11/15/10

МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨНД БАЯРЛАЛАА

Анх би Френкийг 6 дугаар ангид оож байхад нь харсан. Баяр баясгалан ,айдас догдлол хосолсон тэр үед элдэв зүйлийг сониуч нүдээр ширтэх ангаахай шиг сурагчидын багш болж байсан үе минь. Би эхний хоёр жил асрамжийн төвд туслагчаар ажиллаж байсан тиймээс багшийн коллежид ороод, цэцэрлэгийн багш болохоор шийдэж байсан.Би 6-р ангийхантай юү хийж байсан бол? Ийн бодоход гайхалтай сонин байв. Франкийг анзаарахгүй байхын аргагүй хүүхэд байв. Тэр хойш харан суун, өөрийнхөө дэвтрийнхээ ард эмц цэгцгүйхэн бичсэн зүйлүүдийг үзэн хөлөө ширээн дээрээ дээш өргөн тавиад, ажигч үгүй сууж байсан юм.Түний хувцас дээр нарийн тоос шороо наалдсан байсан гээд хамгийн гайхалтай нь энэ хатсан шороонууд түүний л хувтсанд их байв. Учир нь Канадын Винипег хэмээх хөлдүү хотод тийм амархан олдох ололт биш, тэнд бид олон сарын турш шаварыг олж хараагүй, зөвхөн мөс ба цас л хөл ороож байв. Франки үсэндээ удаан хугацаагаар сам хүргээгүй бололтой. Гэсэн ч түүний нүд нь ер бусаар гялалзаж байв. Багш надад нэг ангиа даалгахаар шийдсэн. Учир нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиа гэрээ хийгээд чөлөөлөхийг дотоод сэтгэл нь арай зөвшөөрөхгүй сэтгэл дундуур байв. Түүний ангид зөвхөн эрэгтэй хүүхдүүдтэй байв ч их л хөдөлгөөнтэй анги байв. Энд Франки бас хамрагдаж байв. Багш нь надад тайлбарлахдаа : Франки бол зөвхөн өдөр болгон бараагаа л харуулахын тулд ирдэг байв. Тэр хэрвээ ирсэн бол тэр ирсэнээрээ тооцогдон дүн авдаг байв.Тэр юү ч хийхгүй хөлөө дээш өргөн сууж байсан ч гэсэн ийм л эрхтэй хүн дээ гээд огт зэмлэхгүй бас харамсахгүй хэлсэн юм. Тооны нэгдмэлүүдийн тухай л ойлгуулахыг би их хичээж, үүнийг яаж заах тухайгаа тархиа гашилгаж байлаа. Юутай ч энэ 9 танхай хүүхдүүдийн анхаарлыг татаж сэтгэл зүрхэнд нь ойлгуулах тийм аргыг сонгохыг хичээж байв. Ингээд бутархай тоог нэгдүүлэх суурь хичээлийг заан, тэдгээрийг хэрэглэх заавруудыг нь ч зааж өгөв.Бүр “шоколадан боовны хэсгүүд ба өөрөө барьсан талхаар хүртэл дүрслэн бодитоор үзүүлэн заав. Эхлээд Франки групп хүүхдүүийн хамгийн ард юү ч хийлгүй сэлгүүцэн, огт сонирхохгүй байлаа. Тоогоо сайн бодсон хүүхдийг МакДональдсон үдийн хоолонд оруулана гэж би амлав. Франки –“ Та яаж чадах вэ?” гэж үгүйсгэж асуув. Би түүнд чадна, ингэх болно гэж инээмсэглэн хэлсэн. Өдөр өнгөрөх бүр Франки овоо оролцож, хичээлдээ анхаарч эхлэв. Хоёр дахь долоо хоног өнгөрөхөд эдгээр хүүхдүүдтэй адал явдалаар дүүрэн байж, гайхамшигтай өөрчлөлтүүд харагдаж байв. Франки бүх хувтасаа сойздон цэвэрлэж, цэвэрхэн хувцаслаж ирдэг болов. Гуравдахь долоо хоногийн төгсгөлд Франкийг оролцуулан нийт 9 хүүхэд бүх нэгдмэлүүдэн тоог бодчихсон байв. Ингээд би амлалтаа гүйцээж, тэд нарыг МакДональдсд оруулах ёстойгоо ухаарав. Хүүхдүүд бүгдээрээ мэрийж хичээсэн байв. Гэтэл сургуулийн удирдлагаас “Багш нар нь сурагчдаа сургуулийн байрнаас гадна авч явахыг хатуу хориглосон байдгийг сонсоод маш их гайхан сандарч билээ. Франкигийн зөв байв. Би үнэхээр амлалтаа биелүүэж чадаагүй. Горьдлого тасран гуниглан бүтэлгүйтсэндээ би хөвгүүдээс чин сэтгэлээсээ уйчлалт гуйгаад, тэднийг агуу их ажил хийсэнд нь талархаж, өөрийн материалаа багцалж хураав.Сүүлийн тэр өдрийн үдэш 6- р ангийханд зориулсан Валентиний өдрийн үдэшлэгтэй байв. Үүнийгээ бид уран зохиолд гардаг шиг сонодог аргаар зохион байгуулж билээ. Бид хөвгүүд заалны баруун талд, бүх охидууд заалны зүүн талд нь зогсож, байдал сайхан харагдаж байв. Нэлээд хэсэг охид тэр хэсэгтээ хоорондоо бүжиглэж харагдах нь тийм чгоё харагдсангүй. Бас нэг оюутан багш надтай хамт буйдан дээр сууж, хичээлийн жил дуусахын өмнө сүүлчийн удаа тэднийг харж, бахархалтайгаар ширтэн сууна.Гэнэт чих дөжрөөсөн рокон роллын ая дуусаад, сайхан вальсны ая заалыг дүүргэв. Франки хөвгүүдийн зогсож байсан газраас холдон аажуухан алхан ирээд намайг бүжиглэхийг урин, саналыг асуув. Бүжгийн талбайн төвд бид чимээгүйхэн вальс эргэв. Бүхний харц зөвхөн бид хоёр дээр төвлөрнө. Сүүлийн ая дуусмагц тэр бүжиглэхээ болин зогсоод миний нүд руу харан, цээжнийхээ гүнээс –“ Миний амьдралыг өөрчлөсөнд тань баярлалаа” гэжинээвхийлэн шийдэмгий хэлэв.Энэ бол ямар нэгэн дүр үзүүлэх арга баилын гайхамшиг байгаагүй. Мний ойлгосноор хамгийн эрхэм зүйл бол хэн нэг нь халамж хайр авснаар энэ нь юутай ч зйүрлэшгүй гайхамшигт шалтгаан нь байв. Хэрэв би Франкигийн амьдралыг өөрчлөсөн бол, тэр ч миний амьдралыг өөрчилжээ. /өөрчилсон юм/ Би хайрын сайн сайхны хүндэтгэлийн хүчээр улам эрчимтэй өсөж байв. Ингээд би шинээр багшийн ангид суралцсан. Энэхүү цэцэрлэгийн багш оюутан өөрийн мэргэжлээ тусгай боловсролд өөрчлөсөн ба миний эрж олж чадах Франки болгоныг хайж, Канадын болон АНУ-ын ангуудад жил бүр үр дүнтэй сургалт явуулсаар байна.“Франки минь, миний амьдралыг өөрчилсөнд минь баярлалаа.”- гэж хэлэхийг хүсэж байна.