ХАЙР СЭТГЭЛД ДЭЭШЭЭ УРСАХ ЗАМЫГ НЬ НЭЭХҮЙ.
Хувилгаад гэгээнтэнүүдийн сургах нь анхлан ертөнцөд зөвхөн абсолют буюу Каббала уламжлалын дагуу, Аин Соф Аур өөрөөр хэлбэл зах хязгааргүй анир чимээгүй л илэрхийлж чадах байв. Абсолют буюу туйлын чанар бүхий л хүчин адлыг өөртөө агуулж, илрэхийг хүсэхдээ өөрийнхөө нэг хэсгийг өөрөөсөө таслав. Энэ илрэлийг бодитой болгохын тулд туйлын чанар эсрэг сөрөг, эр эм болон туйлшрах ёстой байв. Тийм туйлшралгүйгээр туйлын шинж чанар илэрч чадахгүй байв. Тийнхүү туйлшрах замаар хоёр зарчим үүсч, энэ хоёр зарчмаар бурхан бүгдийг бүтээжээ. Энэ асуудлыг тайлбарлана гэвэл хэтэрхий их цаг хугацаа шаардагдах нь илэрхий тул хэдхэн үгээр илэрхийлэх юм бол нарийн зохион байгуулалттай, туйлын чанарыг өөрөөсөө ялгасан гэрэлт ертөнц нь бүтээсэн туурвилын ертөнц буюу сүлд тэнгэр юм. Сүлд тэнгэр буюу туурвилын ертөнц аажмаар шат дараалалтайгаар өтгөрөн хэлбэр дүрсийн ертөнц, матери бодисыг үүсгэн биежиж, бодитой болжээ гэж тоймлож болох юм. Энэ үнэнийг илэрхийлэх зорилгоор хамгийн агуу их хувилгаадын нэгэн Гермес Трисменсист “Доор байгаа болгон, дээр байгаагийн хуулбар” гэж хэлжээ. Тэр үүгээрэ доор бодисын ертөнцөд байгаа болгоныг зөв ухааран сайн ойлгож чадвал дээр, өөрөөр хэлбэл оюун санааны хүрээнд байгаа хүч боломжууд, нууц далд тэнгэрлэг бүхнийг танин мэдэж болно гэж үзүүлэхийг хүссэн болно. Бодисын ертөнцөд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс бол дээрх тэнгэрийн эр ба эм хоёр зарчмын тусгал байтал, Христос шашин бурхан бол ганцхан хүүтэй, дан ганц эр зарчим гэж үздэг нь хараажаар буруу нь илэрхий. Эр зарчмыг төлөөлөгч Христос шашны эзэн тэнгэр нь эцэг бурхан нь, эм туйлтай буюу өөрөөр хэлбэл гэргийтэй. Бүх шашнуудын бурхан өөрөөр хэлбэл сансрын сүлд тэнгэр гэргийтэй бөгөөд Каббалад Шекина гэж нэрлэдэг. Бурхны гэргий бол байгаль эх юм. Сансрын сүлд тэнгэр, түүний эхнэр хоёр хүүхдүүдтэй. Бүх шашнуудад бид энэ гурвалыг олж болно. Энэтхэгт: Брхаман, Пракрити, Пуруша Египетэд: Озирис, Изис, Хорус юм. Үүнд огт хамаардаггүй цорын ганц шашин бол Христос шашин юм. Яагаад гэвэл энэ шашин Эрэгтэй хүний гэсэн юм болгон төгс төгөлдөр, харин эмэгтэй бүхэн тегс бус байдаг гэсэн өргөн дэлгэрсэн хуудуу төсөөлөл дээр үндэслэжээ.Урьд эцэг хүн охин төрөхөд уурладаг байлаа. Олонх загалмайтанууд эмэгтэй хүнийг шулмасын бүтээл, амилсан шулмас гэж боддог юм. Учир нь чухам Ева л Адамын замыг нь алдуулсан гэж олонх Христос шашинтнууд итгэдэг. Тэд энэ талаар Библи юу гэж сургадагийг ойлгоогүй ажээ. Энэ алдааг эайлшгүй засах нэн шаардлагатай. Бурхан бас гэргийтэй, үгүй байсан бол бид ийм загвар, төрхөөр бүтээгдэж чадахгүй байх байсан. Эх зарчимгүйгээр бүтээл гэж байхгүй. Учир нь байгальд хоёр зарчмын аль нэгний оролцоогүйгээр юу ч амьдарч хөгжиж чадахгүй. Бид бурхны төгс төсөлд бүтээгдсэн тул эмэгтэй, эм зарчимд эзлэх ёстой байрыг нь өгөх хэрэгтэй. Учир нь эмэгтэй зарчим мөн л гайхамшигтай сайхан, төгс төгөлдөр дүүрэн билээ.