Би 2 эгч, 2 ахтай. Манайх жирийн л нэг айл. Хэдийгээр бидэнд их мөнгө байгаагүй ч эцэг эх минь биднийг амьтны хүрээлэн эсвэл хөдөө хээр зугаалгаар авч явдаг байсныг би санадаг. Ээж маань маш халамжтай хүн байсан. Тэр үргэлж бусдад туслахад бэлэн байж, бэртэж төөрсөн амьтдыг гэртээ авчирдаг байлаа. Хэдийгээр хангалттай 5 хүүхэдтэй боловч бусдад зориулах цаг зав гаргадаг байлаа. Намайг хүүхэд байхад ээж аав хоёр минь 5 хүүхэдтэй эхнэр нөхөр 2 шиг бус дөнгөж сая бие биендээ дурласан шинэхэн хосууд шиг харагддаж байж билээ. Эцэг эх 2 маань хүүхэд бидэндээ өдрийн цагаа зориулж, шөнийг хоёр биендээ зориулдаг байлаа. 1973 оны 5 сарын 27-ны ням гаригийн орой би орондоо хэвтэж байсан юм. Ээж аав 2 маань гаднаас хэдэн найзуудтайгаа гэрт орж ирэн инээж шуугилдан унтахаар явахад нь би сэрлээ. 1973.05.28ний өглөө сэрэхэд их бүрхэг өдөр байв. Ээж минь арай л босч амжаагүй учраас бид сургуульдаа явахаар өөрсдөө бэлтгэв. Тэр өдөржин миний сэтгэл санаа нэг л тавгүй байлаа. Би сургуулиа тараад гэртээ ирэв. “Сайн байна уу, Ээжээ, би ирлээ” гэхэд хэн ч хариу өгсөнгүй. Гэр маань нэг л зэврүүн аөндий санагдав. Би ихэд сандран, ээж аавын өрөө рүү шатаар өгсөн очлоо. Хаалганы завсараар доторх зүйл харагдахгүй байлаа. “Ээжээ” гээд өрөөний хаалгыг цэлийтэл нээн ороход ээж маань орны хажууд хэвтэж байв. Түүнийг сэрээх гэсэн боловч ээж маань сэрээгүй юм. Ингээд ээжийгээ өөд болсныг мэдлээ. Би өрөөг орхин доош бууж, эгчийгээ иртэл буйдан дээр чимээгүй суув. Эгч маань намайг хараад гайхан, дээш гүйлээ. Зочны өрөөнд би суугаад аавыг цагдаатай ярилцаж байхыг харсан юм. Түргэний машин ирээд ээжийг дамнуурга дээр хэвтүүлэн авч одов. Би үүнийг хараад сууж байхдаа ерөөсөө ч уйлаагүй билээ. Би аавыгаа хэзээ ч настай хүн гэж боддоггүй байсан бол тэр өдөр аав минь настай хүн шиг харагдсан. 1973.05.29-ний мягмар гаригт би 11 нас хүрлээ. Бид ямар ч дуу шуу, баярын бялуугүй ширээгээ тойрон хоолоо харан чимээгүй сууцгаасан. Энэ бүхэнд би л буруутай. Хэрэв би амжиж ирсэн бол ээж маань амьд байх байсан. Би арай жаахан том байсан бол ээж минь амьд байх байсан. Хэрвээ … Би хийх ёстой бүх зүйлийнхээ тухай бодсон боловч ээжийнхээ үхэлтэй холбоотой бурууг өөрөөсөө хайгаад олоогүй юм. Бүх л сэтгэлийнхээ гунигийг ээждээ хэлдэг байлаа. Би маш сахилгагүй хүүхэд байсан болохоор Бурхан намайг шийтгэж ээжийг минь надаас аваад явсан гэдэгт итгэдэг. “Ээждээ баяртай” гэж хэлж чадаагүйдээ би хамгийн их харамсдаг. Би ээжийнхээ дотно тэврэлт, анхилуун сүрчигнийх нь үнэр, шөнө болгон бүүвэйлэн үнсэж унтуулдаг байсныг нь хэзээ ч дахин мэдрэхгүй. Бүх л юм надаас холдсон нь миний ял байсан. 1989.05.29-нд болсон 27 насны төрсөн өдрөөрөө би ихэд ганцаардаж, сэтгэл минь хоосон мэт байлаа. Сэтгэл минь үнэхээр зовж, шаналснаас Бурханд уур минь хүрдэг байв. Би Бурханд хандан “Чи ээжийг минь юунд надаас салгав аа?, Чи надад баяртай гэж хэлэх боломж өгөөгүй. Чи миний ээжийгээ хайрлах хайрыг минь аваад явсан. Би чамайг үзэн ядаж байна.” гээд зочны өрөөнд орон, цурхиран уйллаа. Гэтэл тэр үед халуун дулаан байдал эзэмдэн, хэн нэг нь намайг тэврэх шиг боллоо. Мартагдсан боловч нэг л дотно анхилуун сүрчигний үнэрийг мэдэрлээ. Энэ бол ээжийн сүрчиг. Ээж минь миний дэргэд байж, надад хүрэн, сүрчиг нь үнэртэж байлаа. Үзэн ядаж байсан Бурхан маань миний хүслийг сонсчээ. Хэрэгтэй үед ээж маань надад иржээ. Ээж маань үргэлж надтай хамт байгааг өнөөдөр л мэдлээ. Ээжийгээ би бүхий л сэтгэлээрээ хайрлаж, үргэлж надтай хамт байна гэдгийг ухаарсан. Ээжийгээ үүрд орхиод явсан гэдэгтэй эвлэрэх энэ л үед ээж минь надад түүний хайр хэзээ ч намайг орхиогүй болохыг ойлгуулсан.