2/16/11

ЁС ЖУРАМ

Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн надад хамаатай, чамд хамаагүй гэсэн нэрийдлээр чөлөөт сексийн хувьсгал гарсан. Үүний үр дүн зүрх сэтгэлийн эрхэм, ариун нандин зүйлийг устгаж, бие биенээ сэтгэлийн хэрэгцээгээр бус биологийн хэрэгцээгээр харж үнэлэх нь илүү болж ингэснээрээ бэлгийн замбараагүй харилцаанд орж сэтгэл санааны айдас хүйтэс, шаналал, БЗХӨ, ДОХ, гэр бүлийн салалт зэргийг авчирсан. Бүх шашны хамгийн том нүгэл нь хайрын эрхтэн болох бэлэг эрхтнээ буруу ашиглах явдал гэж үздэг. Тиймээс бид хайраа хамгаалахын тулд бэлэг эрхтнээ хамгаалах хэрэгтэй. Энэ нь ариун ёс журам буюу туйлын сексийг баримтлана гэсэн үг. Бид туйлын ариун байдлаараа л өөрийгөө ч, бусдыг ч тэр ч байтугай хорвоо ертөнцийг аварч хамгаалж чадна.