11/15/10

ХҮҮГЭЭСЭЭ СУРГАМЖ АВСАН НЬ

Би ой тогтоолт сайтай, юмыг амархан сурдаг азтай хүүхдүүдийн нэг байсан юм. Тэгээд би хүүхэдтэй болохдоо хүүхдүүдээ ном уншиж өгч, хөгжөөн баясгах боловсрол олговол тэд миний адил байх болно гэж бодсон. Тэд ч миний заасан бүхнийг сайн хүлээн авч байв. Миний анхны охин Аманда маш сэргэлэн хүүхэд байсан бөгөөд юмыг их хурдан хүлээж авдаг. Тэр хичээлдээ ч амжилттай сайн сурдаг байв. Би удаах хүү Эрикийг ахынх нь адил хүмүүжүүлсэн ч амьдрал намайг ч Эрикийг ч сорих болно гэдгийг би мэдэрч байлаа. Гэвч би түүнийг хамгийн балчир нь гэж хайрлан өсгөж байсан ч тэр сахилга бат сайтай байв. Би орой болгон түүний хичээлийг шалгаж, түүний багш нартай байнга харилцаа холбоотой байж сургууль дээр явагдах хүмүүжил сургалтын хөтөлбөрт Эрикийг
оролцуулдаг байв. Гэвч тэр энэ бүхнийг хүсэхгүй байгааг тайлангийн картаас харж би мэдсэн бөгөөд түүний госгор байдал нулимсыг мэдэрч байлаа. Ингээд би түүний тээнэгэлзсэн байдлыг төсөөлөн энэ бүх байдлаас болоод тэр юм сурах сонирхолгүй болох байх гэдэгт би айж байсан. Удалгүй би өөрөө өөртөө эргэлзэж би хүүгийнхээ хүмүүжлийн хаана нь алдаа гаргасан юм болоо? гэж гайхшрах үе ихэсэв. Би түүнийг амжилт гаргахад нь яагаад дэмжин туслаж чадахгүй байна вэ? хэрэв тэр сургууль хичээлдээ шамдахгүй бол тэр ирээдүйд өөрөө өөртөө ч мөн гэр бүлдээ ч тусалж чадөхгүй болно гэж бодож байсан. Эрик 16 нас хүрэн өндөр шар үст залуу болоход л би ухаарсан. Биднийг зочны өрөөнд байхад “аав зүрхний өвчнөөр нас барав” гэсэн цахилгаан ирэв. Эрик түүнийг “Өвөөгөө Ааваа гэж дууддаг байв. Энэ нь түүний амьдралын эхний таван жил байлаа. Учир нь нөхөр маань шөнө нь ажиллаж, өдөр нь унтаж амардаг байсан учраас “Ааваа” гэж дууддаг байсан өвөө нь түүний үсийг нь тайруулж, морожин авч өгөн, түүний тэрхүү балчир насан дээр нь хамт бөмбөг тоглодог байв. “Аав” болсон өвөө нь түүний хамгийн дотно анд нь байв. Харин удалгүй аав маань өөрийн төрсөн нутаг руугаа нүүсэн ч Эрик түүнийг мартаж чадаагүй. Гэвч цаг хугацаа түүний сэтгэлийн шархыг эдгээсэн. Эрикийн хувьд өвөөтэйгээ утсаар ярих, өвөөдөө зочилж очих нь түүний амьдралын бас нэгэн баяр баясгалан байв. Өвөө нь ч түүнийг байнга санадаг байв. Ингээд бид гэр бүлээрээ оршуулгын ажилд оролцов. Би үүдний хажууд зогсон аавын цогцосыг харахад миний танихгүй хүн шиг санагдав. Хүүхдүүд маань миний нөгөө талд зогсож байв. Тэгээд бид шатаар дээшлэхэд Эрик миний гарыг барихыг би мэдрэв. Бид тэр агшинд сэтгэлээрээ хамтдаа байсан. Тэгээд бусад хүмүүсийн адил өрөөнд байр эзлэн зогсов. Хүн бүр өөрийн сэтгэгдэл, аавын амьдралын тухай дурсамжаас хуваалцаж байв. Зарим нь зөвхөн миний гаранд хүрэн холдов. Гэнэт Эрикийг миний ард байхгүй байгааг би мэдэв. Ингээд өрөөг тойруулан харахад Эрик орох хаалган дээр зогсон оршуулагын ёслолд оролцохоох ирж буй хүмүүст туслаж байв. Зарим хүмүүст өвөөгийнхөө байгаа өрөөг зааж өгч байлаа. Сүүлчийн орой оруушлагын зохицуулагч цогцсыг зөөхөд дахиад нэг хүн хэрэгтэй гэж хэлэхэд Эрик шууд –“Ноёнтоон, би танд туслаж болох уу?” гэв. Зохицуулагч түүний эгч нь байвал арай дээр биз гэж хэлэхэд, Эрик толгойгоо сэгсрэн –“Миний “аав” намайг бага байхад үүрч явдаг байсан. Тиймээс одоо түүнийг үүрэх миний ээлж ирсэн” гэв. Би түүний энэ үгийг сонсоод тэсгэлгүй уйлж эхэлсэн бөгөөд уйлахаа зогсоож чадахгүй байлаа. Тэр цаг мөчөөс хойш хүүгээ сайн дүн авсангүй гэж хэзээ ч загнахгүй гэж шийдсэн юм. Учир нь миний төсөөлж байсан тэр сайн хүний дүр бол миний хүү байсан юм билээ. Түүний энэрэнгүй сэтгэл, халамж хайр нь Бурханаас түүнийг адисласан бэлэг байв. Ямар ч ном түүнд энэ агуу зүйлүүдийг зааж өгч чадахгүй. Ямар ч үнээр хүний эзэмшсэн зан чанар, сайхан сэтгэлийг худалдаж авч чадахгүй юм. Эрик одоо хорин настай ч тэрээр өөрийн зөөлөн сэтгэл, хөгжилтэй хошин зангаараа бусдыг баясган, энэрэл хайраа хаа ч гэсэн түгээсээр явдаг. Өнөөдөр би өөрөө өөрөөсөө ингэж асуув. “Шинжлэх ухаан ба тооны дүнгүүд ямар өөрчлөлт хийдэг вэ?” Хэрэв залуу хүн өөрийн чадах чинээгээрээ юм хийвэл тэр хэмжээгээрээ үнэлэгддэг гэдгийг ухаарлаа.