Мансуурах гэдгийг Барууны ертөнцөд байдаг зүйл хэмээн саяхныг хүртэл үзэж байсан асуудал юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ аюул нь манай улс оронд ч нүүрлэх нь илэрхий боллоо. Насанд хүрэгчид болон өсвөр насныхан улам бүр л мансууруулах бодист донтож байна.
Хүмүүс яагаад мансууруулах бодис хэрэглэдэг вэ?
· Бодит байдлаас зугатахыг оролддог. Мансууруулах бодис нь тухайн хүн ганцаардмал, сэтгэлээр унасан, азгүй, ажилгүй, ядуу гэдгийг нь мартуулахад тусалж болно. Бодит байдал хэт аюул заналтай санагдсан үед мансууруулах бодис нь өөрчлөгдөх боломж олгодог хэмээн зарим хүн үздэг байна.
· Орчны дарамтнаас үүдэлтэй. Хэрэв таны найз нөхөд мансууруулах бодис хэрэглэдэг бол тэдний дарамтын эсрэг зогсох нь танд маш хэцүү байж болно. Хүмүүс “цагаан хэрээ” байхаас эмээдэг.
· Сонирхлын журмаар. Зарим хүмүүс эсрэгээр, онцгойрохыг хүсдэг. Мансууруулах бодис нь хуулиар хориглогдсон тул зарим хүмүүс хүүхэд дүрсгүйтдэг шиг түүнд татагддаг байна. Мансууруулах бодисыг хэрэглэснээр бусдаас ялгаж өгдөг, магадгүй бусдаас илүү гаргадаг хэмээн нөгөө нэг хэсэг нь боддог. Энэ нь эцэг эхээсээ хамааралгүй байдгийг батлах гэсэн арга төдийгүй амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг эсэргүүцэхийн илрэл байж болно.
· Таалагддаг учраас л. . .(аюулыг үл харгалзан). Мансууруулах бодис хэрэглэсний уршгаар орчноос тасрах мэдрэмж, мөн хий үзэгдэл зэргийг зарим хүн мэдрэхийг хүсдэг.
· Гарч чаддаггүй. Олон хүн мансууруулах бодис хэрэглэхээ зогсоож чаддаггүй. Үүнд донтох хоёр төрөл байдаг.
Үүнд: - физиологийн: героин эсвэл никотины адилаар бие организм нь мансууруулах бодист дасдаг. - Сэтгэл зүйн: Олс өвсний адилаар мансууруулах бодисыг хэрэглэх нь сэтгэл зүйн дадал зуршил болдог. Энэ үед бие организм уг бодисгүйгээр байж болох ч сэтгэхүйн нь чаддаггүй. Сэтгэл зүйн хамаарал нь физиологийнхтой адил хүчтэй байж болох бөгөөд үүний уршгаар байнга мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүст үүнээсээ татгалзах зориг зүрх хангалтгүй байдаг. Мансуурагчийн туршлага Айдсаас ангижирснаа тэр анх удаа мэдрэв. Найз нөхөд нь мансууруулах бодис хэрэглэж үзэхийг түүнд ятгажээ. Ингээд л сэтгэл хөнгөрч, гайхалтай аз жаргалын мэдрэмж түүнийг эзэмдлээ. Амьдралдаа ийм эрх чөлөөг мэдэрч байснаа тэр санахгүй байлаа. Гэвч мансууруулах бодисны үйлчилгээ гармагц айдас хүйдэс эргэн ирэв. Тэрээр тайзан дээр гарах байсан аймшигт өдрийг эргэн саналаа. Танхимд түүний төрөл төрөгсөд, найз нөхөд нь дүүрэн байсан. Тэрээр үргэлж л амжилттай үг хэлэх ёстой байлаа. Бүгд л, тэр тусмаа эцэг эх нь үүнийг хүсч байв. Тэрээр айлын ганц хүү байсан бөгөөд эцэг эх нь төрөл төрөгсөд, найз нөхөддөө