Гурван эдэнийн гурван дүрийг нь Христос шашинд эцэг, хүү, Ариун Сүнсээр төлөөлүүлдэг. Эхний зарчим нь хүч чадал, бүх амьдралын эх үүсвэр. Хоёр дахь зарчим нь Христосын гэрэл, оюун ухааны биелэл юм. Гурав дахь зарчим бол хайр нигүүслийн зарчим Ариун Сүнс болно. Тийм ээ Ариун Сунс нь хайрын гал дөлийг төлөөлдөг юм.Хэрэв сударт ариун сүнсний эсрэг нүгэлээс бусад бүх нүгэл өршөөгдөнө гэж байдаг бол Ариун Сүнсний эсрэг нүгэл нь Хайр сэтгэлийн эсрэг нүгэл болно. Христос шашин Ариун Сүнсний эсрэг гэмт хэрэг гэж юуг төлөөлдөг, юу болох, яагаад өршөөгддөггүй болохыг хэзээ ч тайлбарлан нээхийг, бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээхийг хүсч байгаагүй. Оюун ухаан буюу эрх хүч байхгүй бол бид амьдралдаа зөвхөн сэтгэлээ гонсойлгож, бүтэлгүйтэн явна гэж бүгд л мэддэг. Харин хайрын талбарт зөв онол баримтлал, тохирсон илэрхийлэл байхгүй бол энэ аюултай биш, бидэнд бутэлгүй явдал учрахгүй, бид гэмт хэрэг хийгээгүй гэж хүмүүс найдацгаах юм. Үгүй, тийм биш. Тэнэг байна гэдэг аюултай, сул дорой байна гэдэг бас л аюултай харин адгуус мэт хайрлах гэдэг аюултай биш гэнэ ээ? Хичнээн тэнэг бодол вэ? Чухам ийм алдааг өршөөж болохгүй, түүний үр дагаварууд нь маш харуусалтай байдаг бөгөөд, энэ хэргийн нь төлөө шийтгэж, хэрэгтэй хүнийхээ төлөө өр төлөөсөө төлөх ёстой. Та "төлөх өө, яаж тэр вэ? гэж асуух байх. Энэ нь та тодорхой сэрэл амсан мэдэрч тодорхой цэнгэл жаргал эдэлж байхдаа, өөр дотор ямар нэг зүйлийг шатаадаг буюу өөрөөр хэлбэл тэнцүүлэн хариулж өгч байдаг гэсэн үг юм.Бүх л физиологийн илрэл, үзэгдлүүд, шатах үйл явц байдаг. Тэрчлэн бодож, ярьж байхдаа бид материал шатаадаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэйн хувьд энэ нь бүр ч илүү үнэний хувьтай. Гэнэт баясаж хегжих буюу гутарч гунихад материалууд шатаж, хаягдал гаран дахин сэргээгдэхэд урт хугацаа шаардагдана. Үйлдэл. сэтгэлийн хеделгеен, сэрэл болгонд материал энерги эарцуулагддаг. Тэгэхлээр хайр дурлалын догдлолд юу ч зарцуулагдаж, юу ч алдагддаггүй гэж бодож болно гэж үү? Чухам энд л сэргээн босгоход хамгаас хүнд, хорогдол чирэгдэл гардаг юм. Учир нь энэ тогоонд бид амьдрал эрүүл мэндээ хамгийн ашиг тустай, шим шүүс дээжээ шатаасан байдаг.