Үүнийг хараад Шведенбург ингэж хэлсэн. Энэ нь зөвхөн хүн орхоодой, бугын цусан эвэр идээд л урт наслах гэсэн хүнтэй адил ... Бурханд итгэж хайрлана гэдэг нь түүнийг аав лугаа бодож ойр мэдрэхийг хэлж байгаа юм. Би юу ч хийдэг бай өөрийн дотор Бурханыг залж байгаа гэсэн баярт сэтгэлээр амьдарна гэсэн үг. Намайг төрүүл өгсөн аав ээжээ яаж ачилдаг вэ. Шүүдрийн усаар цай чанаж өгнө гэдэг. Түүнээс илүү чухал зүйл нь эцэг эхийнхээ хүсч буй зүйлийг мэдээд түүнийг нь биелүүлж өгөх байдаг. Бурханыг ачилна гэдэг яг адилхан. Бурхан аавынхаа хүслийг ойлгож түүнийг нь биелүүлж өгөх юм.
Хөршөө өөрийн бие мэт хайрла
Бусдыг хайрлах хайраа гэр бүлээсээ эхэлнэ гэсэн үг юм. Гэр бүлийнхэн бүгд бие биенээ өөр шигээ хайрлана гэсэн утга юм. Бүгд миний хөрш юм. Манай тосгон, бидний нийгэм, манай сургууль, манай сүм, дэлхийн хүн төрөлхтөн, бүгд миний хөрш юм. Шведенбургийн хэлсэн нэг анхааруулга байдаг. Хөршөө хайрлана гээд эмх цэгцгүй, боломж гарвал хайрлана гэсэн хайр бус юм. Бидний нийгэмд сайн зүйл ч байгаа муу зүйл ч байгаа. Дээрэмчинд хутга өгөх нь сайн биш юм. Миний хайрын зорилго сайн байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хөршөө хайрлана гэдэг нь сайныг ялгаж хайрлана гэсэн үг. “Нэг хүний баяр баясгалан бүгдийн баяр баясгалан, бүгдийн баяр баясгалан нэг хүний баяр баясгалан” Энэ бол хөршөө хайрлах гол зарчим. Эцэг эх өөрийн хүүхдийнх нь ажил бүтэмжтэй сайн явахыг хараад өөрийн мэт бодож баярладаг. Ах дүүс юмуу сайн найз нь сайн зүйл хийвэл хамт баярлана. Хөршөө өөрийн бие мэт хайрла гэсэн сургаал үг нь хайрын хязгаарыг хэлж байгаа. Энэ нь миний бүх хөрш миний эхнэр мэт, нөхөр мэт, үр хүүхэд адил мэдрэгдтэл хайрынхаа хэмжээг өргөтгөнө гэсэн үг юм. Би бол чи, чи бол би бөгөөд миний жаргал чиний жаргал, чиний жаргал миний жаргал, чиний гуниг миний гуниг болох тийм л хязгааргүй хайр’боломжтой. Дэлхийн бүх шашин үүний адил сургадаг биш үү. Тэгээд хүнд зовлон бэрхшээл тохиолдоход бид хөршийнхөө төлөө өөрийн амиа ч хүртэл өгөхөд бэлэн байдалд хүрч чадна гэсэн үг.Сүүлийн үед манай залуучууд дундаас нийгэмд туслах сайн дурын үйл ажиллагаа зохиож байгаа нь баярлууштай зүйл. Өргөжин тэлж буй сайн дурын үйл ажиллагаа, өглөг буяны ажил зэрэг нь хөршөө хайрлахын бодот биелэл юм. Энд бас нэг чухал анхааруулга байна.
Сайн дурын үйл ажиллагаа, өглөг буяны ажлыг хүмүүс бүгд баярлан угтдаг зүйл гэдэг нь гарцаагүй боловч диваажин уу там уу гэдгийг шийддэг зүйл нь тэр үйл ажиллагааны хүрээ болоод өглөгийн хэмжээнээс хамаардаггүй. Гол нь сэтгэл юм. Бурханд ачилж байна гэсэн сэтгэл ариухан хүсэл шийдвэртэй байх хэрэгтэй. Хэрвээ тэр сайн дурын үйл ажиллагаа, буяны хэрэгт оролцсоноор өөрийн нь царай сонин хэвлэл дээр гарч түүгээр дамжуулан алдар нэр хүндийг олно гэсэн зорилготой байвал тэр нь Бурханы баяр баясгалан болоод хөршөө хайрлах хайртай ямар ч хамааралгүй. Есүс ‘баруун гарын хийж байгаа ажлын зүүн гар мэдэхгүйгээр хий’ гэж хэлсэн далд утгыг нь ойлгох хэрэгтэй. Диваажингийн үнэ цэнэ нь хүн төрөлхтний дотоод хайраар шийдэгддэг зүйл болохоос гадаад дүр төрхтэй ямар ч хамаагүй.