хүүгээрээ бахархана. Мөн эцгийнхээ ажилд оролцох ёстой байсан бөгөөд түүнд хэлдгээр үүнд ч амжилт үзүүлэх хэрэгтэй байв. Хэрэв амжилтгүй бол яах вэ? Айдас түүнийг ахиад л эзэмдлээ. Тэр хар тамхичин болохыг хүсээгүй. Дуртай үедээ л больж болох байсан ч энэ нь эрх чөлөөнд хүрэх цорын ганц зам байлаа. Хожим нь тунгаа нэмэх хэрэгтэй болсон бөгөөд өөрөөр ийм эрх чөлөөг мэдрэх аргагүй байв. Эцэг эх нь юу ч тааварласангүй. Их сургуулиа төгссөний дараа тэр гэрлэжээ. Удалгүй хүү нь төрсөн бөгөөд хүүгээ анхаарч, асрах хэрэгтэй байв. Муу эцэг болох байх гэсэн айдас түүнийг эзэмджээ. Яваандаа мансууруулах бодис нь түүний амьдралд илүү нөлөө үзүүлэх болсон. Тэрээр ажлаа хийж чадахаа больж, эцгийнх нь үндэслэсэн байгууллага дампуурсан байна. Эцэг эх нь түүнийг хүндлэхээ больж, эхнэр нь хаяж одов. Цаг хугацаа өнгөрсөөр, бодис хэрэглэх нь хэрэглэхгүй үеийнхтэй адил өвдөлт үзүүлдэг боллоо. Эцэст нь түүнд тусламж хэрэгтэй байгаагаа хүлээн зөвшөөрч, ойлгох байдалд хүрчээ. Хар тамхины хамаарлаас ангижирч чадсан нэг танил нь түүнийг наркологийн төвд авчирсан байна. Энгийн амьдралд бага багаар эргэн ороход түүнд хагас жил гаруй хугацаа шаардагджээ. Тэрээр хоёр ч удаа тэвчээр алдсан байна. Гэвч түүнийг байгаагаар нь хүлээн авч, буруушаахгүй, халамж анхаарал тавьсан хүмүүс түүнийг хүрээлж байв. Тэдний зарим нь урьд нь хар тамхичид байжээ. Амьдралдаа их зүйлийг өөрчлөх хэрэгтэй болов. Түүнд бүхнээс ч эрхэм байсан хүмүүс хар тамхинд орсных нь улмаас их ч удаан зовсон. Бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй байлаа. Тэрээр гэр бүлдээ эргэж очин, ойр дотныхондоо учруулсан муу муухай зүйлээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйв. Эхнэр нь түүнийг өөрчлөгдсөнийг хараад түүнд итгэсэн байна. Хоёр жилийн дараа гэхэд тэд хоёрдахь хүүхдээ хүлээж мөн тэрээр тэгж их мөрөөдөж, анх удаа тийм эрх чөлөөг олж авахад нь бусдад тусалжээ.
Мансууруулах бодис хэрэглэсний аюул юунд оршиж байна вэ?
· Мансуурлын байдалд байхдаа аваарт орж болзошгүй.
· Зарим мансууруулах бодис нь амьсгалыг сулруулах юм уу эсвэл зогсоож болно.
· Санамсаргүйгээр тунг хэтрүүлэх нь ухаан алдах, тэр ч бүү хэл амь насаа алдахад хүргэж болох юм.
· Мансууруулах бодисыг байнга хэрэглэх нь түүнээс хамааралтай болгодог.
· Чиг баримжаагаа алдах юм уу эсвэл аймшигт хоосон үзэгдэл хардаг.
· Эдгээр бодис нь сэтгэл зүйн тэсрэлт эсвэл сэтгэцийн ноцтой өвчинд хүргэдэг. · Героиныг анх хэрэглэхэд бөөлжис цутгаж болно.
· Мансууруулах бодисыг байнга хэрэглэснээр хоол боловсруулалтыг алдагдуулж, бүсгүйчүүдийн сарын тэмдэг алдагдаж болно.
· Цаг мөч өнгөрөх тусам сэтгэл зүйн болон бие организм эвгүйцэх нь улам бүр ноцтой болдог.