Гэвч энэ нь бүгдийг дарж сөнөөгөөд, хайргүйгээр амьдрах гэсэн хэрэг биш. Эрүүл чийрэг, ухаантай, гоо сайхны таашаалд нийцсэн амьдралаар "амьдрахад асуудлын гол нь оршино, Харин хүмүүс бие махбодийн жаргал цэнгэлд умбахдаа, билэг чанарын элемент нэмъе гэж оролдохгүй байгааг би үзээд гайхаж хачирхаад барахгүй юм, Яагаад гэвэл энэ үед бүх орчин хүрээнд их гарз учирдаг билээ.Гэвч хүмүүс ямар нэг юмаа алдаж байна гзж хэзээ ч боддоггүй бөгөөд энэ эрхтэн элэгддэггүй юм аа гэж хэлдэг. Тийм ээ, энэ эрхтнүүд элэгддэггүй, гэвч тархинд маш хурдан элэгддэг материал эд эс, байдаг болохыг мэдэх хэрэгтэй. Одоо миний хэлэх гэж байгаа зүйлд Христос шашинтангууд аягүйрхэж бүү зовоорой! Билэг тэмдгийн ухаанд: Эцэг тэнгэр тархитай, Христос жинхэнэ зүрх болох наран сүлжээтэй холбоотой. Ариун Сүнс бол бэлэг эрхтэнтэй холбоотой. Ариун Сүнс, хайр дурлал ба бэлгэстэй холбоотой болох энэ нууцыг би анх удаа та бүхэнд нээж задалж байна. Тиймээс нүгэл хийхгүй, нүгэл хийж шийтгэгдэхгүй байхын тулд Бурхнаас танд заяасан энэ эрхтэнтэй зев харьцаж сурах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нууцын эрхтэн шиг сайхан ухаалаг, гүн гүнзгий зүйл өөр байхгүй гэж би боддог. Тэднийг эрхэмлэн, үнэлж цэгнэхийн зэрэгцээ Бурханд зориулах хэрэгтэй. Хувилгаадын ухаанаар бэлгийн хүчин нууц эрхтэнд нэлээд тегс бус хэлбэрээр илрэхдээ ч гэсэн тэнгэрээс л үүсч төрдөг болохыг бид мэдэж авдаг юм. “Хайр дурлал гэдэг хоёр эпидермсийн үрэлтээс ондоо юу байдаг юм вэ?" гэж нотолдог хүмүүстэй би санаа нийлдэггүй. Тэд зевхен тегсгелийн үр дагаварт нь анхааралаа хандуулсан байна. Энэ хүчний үүсвэрийн шалтгаан нь асар холд, өөрөөр хэлбэл өндөрт байдаг учраас үнэн зөв ойлголт тэднээс яалт ч үгүй мултарч хоцорчээ. Үнэндээ энэ энерги илэрч гараагүй бол үрэлт дангаараа юу ч гаргахгүй. Тиймээ, хайр бол өндөр дээрээс доошилж буудаг бурханлаг хүчин учраас түүнийг тэнгэрт нь яаж буцаан аваачих билээ хэмээн бодох хэрэгтэй. Там уруу илгээж зембен шулмас, өт эгэл биетэнд булаалган залгиулахын оронд эрхэмлэн хүндэлж хямгадан, энэ хүчинг эргүүлэн аваачиж тэнгэрт нь залж чаддаг байх ёстой, харин энэ бол шинжлэх ухаан билээ. Хүмүүс зогсоод түүнийг судлахын оронд хэтэрхий яарч, энэ даралтыг ямар замаар аль болох хурдан өөрөөсөө авч шидэх вэ? гэж л боддог. Тэд аймшигтай зангиран хуралдсан дарамт мэдэрдэг, тийм ч учраас тэднийг ямар нэгэн юм түлхээд байдаг юм. Гэвч энэ зангирч хуралдсан их хүслэнг хамгийн том баялаг гэж ойлгож яагаад болохгүй байх вэ? Хүнийг 50, 100 бүр 1000 давхар барилга гэж бодвол зохино. Тэгээд усыг дээд давхрын оршин суугчдад хүргэхийн тулд хичнээн их даралт хэрэгтэй болохыг бид ойлгоно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ мэдэрч буй зангирсан хүсэп маань юу гээч юм бол гэдгийг мэдэж ойлгох ёстой. Энэ даралтыг тархиныхаа эд эсүүдийг ундлан тэжээж ашиглах ёстой юм. Учир нь гэвэл энэ энерги Сансрын Оюун Ухааны тусгайлан төхөөрөмжилсөн сувгуудаар тархийг хүртэл өргөгдөх боломжтой байдаг. Энэ сувгуудыг шинжлэх ухаан еерийн аппаратуудаар илрүүпж хараахан чадаагүй нь тэдгээрийг байдаггүй гэж үгүйсгэх эрх олгож байгаа хэрэг биш юм. Эрчүүд хүүхнүүд энэ ариун нандин энергийг ямар ч хүндэтгэл, жинхэнэ хайр сэтгэлгүй, Бурхны бүтээлийг өргөмжлөн дээдлэх хүсэлгүйгээр үрэн таран хийж байхдаа Ариун Сүнсний өмне /Ариун Сулдэн Тэнгэрийн/ нүгэл хилэнц үйлдэж байдаг. Одоо цагт энэ бол өргөн тархсан хилэнц юм. Хайр дурлал бол биднийг шинэчлэн сэргээж, Тэнгэрт дүүлэх замд маань дахин оруулж, биднийг үнэхээр бурхад болоход тус болох хүч гэж ойлгодог тийм эрэгтэй, эмэгтэй хүмүүс маш цөөнхөн. Хайраараа хүмүүс диваажинд эргэн очих болно. Гэхдээ харамсалтай нь чухамхүү хайр дурлалаасаа болж диваажингаас улам улмаар холдоцгоож байна. Энэ үгс таны ой тойнд мартагдашгүй үлдэг. Та хайр дурлал болон нууц эрхтэнтэйгээ яаж харьцаж буй байдлаас "Сансрын Ариун Сүлдэн Тэнгэр хэмээх дээдийн зүйлтэй та зохицож байна уу, эсвэл үгүй юу, еерийн сэтгэлд Бурхны орныг дахин олж чадах уу, эсвэл тэнгэрийн хуулиудыг зерчиж байна уу гэдэг нь шалтгаална. Тэгэхлээр та энэ энергүүдийг яаж чиглүүлснээс хамаарч нэг л эрхтэн таныг там уруу шидэх буюу эсвэл тэнгэрт гартал өргөмжилнө гэсэн дүгнэлт хийж болно."Маргад эрдэнийн судар"-т "Газраас өргөгдөн Тэнгэрээс буугч" дээд, доод тивүүдийн хүчийг өөртөө шингээсэн ... энэ хүчин бүхнээс хүчтэй... хэмээжээ. Энэ хүчин бол тэнгэрээс газарт бууж, газраас тэнгэрт гардаг юм. Тэгэхлээр хайр дурлалыг дарж хавчин, түлхэж зайлуулахад биш, харин арга хэрэгслүүдийг эрж хайн зөвөөр илрүүлэн гаргахад асуудын утга учир оршино. Хайр бол маш ендреес буун ирдэг, уг чанараараа наран лугаа зүйл бегеед энэ энергийг өөртөө шингээн авч дараа нь эх үүсвэр болох тэнгэрт нь буцааж илгээх зорилгоор, еерийнхее дотор эргэлдүүлэн урсгаж сурах нь хэн хүний үүрэг юм.Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээхдээ, хэрэв хүмүүс л удирдан жолоодож чадвал, бэлгийн хүчин дамжин гарч дээшлэх замаа олж чадах тийм ер бусын системээр хангаж өгчээ. Бүх хүмүүс ийм сувгуудтай боловч, хүмүүс мунхаг харанхуйгаасаа болоод энэ сувгуудаа, зэвтүүлж бөглөн бохирдуулж хооронд нь салгаж, хаясан байх юм. Энэ сувгууд мэдрэлийн системийн судлуудаас ч илүү нарийн учраас эдгээр энергүүд асар гүнээс, ёроолоос гарч, тархийг тэжээхээр дээшээ чиглэн урсдаг замуудыг гагцхүү далдыг харагчид л үзэж ялган харж чаддаг юм.