Зүрх сэтгэлээ дагаж амьдрах ч бас диваажинд хүрэх зам юм
Идэр насхүртлээ ээж ааваа хүндэтгэн тариан талбайд тариа тарингаа өглөө
эртлэн босч хойд уулын оройд гарч зүүн зүгээс нар мандахыг хүлээн тэр наранд
хандан хүслээ шивнэн залбирдаг байлаа. Хожим Бурханыг мэддэг болсныхоо
дараа би ч гэсэн багаасаа Бурхан гэж дуудаагүй л болохоос тэр Бурхан үргэлж
миний дотор байсныг ухаарсан. Яг тэр зүйл бол дотоод зүрх сэтгэл. Зүрх сэтгэл нь
Бурханы элч, Бурханы илгээсэн Бурхан багш болой. Дэлхий дээр аглаг уулын
зэлүүд газар, алсын алс хязгаар нутагт нутгийн уугуул иргэд болон бидний
хэлдгээр бүдүүлэг хүмүүс амьдардаг. Тэнд өнөөдрийг хүртэл Бурханы үг сургаал
хүрээгүй байгаа. Шведенбург батлан хэлсэн юм.Тэд Бурханыг мэдэхгүй байгаа нь
тэдний хариуцлага биш, диваажинд очоод үзэхэд тэрхүү бүдүүлэг хүмүүс тэнд маш
олноороо ирсэн байсан. Бүтээгч эзэн Бурхан хүн ямар ч орчин нөхцөлд амьдарч
байсан ялгаагүй тэдэнд бүгдэд нь диваажинд орж болох замыг хайрлажээ. Тэр зам
нь хүний анхдагч дотоод зүрх сэтгэлийг даган шийдэгддэг.
Мөн дэлхийн олон шашинууд шууд бусаар бүтээгч эзэн Бурханыг зааж түүний хайраар хайрладаг. Буддын шашны буян Христын шашны хайраас юугаараа ялгаатай вэ. Буддагийн заасан зовлонг гэтлэн өөрийн биеийг огоордог, ухаарлын хязгаар Христын 2005 оны 9 сарын 11ны өдөр болсон буддын хамба Бобжан ламын үлдээсэн сүүлийн бичигт “надад нэг үүргэвч байгаа, түүнийг дүүргээд дүүргээд халидаггүй, өгөөд өгөөд хоосордоггүй” гэж бичсэн байдаг. Энэ үгнээс үзвэл ламтан өгөөд өгөөд ханадаггүй хайр болон өглөгийг хийж байгаад явсан байдаг. Тэрээр буддын ертөнцөд урт хугацааны өргөлийн хөдөлгөөний галыг асаахын төлөө маш шаргуу ажиллаж их зүйлийг хийсэн хүн юм. Өөрийн биеэр үлгэр дуурайллыг үзүүлэхийн тулд амьд байхдаа өөрийн биеэ Дунгүг дээд сургуулийн эмнэлэгт өгөхөөр гэрээ байгуулаад буддын ертөнцөд анх удаа оршуулах ёслолгүй өөд болсон. Энэ диваажинд хүрэх хайр биш өөр юу байх билээ. Диваажин нь ямар нэгэн шашны эзэмшлийн газар биш юм. Диваажин нь бүх хүн төрөлхтний төлөө бүтээгдсэн бөгөөд Бурхан хүн бүхэн очиж болохоор бүтээсэн. Бурхан бол бүх хүн төрөлхтний эцэг бөгөөд Есүс Христ бол хүн төрөлхтний Аврагч. шашны өөрийгөө хайрлах хайрыг даван гарч өөрийгөө мартах хязгаарт хөршөө хайрлахтай юугаараа ялгаатай вэ.
Диваажинд очиход ямар шашин шүтэж байсныг асуудаггүй. Бусдыг хэр зэрэг хайрлаж байв, тэр хайрынхаа хадгаламжын дэвтрээ л авч очдог газар юм.