· Хэрвээ мансууруулах бодисыг судсаар хийдэг бол тариураар дамжин буглаа, чичрэг, цусны халдвар тэр ч бүү хэл ДОХ-ын халдвар авч болно. Яагаад никотин, согтууруулах ундаа болон мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой вэ?
Архи, тамхи болон мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар дүгнэлт гаргацгаая.
1. Өөрийгөө сүйрүүлэхэд хүргэдэг. Бид өөрсдийгөө хүндэтгэж, анхаарахаа болино. Бидний боломж чадвар хаалттай үлдэж, өнөөдөр хор хөнөөлтэй ийм зуршилд автах нь ирээдүйгээ золиосолж байгаа хэрэг юм.
2. Худал хэлэх, хулгай хийх, хэрцгий үйлдэл гаргах, болчимгүй зүйл хийх гэх мэт хор хөнөөлтэй өөр зан байдалд түлхэх нь нийтлэг байдаг.
3. Бидний хувь заяаны төлөө санаа тавьдаг хүмүүс, эн тэргүүнд гэр бүлийнхнийгээ зовоодог.
4. Нийгмийн олон хурц асуудлын шалтгаан юм. Хүмүүсийг мансууруулах бодис хэрэглэхийг нь зөвшөөрөх хэрэгтэй юу? Мансууруулах бодисны хор хөнөөлийг бүгд мэддэг хэдий ч хэрэглэсээр л байдаг шүү дээ. Тэгвэл мансууруулах бодисыг түгээж, хэрэглэхийг хуулиар хориглох ёстой юу (цаашид мансууруулах бодист согтууруулах ундаа, никотин орж байгааг сануулах нь зүйтэй байх)? гэсэн асуулт үүснэ. Согтууруулах ундаа нь үндэсний соёлын нэгэн хэсэг болдоггүй, лалын шашинтай олон улс оронд архийг хориглодог. Сингапур зэрэг бусад орнуудад хар тамхичид болон мансууруулах бодисын наймаа эрхэлдэг хүмүүст хатуу шийтгэл оноодог байна. Үүний үр дүнд эдгээр улс орнуудад архидалт, мансуурал бараг байдаггүй. Нөгөө талаас 1930 онд АНУ-д хэдэн жилийн турш архийг хориглосон нь зохион байгуулалттай гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэсэн. Хууль сахигч хүмүүс өөрсдийнх нь хэлснээр ухаалаг үйлдэл хийхийн тулд хууль зөрчиж байжээ. Архийг нууцаар үйлдвэрлэж, чанар муутай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн олон хүн амь насаараа төлжээ. Ийм учраас хүн амын олонхийн дэмжлэгийг авалгүйгээр хуулиндаа ёс суртахууны хэм хэмжээг оруулах нь утга учиргүй оролдлого юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хар тамхичдын хувьд иймэрхүү маргаан бас гардаг. Хар тамхины асуудал эсвэл түүнийг хориглосноос үүдэн гарах асуудал хоёрын аль нь муу вэ? Энэ хоёр үзлийн талаарх зарим эерэг шалтгааныг авч үзэхийг бодоцгооё.
Тийм, мансууруулах бодисыг хориглох хэрэгтэй.
· Хувь хүний амьдралд хууль оролцож чадахгүй. Мансууруулах бодис нь хортой байсан ч түүнийг хэрэглэх эсэхийг хүн өөрөө шийднэ.
· Мансууруулах бодисыг хуулиар хориглосноор хүмүүсийг зогсоож чадахгүй. Хэрэв мансууруулах бодисыг хэрэглэхийг зөвшөөрвөл илүү чухал зүйлд анхаарал хандуулах боломжийг шүүх, цагдаад олгоно.
