Тэгэхээр залуучууд бат бэх гэр бүлд хэрхэн бэлтгэх вэ? Судалгаанаас үзэхэд хамтран амьдрагсад бэлгийн таашаалыг хамгийн чухалд авч үзжээ. Орчин үеийн залуучууд мөн бэлгийн таашаалд ач холбогдол өгөх болжээ. Бэлгийн амьдрал нь хайр дурлал, халамж анхааралтай холбогдохоо нэгэнтээ больжээ. Энэ бүхэн нь сексийн хувьсгалын үр дүн юм. Сексийн хувьсгалыг хүмүүст аз жаргал авчирна гэж үзэж байлаа. Гэвч 30 жил нэгэнт өнгөрсөн ч ийм зүйл болоогүйг бид бэлхнээ харж байна. Зөвхөн хань ижлийн хоорондох бэлгийн харьцаа сэтгэлийн ханамж өгдөг болох нь судалгаагаар батлагджээ. Тэр тусмаа эхнэр нөхрүүд бэлгийн таашаалаас илүүтэй өөр эрхэм шинж чанаруудыг өндөрт үнэлдэг аж. Халамж хайр, итгэл найдвар, үнэнч байдал, өөрийгөө зориулах чадвар зэрэг нь илүү үнэ цэнэтэй ажээ. Эдгээр нь бат бэх гэр бүлийг амжилттай байгуулахад зайлшгүй хэрэгтэй чанарууд юм. Эдгээр нь мөн халуун дотно нөхөрлөлд зайлшгүйг дурдахад илүүдэхгүй бизээ. Тэгэхээр залуус гэрлэлтийн тухай ойлголтыг хэрхэн авч үзэх вэ? нэгдүгээрт: тэдэнд хувийн ёс суртахуунаа өндөр хөгжүүлэх хариуцлагыг өөртөө авахад бэлэн байх явдал юм. Түүнээс гадна өөртөө эсрэг хүйстнээ хүндлэх чадварыг бий болгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэдний нэг нь миний хань болно гэж бодох хэрэгтэй. Энэ тэднийг өөрийгөө жинхэнэ нөхөрлөх чадвараар хүмүүжүүлэхэд чухал гэсэн утгыг агуулж байна. Гэр бүлийн өнгөрсөн цаг хугацаа бүхэн гайхалтай ер бусын үнэ цэнэтэй байдаг. Гэвч ихэнх охид хөвгүүд бидний хүсээд байгаа тийм ирээдүйн гэр бүлд идэвхтэй бэлдэж байна уу? Амьдралд тохиолдлоор гэр бүл болсон гэх хүмүүс олон байдаг. Хөнгөн хийсвэр байдлаар гэрлэсэн хүмүүс мөн л тийм хялбараар салж сарниж байдаг. Энэ нь бидний өдрүүдэд байнга тохиолдож байдаг. Юуны өмнө бид зан байдлынхаа хөгжилд илүү анхаарах хэрэгтэй. Бид дотоод сэтгэлдээ удирдуулж сарах нь зохилтой. Хэрэв бид дотоод сэтгэлийнхээ эсрэг үйлдвээс биднийг алдаа осол, харамсал хүлээж байдаг. Бидэнд харамсах сэтгэл таалагддаггүй ч энэ нь нэг талаар бидний хийсэн ямар нэгэн алдааг ухааруулдаг. Энэ нь нэг ёсны анхааруулсан дохио юм. Хэрвээ бид дотоод сэтгэлийнхээ дуу хоолойг сонсохгүй бол энэ нь аажмаар мөхөж эцэстээ үгүй болдог. Ийнхүү бид өөрийн жинхэнэ дүр төрхийг алддаг. Гэр бүлд бэлтгэхэд эцэг эхдээ дуулгавартай, хүндэтгэж харьцдаг ачлалт хүүгийн шинж чанарыг ойлгох хэрэгтэй. Энэ үндсэн дээр бид хариуцлага, үнэнч байх, тэрчлэн гэр бүлийг бэхжүүлэх уламжлалт соёлыг хүндэтгэх зэрэгт суралцана. Өөр нэг зүйл нь эсрэг хүйстнээ хүндлэх талаарх асуудал юм. Энэ нь манай нийгэмд нэгэн томоохон асуудал болон тавигдаж байна. Залуус эсрэг хүйстний хүнтэйгээ харьцах харилцааг сайн мэддэггүй. Үүнийг бид өөрсдийн гэр бүлээс суралцах ёстой. Тийм хүмүүжил биднийг эсрэг хүйсийн хүнтэйгээ зүй бус харилцаанд уруу татагдахаас хамгаалдаг. Гэр бүл дэх туршлагаараа дамжуулж бид хайраа илэрхийлж сурна. Бид эсрэг хүйстэндээ байдаг шин чанарыг хүндлэх нь зүйтэй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс, эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ялгаатай. Энэ нь сайн уу, муу юу? Мэдээж сайн. Эрэгтэй хүн, эмэгтэй хүний, эмэгтэй хүн эрэгтэй хүний хамгийн сайн чанаруудыг хүндлэх ёстой. Гэхдээ эрэгтэй хүнд эмэгтэй хүний шинж, эмэгтэй хүнд эрэгтэй хүний шинж чанар байж болно. Эмэгтэйчүүд 100 хувь эмэгтэй шинжээрээ, эрэгтэйчүүд 100 хувь эрэгтэй шинжэээрээ байдаггүй билээ. Хүн болгон эдгээр чанаруудтай зохицож байдаг. Энэ нь бие хүний давтагдашгүй шинж юм. Эсрэг хүйсийн хүнтэйгээ харилцах үндсийг тавихын тулд бид энэ чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бие биедээ нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аль сайн сайхан бүхнээ бие биедээ зориулах ёстой. Гэр бүлийн сайн бэлтгэл гэдэг нь жинхэнэ найз байх чадвар бүхий хүмүүжил гэсэн үг. Хань тань таны найз мөн үү? Таны хань таны хамгийн сайн найз байх ёстой. Ингэхийн тулд өөртөө жинхэнэ найзын шинж чанарыг төлөвшүүлбэл зохино. Гэрлэхээсээ өмнө өөр өөр ааш араншинтай олон найз нөхөдтэй байх нь маш сайн. Гэвч бид үргэлж өөртэйгөө ижил зан чанартай хүмүүстэй нөхөрлөх хандлагатай байдаг. Үнэндээ бидний найз нөхдийн хүрээ ийм байх нь өөрсдийнхөө хөгжих өсөх боломжийг хааж байна гэсэн үг. Харин бид өөр өөр соёл иргэншилтэй, өөр өөр орны янз бүрийн насны хүмүүстэй нөхөрлөж чадвал энэ нь бидний зүрх сэтгэл өсөн тэлэхэд тусалдаг. Гэрлэлт, гэр бүлээс гадна амьдралын маань чухал зорилгын нэг бол өөрөөсөө эсрэг хүнийг ойлгож хайрлаж сурах явдал юм.