Бусдыг бүү шүү
Шведенбург хүн хүнийг шүүн чичлэх талаар маш тодорхой илрүүлэлт авсан юм. Сүнсэн ертөнцийн дундын ертөнцөд дамжин өнгөрдөг нэгдэх шат хоёрдох шат гэж байдаг ба тэр дундаас хоёрдох шат нь шинэ сүнс өөрийгөө төгс нээж дэлхий дээрх амьдралын жинхэнэ дүр төрхийг нээх газар юм. Энд муу сүнсний төрөлд орж тамд очих нь бараг тодорхой болсон ч гэсэн тэр муу сүнсэнд хумхийн тоосны төдий сайн зүйл үлдсэн байвал тэр сүнс тэр даруй там руу явалгүйгээр тэрхүү өчүүхэн сайн нь бүгд төгсөх хүртэл хугацаа өгдөг гэнэ. Тамд муу сүнс нь туйлын муу сүнс хэмээн харьяалагдах ба сайн сүнс нь мөн адил туйлын сайн байх хэрэгтэй бөгөөд өөрийн нь дотор хумхийн тоосны төдий муу зүйл байх юм бол түүнийгээ бүгдийг бүрэн арилгасны дараа сайн сүнс болж тэнгэрийн оронд ордог. Энэ нь Бурхан төгс сайн ба хайрын Бурхан юм гэдгийг илэрхийлж байна. Газар дээр Бурхан үерийн ус, газар хөдлөлт гэх мэт байгалын гамшигаар хүнийг үл ялгаварлан шүүхгүй байгаа нь муу хүн төдийгүй сайн хүн ч гэсэн бэртэх боломжтой. Тийм учраас хүн хүнийгээ бүү шүү гэж хэлж байгаа юм. Хүн хүнийгээ шүүвэл тэр хүний дотор байгаа мууг л зөвхөн шүүж байгаа биш түүний дотор байгаа сайныг хүртэл шүүх болдог. Сайн ихсэх юм бол түүний үр дүн нь цэвэр ариун үнэн, хайр, сайн юм. Муу ихэсвэл түүний үр дүн нь худал хуурмаг, үзэн ядалт, өшөө авалт болно.
Хүн хүнээ шүүхгүй байх арга юу вэ.
Тэр бол өршөөж энэрэх сэтгэл. Хүний алдаа болоод буруу зүйлийг нь санахгүй байх явдал юм. Тийм учраас хайрын адил утгатай үг нь өршөөл нигүүлсэл билээ. Тиймээс хуучин гэрээнд Эзэн дайснаа хүртэл хайрла гэж хэлсэн ба хайраас түрүүнд өршөөл хэрэгжиж байх ёстой гэсэн үг. Диваажингийн хүний сэтгэл намрын тэнгэр адил цэлмэг байдаг. Тэр зүрх сэтгэл нь сайн ба хайраар дүүрэн байх ба хэн нэгэнтэй дайсагнасан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй билээ.
“Хүн хүнээ шүүлгүй шүүлтийг Бурханд даатга” гэдэг үг бий. Гэвч үнэндээ энэ үг ч бас буруу юм. Бурхан ч гэсэн шүүдэггүй. Эцэст нь хэн шүүх вэ гэхээр хүн өөрөө юм. Өөрийн газар дэлхийн амьдрал дуусах тэр үед хүн өөрийгөө шүүдэг байна. Тэрхүү сүүлчийн өдөр нь сүнсэн ертөнц рүү явах амьсгал хураагдах өдөр болой.
Шведенбург энэ талаар ингэж хэлсэн.
Зөвхөн энэрэл ба сайн, хайр ба үнэний анхдагч болсон Бурхан хэнийг ч шүүдэггүй. Хуучин гэрээнд тэнгэр уурлан хилэгнэдэг гэсэн шүүсэн үгс ихэд дурдагдсан байдаг нь, хуучин гэрээнд Бурханы дүр төрхийг аймшгийн Бурхан, түмэн цэргийн эзэн гэж дүрсэлсэн байдаг. Хуучин гэрээний үе бол газар дэлхийн түвшнээр үзвэл нялх хүүхдийн үе, балчир хүүхдийн үетэй адил үе учраас Бурхан аймшигтайгаар төсөөлөгдөх нь дамжиггүй. Үр хүүхэд нь зөв сайн өсөж торнивол эцэг эх нь аашлах хэрэг байхгүйтэй адил.