Намайг зев ойлгоорой, гэгээнтнүүд энэ энергийг бууж ирэхэд нь саад болох ажил хийдэггүй, тэгэхийг оролддог ч үгүй бөгөөд зөвхөн зарим пуритан шашинтангууд л түүнтэй тэмцэлдэн үргэлж дийлдэж бут ниргүүлдэг юм. Учир нь тэд бурханлаг зарчим нарны хүчний эсрэг тэр чигээрээ Христос болох урсгалын эсрэг тэмцдэг юм. Есүс "Би бол зам ч мөн, үнэн ба амьдрал ч мөн” гэж хэлсэн юм. /Иоган 14:6/ Учир нь хүн өөрийн шунал тачаал хөөрлөөсөө болж сэтгэл болоод биедээ шавар шавхай давхарлан хуралдуулснаас энэ энерги нь ергегдеж чадалгүй газар уруу шингэн алдагддаг. Хэрэв хүн өөрөө ариун, биеэ эзэмдэж чаддаг бөгөөд Бурхантай үнэхээр холбоотой бол өдөр бүр тасралтгүй бууж ирдэг энэ энерги алга болохгүй, харин дээрээс буусан мөрөөрөө эргэж дээшээ егсех болно. Ийнхүү тасралтгүй эргэлдэх циркуляци эргэлтийн үйл явц бий болдог юм. Хэрэв хүн бурхны бүтээлийг ойлгон, ертөнц хэрхэн бүтээгдсэн ба тэнгэр бол эхлэл ч мөн төгсгөл ч мөн болохыг харах юм бол хайранд газар дэлхий саад болохоо болино. Хайр тэнгэрээс гаралтай, тэнгэр өөдөө ч буцах ёстой. Хоёр, гурав, дөрвөн төрлийн хайр гэж байдаггүй. Хайр бол ерөөсөө цорын ганц байдаг бөгөөд гагцхүү агуулга, оршихуй нь янз бүрийн түвшинд байдаг. Хайр бол бурхнаас ирдэг, хэрэв буухдаа ямар ч эсэргүүцэлтэй учрахгүй бол зөв эргэлдэн урсаж, түлж, халуурах гэм гаргахгүй. Түлж шатаадаг хайр бол замд нь гэтэлшгүй хориг саад босгосон хайр юм, Үүнтэй адилхан нэг жишээг татья. Та халуураад хэвтэж байна. Өндөр халуун, цус ба амьдралын хүчнийг эргэлдэхэд саад учруулагч бузраас үүдэгддэг агаад, бузрыг цэвэрлэн зайлуулахын төлөөх организмын тэмцэл биеийг халууруулдаг.Бэлгийн энерги дээрээс бууж ирдэг, тиймээс ч түүнийг хэрхэн буцааж дээш өргөх вэ гэдэгт л асуудлын утга учир оршино. Энэ нь та цэнгэл зугааг бус хеделмерийг эрэлхийлэхэд л боломжтой болдог. Хайр дурлалын энерги нь зөвхөн цэнгэж зугаацахад зориулагдсан юм биш ээ. Хайр дурлал гэгч энерги нь сэтгэл ба билэг оюунаа ажиллуулан дайчлах, боломжийг нээгч тодорхой авьяас чадваруудыг сэргээдэг бөгөөд хамгийн гол нь хар тугалга үнс нурмыг, алт, эрдэнэсийн чулуу, очир алмаас болгон хувилгаж, ертөнцийг хувьсган шинэчилдэг тэр үлэмж агуу хүчийг дамжуулан түгээгчид бопгодог гэдгийг ойпгоогүйд хүмүүсийн хамаг гай зовлон оршино. Өөр бусад хэрэгсэлээр биш, чухам л хайрын хүчээр эдгээр бүгд хувьсал өөрчлөлтүүд хэрэгждэг. Одооноос эхлээд энэ бурханлаг энергийг хянаж, чиглүүлэх тийм сэтгэлгээ, сэрэл мэдрэмж, зан байдлын хэлбэрүүдийг эрж хайн өөртөө төлөвшүүлэн, тийм төлөвлөгөө зорилт боловсруулж бай.