12/20/10

ШУДАРГА ЭР ХҮН

Шударга эр хүн өөрийгөө буруутгадаг бол өчүүхэн хүн бусдыг буруутгадаг.
Шударга эр хүн юу зөвийг мэддэг.
Өчүүхэн хүн түүнд юу ашиг хонжоо авчрахыг мэддэг.
Шударга эр хүн бусдад сайн сайхан зүйлийг нь хэлж өгдөг
Харин муу зүйл байгааг нь зааж өгдөггүй.
Өчүүхэн хүн эсрэгээр хийдэг.
Ажил ам хоёр зөрвөл шударга хүн ичдэг.

Бусдыг хараан загнах эсвэл сул муу талыг нь хэлж өгдөг хүмүүст шударга эр хүн дургүй.
Тэрээр дээд тушаалтнуудыг гүжирдэж, тэдний талаар гутаан муулсан цуурхал тараадаг дорд хүмүүст дургүй. Мөн гөжүүд, зүй ёсыг дагадаггүй хүмүүст дургүй. Шийдмэг байдал нь ойлголттой холбогдоогүй хүмүүст тэр дургүй. Жинхэнэ эр зориг нь өөрийн жинхэнэ “би”-гээ ухамсарлаж, ёс суртахууны эмх цэгц, сахилга батыг бий болгоход оршино. Хэрэв хүн нэг өдөр ч гэсэн өөрийн жинхэнэ “би”-г ухамсарлаж, ёс суртахууны сахилга батыг бий болгох чадвартай бол ертөнц таныг дагалдана. Жинхэнэ хүн байх эсэх нь зөвхөн танаас шалтгаална. Бусад хүмүүс үүнд ямар хамаатай юм бэ?