· Мансууруулах бодисыг зөвшөөрснөөр зохион байгуулалттай гэмт хэргийн хүчийг сулруулна. Мөн хуурамчаар хар тамхи үйлдвэрлэхийг зогсооно. Мансууруулах бодис түгээгч нь түүнд өөр бодис нэмдэг нь илүү аюултай болгодог гэдгийг бид мэднэ. Хэрэв мансууруулах бодисыг хууль ёсоор олж авбал тэдний чанарт няхуур хандах боломж олгох юм.
· Хэрэв мансууруулах бодисны эрэлт хэрэгцээ их байвал энэ нь ашигтай бизнес болно.
· Олс өвс нь тамхинаас бага хортой гэж үздэг. Бусад мансууруулах бодисыг хориглож, харин олс өвсийг зөвшөөрөх хэрэгтэй. Үгүй, мансууруулах бодисыг хориглох хэрэгтэй.
· Хууль нь хүмүүсийг бие биенээс нь хүртэл хамгаалах ёстой. Сэтгэлийн дарамттай, аз жаргалгүй эсвэл хэт хөөрлийн байдалтай хүмүүс мансууруулах бодис хэрэглээрээ ухаалаг шийдвэр гаргах чадваргүй байдаг. Мансууруулах бодисыг хэрэглэснээс үүдсэн эрсдэл, түүний урхаг уршгийн талаар мэддэг хүн бүр хэрэглэхгүй.
· Мансууруулах бодис нь хар тамхичинд өөрт нөлөөлөөд зогсохгүй. Бидний төлөө санаа зовнидог төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө өмнө бид хариуцлага хүлээдэг. Өөрсдийгөө хүнд өвчинд нэрвэгдүүлж, тэр ч бүү хэл үхэлд хүргэх эрсдэлтэй байдалд орох эрх бидэнд байхгүй, учир нь ингэснээр бусад хүмүүс уй гашууд автах болно.
· Хар тамхичин гэдэг нь хар амиа бодохын нэг хэлбэр юм.
· Амьдрал нь хамгийн үнэтэй бэлэг юм. Биднийг үхэлд хүргэж болох мансууруулах бодисыг хэрэглэснээр амьдралдаа хөнгөн хуумгай хандаж болохгүй.
· Бид олс өвсний урт хугацааны үйлчилгээний талаар ямар ч мэдлэггүй учраас үүнийг хуулиар гадуур орхих хэрэгтэй. Энэ нь бусад мансууруулах бодисоос дутахгүй хор хөнөөлтэй.
· Хар тамхичдын зан байдал нь нийгмийн эсрэг байх нь нийтлэг. Тэд гэмт хэргийн бүлэглэлүүд үүсгэх хандлагатай байдаг.
· Мансууруулах бодисноос гарах нь удаан бөгөөд хэцүү үйл явц юм. Энэ үед илрэх шинж тэмдгүүд нь таагүй байдаг. Үүнд: чичрэг, өвдөлт, депресс зэрэг багтана. Үүний зэрэгцээ мансууруулах бодист татагдах нь хэвээр байдаг бөгөөд энэ нь хоолны дэглэм барьж байгаа хүний хүслээс хамаагүй хүчтэй мэдрэмж юм.