Тиймээс шинэ гэрээнд хайрын Бурхан хэмээн бичигдсэн байдаг. Хүн төрөлхтөн идэр үе, хижээл насны үедээ орсон учраас тэр юм. Шинэ гэрээнд нар сар хиртэж тэнгэрээс од унана гэж бичсэн байдаг нь түүгээр илэрхийлж байгаа сүнсэн утга учир байгааг хэлж байгаа. Гай гамшигаар дэлхийг шүүнэ гэсэн утга биш ээ.
“өөрийн дайснаа өөрийн эцэг эх лугаа хүндэтгэн дээдэл”
Энэ нь “эргэх ертөнц” сударт байдаг үг юм. Энэ сургаалыг энгийнээр бодоод үзэх юм бол сайн ойлгогддоггүй.‘үгүй ээ яаж дайснаа эцэг эх лугаа хүндэтгэх юм бэ. Байж боломгүй асуудал’. Гэвч энэ талаар буддын сургаалд бий. Харилцагч хүнээ өршөөнө гэдэг нь ‘би сайн хийгээд чи муу хийлээ тиймээс би сайн учир чамайг өршөөлөө’ гэсэн утгатай боловч, тэр нь нөгөө хүнээ бүхэлд нь үл тоомсорлон хэлсэн үг болно. Буддын шашны үндсэн сургаалд ‘бүх амьд биес бүгд гэгээрэлд хүрэх боломжтой’ гэж байдаг. Тиймээс буддын шашинд бадамлянхуа цэцгэн дээр сууж буй Будда болоод нүгэл их үйлдээд тамд байгаа хүмүүс бүгд адилхан гэсэн үг. Будда бол энэ хорвоо ертөнцийг аврахаар ирсэн хүн биш, энэ дэлхий угаасаа аврагдсан байгааг зааж өгөхөөр ирсэн. Энэ нь бүх дахин төрөлт нь Будда ч гагцхүү хорвоо ертөнцийн зовлонгийн улмаас тэрхүү тольт мэт мэлмийг нь хумхийн тоос даран халхлаж байгаа төдий юм гэжээ. Тийм учраас хичнээн их нүгэл үйлдсэн хичнээн муу хүн байлаа ч гэсэн гадна төрхийг нь хараад үзэн ядах юмуу шүүмжлэж, бүр цаашлаад уучлал гэдэг зүйл байх боломжгүй гэж заадаг. Хүн хүнээ өршөөж уучлаж болохгүй гэсэн үг юм. Тийм учраас буддын шашинд уучлал гэх үг байдаггүй. Энэ нь Туй ун дан Сон Чоль ламын заасан сургаал юм.
Энэ сургаал нь Шведенбургийн гэрчлэж байгаа Бурханы нигүүлсэхүй ба тэнгэрийн орны хуулийг зөрчиж байна.
Диваажингийн хайрын төв нь гэр бүлийн хайранд оршино
Үнэн ба хайрын гэрлэлт -(нэгдэл)
Хүслэн ба ухамсрын гэрлэлт -(нэгдэл)
Бурхан ба тэнгэрийн орны гэрлэлт (сүнсэн ертөнц) - (нэгдэл)
Бурхан ба сүмийн гэрлэлт (газар дэлхий) - (нэгдэл)
Тиймээс Бурхан сүйт хар хүү, тэнгэрийн орон сүйт бүсгүй, Бурхан сүйт хархүү газар дэлхий дээрх сүм сүйт бүсгүй, ийнхүү гэрлэлтийн хайр нь гарцаагүй диваажингийн хайр болой. Тэгээд энэ хоёр хүн нэгдэх зарчим нь дээдийн дээд гоо үзэсгэлэнгээр дэлгэрсэн цэцэг болох эрэгтэй эмэгтэй өөрөөр хэлбэл эхнэр нөхрийн хайр болох гэрлэлтийн хайр буюу.
Шведенбург “Диваажин ба там” номондоо ингэж бичжээ.
“Садар самуунаас хол байж ариун гэрлэлтийн хайранд амьдарч ирсэн хүмүүс бүгд онцгойрч диваажингийн дараалалд хамрагдах болно. Түүний үр дүнд гоо үзэсгэлэн гэдэг сайхан бүхэн бүгд түүнд наалдаж залуу насны цэцгийн анхилам үнэрт мансуурах юм. Тэд эхнэр нөхөр хоорондоо мэдэрдэг хайр болон баяр баясгаланг үгээр илэрхийлэх боломжгүй ба цаашлаад мөнхөд цааш үргэлжлэх болно. Диваажингийн баяр баясал болоод хөөр цэнгэлийн эд эс бүхэн тэрхүү хайранд оршдог. Энэ хайрын үндэс нь Бурхан ба тэнгэрийн орны гэрлэлт, Бурхан ба сүмийн гэрлэлт, өөрөөр хэлбэл сайн ба үнэний гэрлэлтэд байх бөгөөд түүнээс ундран гарч ирдэг диваажингийн хамгийн гол цөм хайр нь гэрлэлтийн хайр юм.” Диваажингийн гэрлэлт нь хоёр хүний бие сэтгэл нэгдэж нэг цогцоор бүтээх үйл юм.
