12/20/10

АМЬДРАЛЫН НЭГЭН СӨРӨГ ҮЗЭГДЭЛ.......

Тамхи...............Хүмүүс яагаад тамхи татдаг вэ? Залуучуудтай олон жил ажилласан, үнэн алдартны шашны лам эцэг Александр Ельчанинов залуу хүмүүс тамхи татаж эхэлдэг шалтгаан болоод энэ хорт зуршилтай холбогдон үүсдэг аюулын талаар гүн гүнзгий ойлголттой болсон. Хүмүүс тамхи татаж эхэлдэг шалтгаан нь энгийн бөгөөд балиар юм. Үүнд: бусдыг дууриах хүсэл, шоолуулахаас айх, үе тэнгийнхнийхээ дунд илүү нэр хүндтэй болох эрмэлзэл гэх мэт хулчгар хүн ба луйварчны сэтгэл зүй юм. Гоо сайхны талаас нь авч үзвэл энэ балиар бүдүүлэг байдал нь ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд тэвчишгүй. Харин сэтгэл зүйн талаас нь авч үзвэл тамхи нь бүхий л хориотой болоод нүгэлтэй зүйлийн хаалгыг нээж өгдөг.
Биеэ тоохын бусад хэлбэрийн адилаар тамхи татах нь бидний цэвэр ариун байдлыг алдагдуулдаг. Анхны тамхи нь анхны уналт – цэвэр байдлаа алдах явдал юм. Хий хоосон цэцэрхэл биш харин гүн гүнзгий мэдрэмж л намайг үүнийг хэлэхэд хүргэж байна. Ямар ч тамхичнаас асуугаад үзээрэй, анхны татсан тамхи нь түүний хувьд тодорхой хэмжээгээр нүгэл болсон. Тамхи татаад эхэлбэл энэ муу зуршлыг таягдан хаях нь амаргүй болно.
Хүмүүс:
· Дасал болсон учраас
· Тайвшрахын тулд
· Таашаал авахын тулд
· Зөрөлдөөний улмаас
· “Өөрийгөө олонд харуулах”-ын тулд гэх мэт шалтгаануудын улмаас тамхи татсаар байдаг. Та тамхи татвал юу болдог вэ? Тамхи нь 300 орчим химийн бодисоос тогтдог бөгөөд эдгээрээс 40 нь хор байдаг. Та тамхи татвал эдгээр бодис нь цусанд ордог байна. P Никотин /бохь/. Никотин гэдэг нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг түргэсгэдэг хүчтэй нөлөөтэй мансууруулах бодис юм. P Бохь. Тамхины бохь нь өмөн үү үүсгэж болох хэд хэдэн бодисыг агуулдаг. Хүн тамхийг сорох юм уу амьсгалбал утаа нь уушгинд орно. P Цочроогч. Амьсгалын замын эсийг цочроодог олон бодис тамхинд бий. Эсийг хамгаалах үүднээс цэр ялгардаг. Цагаан мөгөөрсөн хоолойг цочроогч бодис болон цэрнээс цэвэрлэхийн тулд тамхичид ханиадаг байна. P Нүүрстөрөгчийн исэл (CO). Тамхины утаа нь энэхүү үхлийн аюултай хийг агуулдаг бөгөөд энэ нь цусны хүчилтөрөгч зөөвөрлөх чадварт нөлөөлдөг байна. Бие махбодод хүчилтөрөгч дутагдсанаас бодисын солилцоо удааширдаг.
Тамхи ба эрүүл мэнд
· Үс, хувцсанд тамхины үнэр шингэсэн байна. “Сайхан үнэр” байгаа биз дээ?
· Хумс, хуруу шарлах нь никотины нөлөө юм
· Шарласан шүд, дахиад л никотин · Шарласан хэл, Никотины улмаас хоол хүнс сонин амттай болно.
· Тамхины утаанаас балиартана Та үүнийг мэдэх үү?
· Татсан тамхи болгон нь тамхичны насыг 5,5 минутаар богиносгодог.
· Тамхи татсаны үр уршгаас ангижрахад танд 10 жил шаардагдана.
· ОХУ-ын Минздравмедформын мэдээ баримтаас үзэхэд зөвхөн 1990 онд л гэхэд 35– 69 насны оросуудын нас тамхи татсаны улмаас 20 жилээр богиноссон бол 1985-1990 оны хооронд Орост 35-69 насны эрэгтэйчүүдийн 42%, эмэгтэйчүүдийн 7% тамхи татсанаас болж нас барсан байна. Тамхи татах нь олон өвчний шалтгаан болж болно.
Үүнд: P Бронхит: тамхи татсанаас 75%-д бронхит үүсдэг бөгөөд жилд 30 000 мянган хүн үүнээс болж нас барж байна. P Эмфизем: энэ нь амьсгалыг хүндрүүлдэг, уушигны өвчин юм. P Зүрхний өвчин: никотин нь зүрхний цохилтыг түргэсгэдэг, үүгээрээ зүрхийг хурдан муутгадаг, зүрхний өвчний улмаас нас барагсдын 25% нь тамхинаас болжээ. P Өмөн үү: уушигны өмөн үүгийн 90% нь тамхинаас үүдэлтэй. P Бусад: тамхи татдаг хүмүүс салхинд цохиулах, ханиад хүрэх болон бусад халдварт илүү өртөмтгий байдаг. Тамхи татах нь цусны бүлэн, ходоодны шарх үүсэхэд хүргэж болох бөгөөд мөн жирэмсэн үед урагт сөргөөр нөлөөлдөг байна. Нийгэмд учруулах хор уршиг Тамхи татах нь тамхичны эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй мөн бусад муу хор уршигтай. Мөнгө. Тамхи бол үнэтэй зүйл юм. Тамхинд үрсэн мөнгийг хоол унд, хувцас, хуурцаг болон бусад зүйлд зарцуулж болох байсан.
 Анагаах ухаан. Тамхи татах нь олон ноцтой өвчнүүдийн шалтгаан болдог учраас үүний уршгаар анагаах ухаанд олон сая төгрөг шаардагддаг. Энэ мөнгийг бусад өвчинг эмчлэхэд хэрэглэж болох байсан.
Хүрээлэн буй орчны бохирдолт. Тамхи татаж буй хүний дэргэд байгаа бусад хүмүүс “идэвхгүй тамхичид” болно. Тамхичдын зан байдлыг нийгмийн эсрэг зүйл хэмээн олон хүн үздэг. Архаг тамхичин хүний эхнэр нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл 50%-иар нэмэгддэг байна гэдгийг саяхан баталжээ (эхнэр нь тамхи татдаггүй боловч!)
Ой модны сүйрэл. Тамхийг хатааж, боловсруулахад модыг гектар гектараар нь ашигладаг. Тамхины ургамлыг ургуулсны уршгаар ой мод устаж, хөрс эвдэрч, үржил шимгүй болдог байна.