2/16/11
ТӨГС ХАЙР
Хайр нь төгс хүнээс эхэлдэг. Төгс хүн гэж хэн бэ? Дотоод зүрх сэтгэлийнхээ хүчээр өөрөө өөрийгөө хянаж чаддаг, бусдыг ойлгож, хүндэлж, зөв ухаарч чаддаг хүн юм. Хайрыг эзэмших эрх буюу ёс суртахууны зөвшөөрөл гэж бий. Энэ нь бид эсрэг хүйстнээ зөв хайрлаж чаддаг насанд хүрсэн тэр цагт л хайрын харилцаанд орно. Хүн хайрлаж, хайрлуулах гэж төрдөг.Хүний бүх эд эрхтэн ч хайрыг бүрэн хүртэхийн төлөө заяагдсан. Байгаль дахь бүхий л зүйлс хайрын хуулиар өөр хоорондоо уялдан зохицож оршдог. Эрэгтэй эмэгтэй хүн бие биенээ хайрлах нь хамгийн гайхамшигтай буюу энэ нь хайрын бүхий л хэлбэрийн төлөөлөл болдог. Ийм л хайр дэлхий ертөнцийг хөгжүүлэх гол цөм болно. Жинхэнэ хайр нь мөнхийн, туйлын, хувиршгүй шинж чанарыг агуулсан байдаг.Бидний бодол санаа, хэлж ярих, үйлдэл бүхэн бусдын төлөө буюу хайртай бүхнийхээ төлөө байж гэмээнэ сая энэ нь хайрын үнэ цэнийг харуулж буй юм. Үе үеийн туршид гэгээн алдартай хүмүүс хайрын тухай гайхамшигт үгээ хэлж байсан.
Ангилал:
БОЛОВСРОЛ