· “Нийтээр хүлээн зөвшөөрсөн” мансууруулах бодис буюу архи, тамхи хоёр бий болжээ. Эдгээр нь хангалттай хор хохирол учруулдаг бөгөөд үүнээс илүү муу муухай зүйл бидэнд хэрэггүй л болов уу. Өөрийнхөө бүх боломжийг хэрэгжүүлэх Хүн болгон өөрийн ирээдүйнхээ талаар мөрөөддөг, ямар хүн болохоо төсөөлж, өөрийн хүсэл зорилгоо хэрэгжүүлэхийг найддаг. Гэвч амьдрал нь бидний өмнө хэцүү даалгаврууд тулгах нь олонтаа. Даван гаршгүй мэт санагдах асуудлууд үүсч, бид бүх талаасаа дарамтыг мэдэрдэг. Чухам ийм л нөхцөл байдалд хүн тэсвэр тэвчээрээ алдаж, энгийн үедээ зориглохгүй байсан бодлогогүй үйлдэл хийдэг байна. Ингэж олон хүний хувьд архидалт эсвэл хар тамхинд донтох эхлэл тавигддаг. Зарим хүмүүсийг “гэмгүй” сонирхол татдаг. Найз нөхдийнхөө хэлж ярьсан зүйлийг өөр дээрээ туршиж, хурц бөгөөд урьд нь мэдэрч байгаагүй мэдрэмж тэднийг татдаг байна. Гэвч ийм сониуч зан нь ноцтой асуудал болон хувирч болно. Ийм учраас дотоод зөрчил тэмцэл болон хажуугийн дарамтыг мэдэрч байгаа үедээ ч өөрийгөө хүндэтгэх үзэл, ирээдүйн мөрөөдлөө хадгалж үлдэхийг хичээгээрэй. Саад бэрхшээлийг даван туулна гэдэг нь өөрт байгаа авьяас, чадвараа хэрэгжүүлэх зам юм. Түүхэн агуу хүмүүс бүгд л итгэмгүй хэцүү асуудлуудтай тулгарч байсан бөгөөд хувь хүнийхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдсэнээрээ бүгд л хялбар бус шалгуурыг даван гарснаараа зуун зуунд нэр алдраа цууриатуулжээ. Энэ нь сонин сонсогдож байж болох хэдий ч танаас өмнө амьдарч байсан хүмүүсээс ч илүү агуу хүн болж чадах хангалттай боломж бололцоо танд байна. Таны хувь заяа таны гарт байгаа шүү. Хамгийн гол нь саад бэрхшээлээс шантралгүй, хор хохиролтой муу зуршилд автан хялбар аргаар тайвшрал эрэхээс татгалзаарай. Тэгээд та өмнөө тулгарсан асуудлыг даван гарснаараа найз нөхөддөө ч тусалж чадна! Таны өдрийн тэмдэглэлд Таны найзуудын нэг нь архинд донтох болжээ хэмээн төсөөл. Амарч, орчноос ангижрахын тулд жаахан архи уусан тэр нэг үдэшлэгнээс бүх юм эхэлжээ. Гэвч удалгүй тэрээр хичээл дээр унтаж, багшдаа муухай хандаж, зарим үед хичээлдээ ирэхгүй байх гэх мэт сонин зан байдлыг сургууль дээр гаргах болсныг та анзаарав. Тэрээр гэрийн даалгавраа хийхээ больж, сайн сурдаг байснаа муудаж дунд, муу авдаг болжээ. Түүнийг архичин болж байгааг та харна. Ийм нөхцөлд та яах вэ? Сониуч зангийн Таня буйдангийн өнцөгт сууж байв. Түүний цорын ганц хүсэж байгаа зүйл нь хурдхан явах л байлаа. Бүх хүүхэд ярьж байсан тэр үдэшлэгт Таня очихыг мөрөөднө. Нэг ангийнхантайгаа цагаа хөгжилтэй өнгөрөөнө хэмээн тэр найдаж байсан боловч одоо бол түүнд уйтгартай байна. Өрөөг утаа бүрхэж, инээж хөхрөн, тоглоом наадам хийж байгаа хүүхдүүдийн нүүрийг манантуулжээ. Тэдний хэл яриа ойлгогдохгүй байна. Тэдний юу хийж байгааг Таня мэдэхгүй байв, энэ бүхэн сэжигтэй санагдлаа. Бусад хүүхдүүд шар айраг, дарс ууж, зарим охид бүр согтжээ. - “Хөөе, Таня. Шар айраг уугаад, тайвширч, сэргээч