2/16/11

ЗАЛУУС МӨНХИЙН ХАЙРЫГ СОНГОЖ БАЙНА.......


Залуу нас гэдэг бол хүсэл тэмүүлэл, хайр энэрэлээр дүүрэн байх нас юм. Залуус улс орны толь төдийгүй өөрийн үр удмын ирээдүйн амьдралын толь нь билээ. Тиймээс залуу насандаа анхаарах хамгийн гол зүйл нь өөрсдийн үзэл бодлыг зөв төлөвшүүлэх явдал юм. Мэдээж залуу нас, эрч хүчтэй, гал халуун байдаг ч хайр, гэр бүлийн боловсролгүй бол учир дутагдалтай. Бид аз жаргал, хайрыг олж авахын төлөө суралцана. Хайргүй амжилт, хайргүй агуу зүйлс удаан оршин тогтнож чадахгүй. Бид эрх мэдэлтэй, баян болохын төлөө бус аз жаргал, хайрыг олж авахын төлөө, амьдралынхаа эзэд болохын төлөө суралцах ёстой. Шинжлэх ухааны мэдлэг хүний амьдралын дотоод асуудлыг бүрэн төгс шийдвэрлэж чадахгүй. Бид хүслэнт гэр бүлийг байгуулж чадвал үүгээрээ улс үндэстэн, дэлхийдээ оруулах агуу их хувь нэмэр болно. Залуу насны хамгийн эгзэгтэй үе нь 16-23 нас юм. Энэ 7 жилийн хугацаанд хүмүүстэй хандах харьцаагаар төгс болох ёстой. Ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаанд ухаалаг хандаж сурах хэрэгтэй. Хүн ганцхан тохиолдох амьдралаа хайр, итгэлцэл, хүндлэлээр дүүрэн байвал ямар агуу билээ.Өнөөгийн залуучууд гэр бүлд бэлтгэх боловсролоосоо илүүтэй ажил мэргэжилд бэлтгэх боловсролд илүү анхаарч байгаа нь хувь хүн, гэр бүл, нийгэм, улс үндэстний хөгжих суурь болж чадахгүй байна. Хайрын тухай боловсролыг зөв эзэмшсэнээр бид хайрын дээд төвшинд очиж зүрх сэтгэлийн жинхэнэ эрх чөлөөг эдлэх болно. Тиймээс бид энэ төвшинд хүрэх арга замаа мэдэх хэрэгтэй. Залуучуудын гол алдаа нь өөрийг нь аав,ээжээс нь илүү хайрлах эсрэг хүйстэнтэй учирвал өөр байдал бий болж харалган хайраар бүхнийг шийдэж улмаар амьдралаа харлуулдаг. “Мэдээж хайртай хүнээсээ хайрын үг сонсож байх тэр мөч бол хамгийн аз жаргалтай, зүүдэлж байгаа мэт баяр жаргалтай байдаг. Аз жаргал хамгийн ихээр цэцэглэн утга төгөлдөр болдог үе нь хайрын хүч оргилон байдаг залуу нас бөгөөд энэ үед хосууд бүх хүчээрээ олж авсан хайраараа нэгдэн бие биендээ уусдаг билээ.”Тиймээ бид эхнээсээ аваад эцсээ хүртэл хувиршгүйгээр хайрлах хайраа хамгаалахын тулд өөрийгөө сайтар хамгаалж цаг нь ирмэгц, өөрийгөө нээн шинэ амьдралаа эхлэх хэрэгтэй. Таны баян хамаатан тань танд бүх өв хөрөнгөө үлдээсэн гэрээслэлээ орхижээ…Тэгэхээр хүнд хамгийн гайхамшигтай зүйл бол хайр, харилцаа юм. Хэн нэгэнтэй хамт байж өөрийнхөө зүрх сэтгэлийнхээ цомирлогт байгаа хамаг нандин сайн сайхнаа нээж, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг юутай зүйрлэшгүй агуу билээ.