл энэ замаар замнаж ирсэн гүн ухаан болоод шашнууд олон гавъяа байгуулсан нь үнэн боловч, нөгөө талаасаа бидэнд оюуны хэт их ачааг үүрүүлж байгаа нь ч бодот байдал юм. Түүгээр ч барахгүй түүхэнд ирээд буцсан бүх гэгээнтэн, гүн ухаантнууд хүн амьдралын явах замыг нээж өгөх гэж дор бүрнээ тухайн цаг үедээ анхлан шинэ санааг гарган амьдарч байсан боловч тэдний хийж бүтээсэн зүйлс нь өнөөгийн бидэнд асар хүнд ачаа болж орхижээ.