дээ” хэмээн ангийнх нь нэг охин дуудлаа. Таня шар айргийг Ирагийн гараас дуртай дургүй аваад том балгав. Шар айраг хоолойг нь ирвэгнүүлж, Таня зогисож эхэллээ. Шар айраг бүлээн бөгөөд эвгүй амттай юм. Түүний хажууд ангийнх нь хүү, охин хоёр сууж байв. Тэд удаан үнсэлцэж байгааг хэн ч анзаарсангүй. Бүдэг гэрэл, тамхины утаа гээд өрөөнд бараг харанхуй байна. Гэнэт охин босч ирээд: “Хөөш болиоч. . . Энэ тухай март!” гэж хашгирав. Тэгээд тэр хоёр нэг хэсэг чимээгүй болж, өмнөх байдал ноёрхлоо. Таня ахин шар айраг уугаад дүүрэн хүнтэй өрөөн дундуур явж, ариун цэврийн өрөө рүү зүглэв. Хонгилд 11-р ангийн хүү байгааг тэр олж харлаа. Тэр их хөөрхөн бөгөөд Танягийн анхаарлыг эртнээс татаад байсан юм. Тэр хүүгийн хажуугаар өнгөрөхөд гараас нь барьж аваад: “Чамайг Таня Моризанова гэдэг бил үү?” хэмээн аяархан асуулаа. Таньсанд нь баярласан Таня: “Тийм” гэв. Энэ уулзалтаас хойш үдэшлэг тийм ч муу биш мэт санагдах болов. Тэр хоёр эхэндээ янз бүрийн юм чалчиж, дараа нь Александр түүнийг 11-р ангийнхан байгаа өөр өрөөнд очихыг урилаа. Сэтгэл хангалуун Таня түүний хойноос дагалдав. Шар айраг түүний толгойд гарсныг мэдэж байв. Толгой нь бага зэрэг эргэж байсан ч тэрээр Александртай байхыг хүсчээ. Хаалгыг өрөөнд орж болохуйц том нээв. Өрөөнд нэг л сонин, танил бус үнэр үнэртэнэ. Утаа нь зочдын өрөөнийхөөс их байсан бөгөөд гэрлийг бүдгэрүүлжээ. “Сайн уу Алекс! Эргэж ирсэн чинь сайн болж” гэсэн сөөнгө хоолой өрөөний өнцгөөс гарав. Сонин утаанаас болж Танягийн нулимс гоожиж, хаанаас ийм утаа гарч байгааг ойлгохыг хичээлээ. Александр найз нартаа Таняг танилцуулав. Найзууд нь түүнийг анзаараагүй мэт санагдсан ч Александр халамж тавьж байгаа нь сэтгэлийг нь хөдөлгөжээ. Дараа нь Александрт сонин хэлбэртэй тамхи өглөө. Тэр нь жирийн тамхинаас хоёр дахин жижиг юм. Александр сэтгэл ханасан байдалтай амьсгалаад найздаа талархсанаа илэрхийлэв. Тэрээр тамхийг амандаа зуугаад гүн сороод “Гайхалтай” гэж хэлэв. Тэгээд Таня руу эргэн тамхиа сарвайв. Таня юу болж байгааг ойлголгүйгээр “Энэ юу вэ?” хэмээн асуулаа. Өрөөнд инээд хадав. “Тэр энд байх ёстой гэдэгт чи итгэлтэй байна уу?” гэж нэг хөвгүүн асуухад “Тэр зүгээр ээ” гэж Александр хариулав. “Алив энийг татаад үз. Энэ бол марихуан. Бүү ай, чамд сайхан байх болно”. Таня маш их айлаа. Энэ нь юу болохыг тэр ойлгожээ. Ээж нь химийн хичээл заадаг бөгөөд мансууруулах бодист байдаг хорт бодисуудын талаар саяхан Таняд ярьж өгсөн юм. Тэр яаж ингэж чадав аа? Тэрээр үүнийг хийж болохгүйгээ мэдэж байсан ч Александр түүнд маш их таалагддаг байв. Хэрэв үүнийг татаж үзэхгүй бол Александр түүн рүү ахиад хэзээ ч харахгүй. - Яасан бэ? Ядаж оролдоод үзээч, чи харамсахгүй шүү гэж Александр хэлэв. - Зүгээр л амандаа зуугаад сор гэж ангийнх нь нэг охин зөвлөлөө. - Алив, оролдоод үз. . . чамд таалагдах болно хэмээн хүүхдүүд нэгэн дуугаар түүнийг ятгана. Таня тамхийг аваад сорлоо.