Стрессийн үе шат
• Эхлэл хэсэг. Сэрүүлэгний үе хэмээн нэрлэх нь бий. Сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас бие махбодийн хэвийн баланс алдагдах байдлаар илэрнэ. Жишээ нь зүрхний цохилт ихсэх, амьсгал давхцах, арьсны хэм дулаан алдагдах, гармоны өөрчлөлт бөөрний үйл ажиллагаа алдагдах зэргээр илэрч болно.
• Эсэргүүцлийн үе. Стресс үүсгэгчийн шалтгааныг олохыг зорих, тухайн нөхцөл байдалд дасахыг хичээх зэргээр илэрнэ. Зан төлөв болон танин мэдэхүйд нь өөрчлөлт орно. Жишээ нь зан төлөвийн хувьд идэвхгүй болох, хоолны дуршил алдагдах, нойргүйдэх эсвэл хэт унтах, уурлах, ядарч сульдах, танин мэдэхүйн хувьд цочиж сандрах, хар дарах, мэдрэмжээ алдаж гөлийх зэрэг орно.
• Цөхрөх үе. Стресс үүсгэгчийг үр дүнтэй удирдаж чадаагүйгээс бие махбод болон оюун санаа ядран туйлдаж өвчлөхийг хэлнэ. Жишээ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо хэвийн байдлаа алдах, толгой өвдөх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, идэвхгүй болж эсэргүүцэх, даралт ихсэх зэрэг шинжүүд бий болно.
Тиймээс стрессийг өвчин болгож цөхрөх үед орохоос өмнө зөв удирдаж сурах хэрэгтэй. Дараагийн удаа стрессийг хэрхэн удирдах тухай зөвлөмж, онолын үндэслэлийг танилцуулах болно.