Хайр хэмээх нууцлаг үйлийг галт уулын асар том дэлбэрэлтэн дунд бус харин гэрэл гэгээ, амар амгалан тэнцвэрт байдал, баясгалан, бишрэл дунд ойлгох цаг иржээ. Бүх хүн терелхтений тусын тулд бурхны үйлст бэлтгэцгээ. Чингэхийг тэнгэр танаас хүлээж байна. Та еерийн хайраар юу л хийж байна даа? . . .Та түүнийг гагцхүү еерийн зугаа цэнгэлд зориулан хадгалдаг учраас энэ энергүүд хор болж хувирдаг. Энэ хүчийг эх булагт нь яаж хүргэх вэ? гэж бод, тэгээд "Бурхан Тэнгэр минь, Би энэ энергүүдийг таны алдрын төлөө, 1000 бурхны эрин залрахын төлөө зориулж байна" гэж залбир.Эрэгтэй, эмэгтэй хүмүүс дотроос өөрсдийн хайраа тэнгэрт өргөх гэж бодох хүн байна уу? Тэдний хооронд явагдаж буй солилцоо зөвхөн л тэдэнд хамаатай, идэж уух нь мөн тэдний л явдал, тэнгэрт юуны хамаатай гэдэгт та итгэл төгс байдаг. Тийм ээ, гэвч энэ үеэр тамынхан яаж түйвэргэж байдаг гээч! Учир юу вэ хэмээвээс шунал тачаалаа хангахыг улайрагч "би" буюу хувиа хичээгч "би"- нь өөрөө тамын тасархай билээ. Учир нь юу хэмээвээс хүний дур тачаалаа хангах гэсэн улайрсан хүсэлд там өөрөө оршиж байдаг юм. Тэдний үйлдэж буй зүйл ичгэвтэр, тэгвэл тэд яах гэж үүнийг үйлддэг юм бол? Тиймээс тэнгэр тэднийг харах ёсгүй гэж шалтаглан, тэнгэрийг огцоруулан татан буулгадаг атлаа тамын өмнө нуудаггүй, түүнээс ичдэггүй учраас там тэнд найрлаж байдаг юм.Сүм хийд хүртэл юу ч тайлбарлаж чадалгүй, үржиж өсцгөө гэдгийг дахин давтсанаар сэтгэл ханаж тамынхныг үлэмж баясган, бүгд харанхуйд нийлцгээж байна. Гэр бүлийн ариун нандин байдлын тухай ярьцгаадаг хэдий ч үнэндээ бол хууль журмын дагуу ёслон гэрлэсэн хүмүүс ч, тамыг нийтээр нь урьж залсан тийм бузар самуурал эохион байгуулдаг. Тэд орондоо аль болох ахиухан цэнгэж зугаацан, адгуус мэт цадаж ханахын тулд боломжит байрлал бүрийг туршин үздэг, үүнийг нь гэр бүлийн ариун нандин чанар гэж та нар нэрлэцгээдэг! Хөөрхийлэлтэй хүн төрөлхтөн! Хайр дурлалын физик физиологийн буюу бие махбодийн тал чухал бөгөөд, билэг чанарыг олоход тусалдаг гэж би ойлгодог. Гэхдээ хайр дурлалыг зорилго биш харин эхлэх цэг юм гэж ухаарч сурах хэрэгтэй. Та эмэгтэй хүнд /эсвэл эрэгтэй хүнд/ бие махбодироо татагдаж буйгаа мэдэрч байна гэж бодьё. Энэ сайн хэрэг, гэвч энэхүү сэрэл мэдрэмжиндээ автагдан цаашлаад ирвэл бүр живэхийн оронд энэ шохоорхолоо цааш замнан, билэг оюунаараа өсч өндийх боломж, завшаан болгон ашиглаарай. Та өчнөөн л жүжиг үзэж ном уншин, сэтгуул эргүүлж байсан, тэдгээр нь танд ямарваа нэгэн сэтгэгдэл төрүүлж нөлөөлж байдаг шүү дээ. Та тэрхүү уншсан зүйлдээ хөтлөгдөн түүнд уусахын оронд тэдгээрийг эхлэх цэг тулгуур болгож авч үзэж бай! Тэгээд тэнгэрлэг бясалгалынхаа хүчээр аль болох өндөрт гарахыг хичээгтүн. Тэгвэл бясалгалаас доош, бууж ирэхдээ саяхан түүж ирсэн баялаг эрдэнэсээ, өсч өндийхөд чинь дэмжиж, туслан урамшуулалт болж байсан түрүүчийн зүйлтэйгээ харьцуулаад гайхах болно.