Зуныхаа амралтаараа Дэвид зусланд ирэхдээ 10 настай байсан ба тэр маш хүнд хэцүү байдалтай ирсэн. Учир нь түүний эцэг архичин бөгөөд байнга хараал урсгаж согтуу үед ээжийг нь байнга зоддог байдлыг Дэвид харж өссөн. Түүний эгч нь 12 настай бөгөөд дуу шуу багатай ба “үл үзэгдэгч” болж чаддаг. Эцэг эхийнхээ дарамтанд өссөн гэр бүлийн хүүхдүүдийн ихэнх нь ийм болчихлог. Учир нь түүнийг эцэг эх нь маш олон удаа зоддог жанчдаг байсан. Тэр үргэлж сургууль дээрээ хүүхдүүдтэй зодолддог байлаа. Зусланд ирэхдээ Дэвид хүмүүсийн нүд рүү эгцэлж харж чаддаггүй, эргэн тойрноо хайхардаггүй, арайхийн хөдөлсөн унжуу мөртэй, их ууртай цонхигор царайтай байсныг бид харж байсан.
Товчоор хэлбэл: Тэр зодуулдаг байсан нь илт харагдаж байсан. Гайхаад байх юмгүй Дэвид зусланд ирсэн эхний өдрөө л нээлтийн үйл ажиллагаан дээр хүүхэдтэй зодолдсон. Зодолдсны дараа түүний доод уруул нь хавдсан байсан. Дахиад түүнийг нэг удаа зодуулж байхад нь салгасан. Ийнхүү эхний хэдхэн өдөрт л түүний зүрх сэтгэл нь ямархуу байгаа нь харагдаж байсан. Түүнтэй ойр дотно нөхөрлөхөд хэцүү байсан. Тэр их тэвчээртэй, хүйтэн хөндий байснаас хүүхдүүд түүнтэй харьцаж чаддаггүй байлаа. Гэвч бага багаар тэр бидэнд итгэж дасаж эхэлсэн юм. Бүлгийн үйл ажиллагааны 3 дах өдөр Дэвид өөрийнхөө эцгийг түүнтэй зүй бус харьцдаг байсан тухай ярихад бид маш их зүйлийг ойлгосон юм. Энэ нь түүний аймшигт уур хилэн, гуниг зовлон бөгөөд балчирхан биед нь дэндүү томдсон ачаа байлаа. Тэр мэгшиж эхлээд сүүлдээ цурхиран уйлсан бөгөөд энэ нь түүний олон жил зүрх сэтгэлийнхээ гүнд тээж явсан сэттгэлийн шарх, уй гашуу, гомдлоо түр ч атугай тайлсны илрэл байлаа. Энэ уулзалтын дараа Дэвид өөрчлөгдсөн байв. Түүний зүс царай нь илүү гэгээтэй болсон байв. Тэр инээмсэглэж, бусад хүүхдүүдийг харж, тэдэнтэй тоглох болов. Тэр багш зөвлөгч нараа түүнтэй харьцахыг зөвшөөрсөн юм. Тэр яг л дахин амьдарсан бөгөөд өөрийгөө бүрхсэн бүрхүүлээс гарч зөвхөн өөрийнхөөрөө байхыг харахад гайхамшигтай байв. Энэ нь тэр долоо хоногийн бидний хамгийн иом гайхамшиг байсан. Зуслангаас явах ёстой өдрийн өмнөх орой Дэвид хүүхэдтэй зодолдсон юм. Тэр эхний өдрөөс хойш тийм занг огт гаргаагүй байсан юм. Зуслангийн хүүхдүүдийн сэтгэл нь бас түгшүүртэй байлаа. Учир нь тэд буцаад эмх замбраагүй орчин, сэтгэл зовоосон гунигтай байдалдаа эргээд орох байх гэхээс айж байлаа. Бас зусланд дотно болсон шинэ найз нараасаа салаад явна гэхээс маш их гунигтай байлаа. Энэ үед Дэвидийг надтай хамт зугаалахыг урьсан юм. Хамт явж байхдаа би түүнд энэ долоо хоногт болсон бүх ажилд идэвхтэй, сэтгэлээсээ оролцож байсныг, бидэнд итгэж зүрх сэтгэлээ нээсэн бидний итгэлийг даасан учраас өөрчлөгдөж чадсан тухай ярьж өөрөөр нь маш бахархдагаа хэлсэн юм. Яг энэ үед нэг гоё эрвээхэй биднийг тойрон эргэлдэж байгаад бидний өмнөх зам дээр буув. Түүнийг ширтэн бид хоёр нэг хэсэг зогсов. Америкийн нэгэн дуунд: Хэрвээ эрвээхэй чиний замыг хөндлөн гарвал энэ нь танд ямар нэгэн том өөрчлөлт, аз тохиодог гэж бэлэгшээдэг тухай бид долоо хоногийн өмнө ярилцаж байснаа санаж түүнд хэллээ. Эрвээхэй маш гоё байсан учраас түүний өөрялөгдсөн тухай миний хэлж байсныг илүү батлах байсан. Гэвч Дэвидын харц урьдын адил тээнэгэлзсэн байдлаар харж: -Энэ эрвээхэй миний төлөө бус таны төлөө энд байвал .. гэж хэлэв. Энэ агшинд би дүлийрэх шиг болж оюун ухаандаа ямар нэгэн хариулт эрэн бодлогошров. Гэвч надад би энгийнээр тайлбарлаж чадна гэсэн бодол төрөв. Эрвээхэй гэнэт агаарт хөөрч бидний хажуугаар дахин нисэж байснаа шууд Дэвидын цамцан дээр зүрхэн тус газар нь суув. Хэн ч юу ч хэлсэнгүй. Мэдээж ямар ч юм хэлэх хэрэггүй байлаа. Энэ гайхамшигт агшинд тэр хүүхдийн царай ямар сайхан, гэрэл гэгээтэй тунгалаг болсныг би хэзээ ч мартахгүй. Энэ бол нэгэн ариун баяр баясгалан түүхийг түүнийг өөр хүн болгож чадна гэсэн найдвар, түүний амьдрал ирээдүй гэрэглтэй болж чадна гэсэн итгэл төрж ббайсан юм. Энэ бол яг тэрхүү нэгэн агшинд энэ долоо хоногт суралцсан бүх хичээлүүдийг дотроо тунгаан бодох цаг хугацаа байлаа. Би хүмүүст итгэж чадна, хүмүүст өөрийн зүрх сэтгэлийнхээ цонхыг нээх нь аюултай бус намайг халамжлах, хайрлах ба намайг байгаагаар нь хүлээж авч чадах хүмүүс байгаа гэх Заримдаа би Дэвидтэй адил хүнд хэцүү бусармаг сэтгэлээр нь дэмждэггүй, тус болдоггүй зохих ёсоор нь хайр халамж үзүүлж чаддаггүй гэр бүл рүү буцаад очих хүүхдүүдийн тухай бодож санаа зовдог байлаа. Тэд ямар энхрий, хөөрхөн ялдам гэдгийг санаж явах хэрэгтэй. Тэрхүү хүнд хэцүү цаг мөчүүдэд зуслангийн бүлгийн удирдагч нараа мөн гайхамшигт эрвээхэйгээ санахад тэдний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэгт баяр баясгалан авчирч өөрчилж чадна гэдэгт итгэж байна. мэт хичээлүүд байсан юм.