Энэ диваажингийн гэрлэлт нь газар дэлхийгээс эхлээд, тэр гэрлэлт нь мөнхөд үргэлжлэдэг гэрлэлт болой.
Эцэст нь диваажингийн жинхэнэ аз жаргал нь гэрлэлтийн хайранд оршино. Түүнчлэн ариун байдал нь диваажингийн алмаз эрдэнэ билээ. Ариун байдал нь диваажингийн цэцэг буюу.
Энэ нь хөршөө хайрлах хайрын оргил билээ.
Үүнээс илүүгээр Бурханы хайр, хөршөө хайрлах хайрыг дадлагажуулах боломжгүй. Газар дээр өөрийн эх оронд аюултай мөч тулгараад байх үед, улсаа аврахын төлөө эрэлхэг зоригтойгоор тэмцэж яваад амиа алдах нь улсаа хайрласан хайрын илэрхийлэл ба энэ нь сүнсэн ертөнцөд өндөрөөр үнэлэгддэг. Яагаад гэвэл хүн сүнсэн ертөнцөд ирвэл Бурханы орон хүн төрөлхтний мөнхийн өлгий нутаг болох болно. Тэгвэл түүний адил улсаа хайрлах сэтгэл нь мөнхийн өлгий нутгийнхаа төлөө цохилох зүрх болохын учир юм. Хөршөө хайрлах хайр илүү өндөр зүйлийн төлөө байх тусам илүү үнэ цэнэтэй болдог. Хувь хүнээс илүү нийгэм, нийгмээс илүү үндэстэн, үндэстнээс илүү улс, улсаас илүү дэлхийн төлөө гэх хайр илүү үнэ цэнэтэй. Гэр бүлийн хайраар хайрласан эхнэр нөхрүүд нэгнээ зовохыг хараад өмнөөс нь өвдөхийг хүсэх тийм хайр юм. Усанд унасан эхнэрийнхээ төлөө өөрөө ороод үхэхээр байсан ч хамаагүй үсэрч ордог. Эцэг эх үр хүүхдээ харахад тэр хайрынх нь оргил харагддаг. Үүнтэй адил хайр нь эрхэм нандин ариухан тэнгэрийн хайр юм. Үүнтэй адил хайр өөрөөсөө илүү харилцагчийн төлөө, жишээлбэл нийгэм эсвэл улс, дэлхийн хүн төрөлхтний төлөө байх үед үүнийг ард түмнийхээ төлөө ажлаа хийж яваад амь насаа алдах гэнэ, итгэлийнхээ төлөө амиа золиослох гэнэ, эх орныхоо төлөө амь үрэгдэх, дэлхийн төлөө амиа өргөх гэдэг.
Газар дэлхий дээр тэр эрхэм нандин хайрыг дэлгэрүүлэхийн тулд хүрэл хөшөө босгодог. Харин тэр хөшөөнөөс илүү гайхамшигтай зүйлс, баяр хөөр бүгд диваажинд байдаг.
Зүрх сэтгэлдээ жинхэнэ энх тайван байна уу шалгаарай.
Жинхэнэ энх тайван нь итгэж байх үед ирдэг
Жинхэнэ энх тайван нь үхлээс ч айхгүй байх үед ирдэг
Жинхэнэ энх тайван нь ариун байдлаа хадгалаж хайртай хүн байх үед ирдэг
Жинхэнэ энх тайван нь үнэнийг мэдэх үед ирдэг
Хэллен Келлер Шведенбургийн сүнсэн ертөнцийн тухай бүтээлийг уншаад үхлээс айхаа больсон. Тэр жинхэнэ энх тайвныг тэндээс олсон юм. Зохиогч миний бие ч мөн адил тэр үнэнээс жинхэнэ энх тайваныг олсон билээ. Уншигч та бүхнийг ч мөн адил тэр жинхэнэ энх тайвныг олоосой гэж хүсч байна.