Та сэтгэлээ долгисон догдлоход энэ догдлол таныг юунд хөтлөхийг мэдэхгүй байж юунд сохроор түүнийг өөрөөсөө зайлуудаг юм вэ? Хувилгаадын ухаанд бүх л зүйлийг хэрэглэдэг болохыг санагтун. Тэгэхлээр тэнгэрт баярлан талархаж "өнөөдөр хичнээн аз жаргалтай, ямар ерөөлт сайн өдөр вэ? Бусдын үсээ ураад, үхэцгээдэг нөхцөл дундаас ялан дийлж гарах боломжтой болов! Гялайлаа Бурхан минь, би ойлгосон. Таны ерөөл дор би урагшилж байна! гэж хэлээрэй. Ингээд миний өгсөн аргуудыг хэрэглээрэй. Ийнхүү та ялан дийлэх ухаанд дадлагажин, таныг юу ч хугалж дийлэхгүй, юу ч саад болохгүй, та хамгийн хүчирхэг чадалтай болно. Та бурхан болно. Гэвч та өөрийнхөө нүдийг боочихоод явахдаа дурлах юм. Учир нь таныг юу ч юм вэ түлхээд байдаг. Хүн болгонийг ямар нэг зүйл хааш нь ч юм бэ түлхэж байдаг нь эргэлзээгүй. . . Гагцхүү янз бүрийн чиглэлүүд байдаг. Тиймээ өөрийгөө, дээш түлхэж өгөх нь илүү зохистой. Хүмүүний хайр тэнгэр бурхнаас биш бол өөр хаанаас ирсэн байх вэ? Бурхан бол хайр юм гэж ярьцгаадаг, гэвч энэ хайр гэгч юу болохыг мэддэггүйгээс түүнийг бие махбодийн, тачаангуй. тэнгэрлэг гэж хуваацгаах юм. Үнэндээ бол ийм ангилал байдаггүй, зөвхөн янз бүрийн түвшинд п байдаг. Энэ түвшнүүд цугаараа ирдэг нэг л энерги, нэг л хүчин юм аа. Та бүхэн үл үзэгдэх, хуваагддаггүй нэгийн тоог ойлгохуйцаар гэгээрч амжаагуй байна. Нэг гэдэг тоо бол чухамдаа хайр юм. Яг энэ тоо бусад бүх тоонуудыг үүсгэдэг. 2, 3, 4 зэрэг бусад тоонууд нэгийн тооны ипрэлууд, нэгийн тооны зэрэг хэлбэрүүд нь юм. Бурхан бол нэгийн тоо, хайр бас нэгийн тоо, бурхан бол хайр юм. Нэгийн тооноос ондоо бүх тоонууд уг чанартай бол түүний хэсгүүд нь. Нэгдмэл нэг байдал руу эргэн очих ёстойн учир энэ ээ. Бид тоо томшгүй олон хэлбэр эзэгнэсэн эрээн бараан хорвоод, ертөнцийн төвөөс асар их алслагдсан хязгаарт аж төрцгөөдөг учраас нэгдмэл нэг байдал уруугаа буцаж очих тухай ярьж байгаа нь бурхан уруу, дүүрэн халгисан, хуваагдашгуй, цор ганц хайр болох нэгийн тоонд эргэн очихыг хэлж байгаа билээ. Хайрыг тэнгэрт нь аваачих ёстой гэж миний ярьж байгаа минь хайр эх үүсвэртээ эргэн очих ёстой гэсэн үг юм. Та бүхэн нэгдмэл нэг гэдэг үг юу хэлж буйг, бид нэгдмэл байдал уруу эргэж очих хэрэгтэйг ойлгоогүйтэйгээ адил "Бурхан бол хайр юм" гэдгийг мөн огоороогүй!. Харин над энэ бүхэн дэндүү ойлгомжтой билээ! Нэгдмэл нэг байдал бол Бурхан. Бурхан бол хайр юм. Энэ хайранд буцаж очих хэрэгтэй.