2/16/11

АНХНЫ ЮМ БҮХЭН АРИУН

Жинхэнэ хайр сэтгэлд арьс өнгө, шашин шүтлэг, эд хөрөнгө, боловсрол огт хамаагүйгээр барахгүй маш хүчтэй мэдрэмж, шударга харилцаагаар холбогддог. Ийнхүү хоёр хүн чин сэтгэлээсээ нийлж чадвал тэдний дундаас цоо шинэ зүйл үүсэж бий болдог. Өөрөөр хэлбэл аав ээждээ, хамт олондоо, нийгэмдээ, улс үндэстэндээ Бурхан мэт хүндлэгдэн өргөмжлөгдөх болно. Тиймээс ч шашны нэрт гэгээтэнгүүд Бурханыг хайр, сайн сайхны охь ундарга гэж тайлбарладаг нь үүнтэй холбоотой.Хүний хайр хоёр шинжтэй. Хайраа бид хамгаалж, зөв залж чадвал л бүтээх хайрыг, хэрэв буруу тийш нь залж алдаа гаргавал сөнөөх хайрыг бий болгоно. Тиймээс таны залуу насандаа өөрийн ариун нандин байдал, хайр сэтгэлээ хиртээх үйлийг хэзээ ч хийхгүй гэсэн хатуу шийдвэр гаргах ёстой. Ингэвээс бид бүтээх хайрыг бий болгож чадна. Боловсролд Ньютоны хууль зэргийг ямар ч эргэлзээгүй заадаг мөртлөө хүний хамгийн хэрэгцээт зүйл болох хайрыг заадаггүй, өөрөөр хэлбэл эрдмийн хичээлийг түлхүү үздэг.