12/20/10

АМЬДРАЛЫН НЭГЭН СӨРӨГ ҮЗЭГДЭЛ.......

Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа гэдэг нь цусанд оронгуут бие организмаар хурдан тархаж, голчлон төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг химийн бодис юм. Согтууруулах ундаа нь хүнд янз бүрийн нөлөө үзүүлдэг боловч зарим хүмүүс бага зэрэг согтохоороо яриасаг, хөгжилтэй болдог ч үнэн хэрэг дээрээ согтууруулах ундаа нь доройтуулагч гэдгийг та байнга санаж байх хэрэгтэй. Энэ нь эргэцүүлэн бодох, өөрийгөө хянах чадварыг мохоож, хэл яриа, хөдөлгөөний зохицуулалт зэрэг хамгийн энгийн үйлдэл ч бэрхшээлтэй болдог.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийг хүмүүс юугаар тайлбарлаж байна вэ?

Хамгийн ихээр дурдагдсан шалтгаануудыг дор жагсаалаа: 
· Баяр ёслол тэмдэглэх
· Харилцаанд чөлөөтэй байх
· Тайвширч, амрах
· Насанд хүрсэн мэт санагдах,
· Бодит байдлаас зугтах
· Анагаах ухааны зорилгоор.
Согтууруулах ундаа нь бие организмд яаж үйлчилдэг вэ? 
· Зүрх: цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг түргэсгэдэг.
· Элэг: их хэмжээгээр хэрэглэх нь элэгний хатуурал үүсэхэд хүргэнэ.
· Мэдрэлийн систем: депрессант маягаар үйлчилдэг.
· Ходоод: бага хэмжээгээр хэрэглэхэд хоол боловсруулахад нөлөөлдөг, их хэмжээ нь бөөлжүүлдэг.
· Арьс: дулаацах мэдрэмж төрүүлдэг хэдий ч үнэн хэрэг дээрээ бие нь дулаанаа алддаг байна. · Тархи: хэл яриа, сэтгэхүй, зан үйлд нөлөөлдөг.
· Биеийн жин: биеийн жинг нэмэгдүүлдэг хэдий ч баланст хоолны дэглэмийн нэг хэсэг болдоггүй.
Согтууруулах ундааны үнэ 
· Согтууруулах ундааны уршгаар жилд мянга мянган хүн амь насаа алдаж байна.
· Одоогоор Орос оронд 100 000 хүнийн 300 нь архичин байна. Үүний зэрэгцээ 1992-1993 онд л гэхэд эмэгтэйчүүдийн архидалт 48%-иар нэмэгджээ.
· 1993 оны тоо баримтаас үзвэл Орос орны 15-17 насны 100 000 өсвөр үеийнхнээс 667 нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас урьдчилан сэргийлэх тооцоонд орсон байна.
· Ажилчин, ажилтнуудын архидалтын үр уршгийг арилгахад зуу зуун мянган ажлын өдрийг зарцуулж байна.