11/9/10

СЭТГЭЛ ЗҮЙД СЭТГЭЛ САНААНЫ АРИУН ЦЭВРИЙГ ТОДОРХОЙЛОХДОО:

Сэтгэл санааны эрүүл байдал болон сэтгэл санааг амар байлгахад авах арга хэмжээ гэж үздэгЯмарч үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг. Дараах дасгалыг зөвлөж байна.Үүний тулд таньд өглөө оройд 5 минут л шаардлагатай.Та 21 хоногийн турш өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр\завалчгүй бичгээр хариулж бичих шаардлагатай\ хариулж бичээрэй:

* · Өнөөдөр би юунд санаа зовж байна вэ?
* · Өнөөдөр ямар тааламжгүй болон хүсүүштэй бус зүйл тохиолдож болох вэ?
* · Өнөөдөр би юунаас айж байна вэ?
* · Юунаас болж надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?
Та нухацтай эдгээр асуултанд хариулаад санаа зовоож буй асуудал,асуулт болон айдсаа жагсааж бичих юм бол таны өнөө өглөөний сэтгэл санааны угаалга боллоо гэсэн үг
Оройн та гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2 асуултийг тавь:
* · Энэ зүйл миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?
* · Болсон бол миний бол бодсон шиг муу зүйл болов уу?
Энэ мэтээр өдөр бүр бичсэнээр та өөрийн бодол санаанд байгаа айдас тань хэр их үндэслэлтэй болох,бас хэр их нь зөвхөн таны бодол санаанаас гарсан хийсвэрлэл болохыг олж тогтооно.
Үүнээс гадна та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?
* · Өнөөдрийн сайхан нь юу байв аа?
* · Өнөөдөр би юунд баярлах хэрэгтэй вэ?
* · Юу намайг өнөөдөр баярлуулав?
* · Өнөөдөр би юу мэдэж авсан вэ?
Ингэснээр та бас амьдралын сайхан талыг харах болно