11/30/10

БЭЛГИЙН ЭНЕРГИЙГ ӨӨРЧЛӨН ХУВИЛГАГЧ НЬ ДЭЭД ӨВ ТЭГШ ХҮСЛЭН ЮМ.

Надаас ариун явдалтан байсан дээр уу, эр эмийн харьцаагаар амьдрах нь дээр уу гэж асуух нь олонтаа байдаг. Ингэж асуухын хзрэггүй яагаад гэвэл юу нь сайн, юу нь муу болохыг хэлэх ерөөс боломжгүй зүйл. Бүх юм хүнээс өөрөөс нь л шалтгаална. Ариун явдлаар амьдрах, бэлгийн харьцааг тэвчих гэдэг маш сайхан, эсвэл маш муухай үр дагавартай байж болно. Бэлгийн харьцааг тзвчих нь зарим нэгнийг хийрүүлж, мэдрэлийн өвчинд хүргэдэг бол, заримыг нь хүчтэй, тайван зруул чийрэг болгодог. Бэлгийн зөн совингийн чөлөөт илрэлүүд зарим хүнд сайн нөлөө үзүүлдэг бол бусад хүнд муу нөлөө үзүүлдэг. Юмыг энэ сайн, энэ муу гэж ангилж болохгуй. Сайн муу нь энэ хүчнүүдийг яаж хэрэглэж байгаа, яаж жолоодож байна вэ гэдэг өөр хүчин зүйлээс шалтгаалдаг юм. Угаасаа сайн эсвэл муу юм гэж байдаггүй, явцын дунд л сайн буюу муу болдог. Эхнээсээ өөрийн туйлын эорилгоо хэн болохыг хүсч буйгаа мэдэхэд л асуудлын тал нь оршино. Хэрэв та билэг оюуны ертөнцөд агуу их нээлт хийхийг хүсч байгаа бол зарим хүсэл эугааныхаа тоог багасгаж, эсвэл бэлгийн хүчээ сайжруулж дээшлүүпж сурахын тулд тэдгээрээс бүр мөсөн татгалзах ёстой нь илэрхий байна. Харин та тийм дээд туйпын зорилгогүй бол тэр даруй бэлгийн харьцаагаа тэвчин, онгон ариун явах гэдэг нь тэнэг хэрэг юм. Та тэр ч байтугай өвчинд баригдана. Яагаад гэвзл таны хүчин чармайлт юутай ч зохицоогүйгээс тэр юм байна. Энэ асуудлаар бүх хүнд ав адилхан зөвлөгөө, нэгдсэн дүрэм өгнө гэдэг ухаалаг биш хэрэг ээ! "Багшаа би эхнэр авч үр хүүхэдтэй болох хэрэггүй гэж бодож бэйна. Би билэг оюуны амьдралд татагдаж байна" гэж над хэлцгээх юм. Харин би түүний цогцсыг нь үзээд "Үгүй ээ, үгүй та гэрлэсэн чинь дээр, тэгэхгүй бол аймшигтай хэрэг болно. Та золгүй амьтан болж хувирч хэнд ч амар заяа үзүүлэхгүй" гэж хариулдаг. Гэтэл гэрлэхийг хүсэх өөр нэгэн хүнд "Хэрэв хүсч байвал та гэрлз, гэхдээ та гэр бүлийн амьдралд таарахгүй хүн тул зовох болно шүү" гэж хэлэх шаардлага гардаг. Олон залуус, хүүхнүүд өөрсдийгөө юу хийвэл зохихыг мэддэггүй. Хүн бүхэн тодорхой программтай төлөвлөгөөтэй түүнийгээ биелүүлэх гэж газар дэлхий дээр ирдэг. Ямар авьяас билэг зөн совинтой байхаа тэр ганцаар шийдээгүй билээ. Жишээлбэл: Муужгайд би цагаан хоолтон болох ёстой ахиад хулгана огтоно барьж болохгүй гэж тайлбарлавал муур сонсоод 'Мяу буюу за ойлголоо тэгьеэ" гэж хариулна. Тэгвэл таныг номлож байх үед ямар нэг шар шурхийх чимээ сонстлоо. Огтоно юм мэрж байна. Муур агшин зуур өчүүхэн ч санаа зоволгүйгэзр огтоно руу дайрна. Тэр таныг анхааралтай сонсож амласан шүү дээ. Одоо уруулаа долоосоор эргэж ирэхдээ ахиад л мяу, мяу-энэ надаас хучтэй, / тиймээ энэ бол яс орчуулга/ Би нэг өдрийн дотор өөрийн уг чанарыг өөрчилж чадахгүй нь гэж хэлнэ. Тэгэхлээр бид муур байгаа нөхцөлд хулгана, огтоно барихаа л барина. Гэхдээ энэ бол та нар бэлгийн хүчин чадлаа дээшлүүлэн чанаржуулахыг эрмэлзэх ёсгүй гэсэн үг биш ээ. Та энэ хүчинтэй тэмцэж болохгүй, хэрэв тэгж зүрхэлвэл таныг сүйтгэж хаяна. Та энэ хүчинтэй дараах байдлаар харьцах ёстой. Та маш чадалтай холбоотонтой байх ёстой энэ хүчээ түүнд явуулж, холбоотон чинь хувилахуйн ухааны мэдлэгээрээ тэр хүчийг гоо сайхан, гэрэл, бурханлаг хайр, эрүүл чийрэг байдал болгон хувиргаж чадна. Таны энхрийлэн хайрлаж, нандигнан хадгалж, торддог, таныг амьдруулдаг дээд туйлын зорилго, ундсэн санаа л холбоотон чинь болно. Та биш, чухам тэрхүү туйлын зорилго, туйлын хүсэл чинь л энергийг хувирган өөрчилдөг юм. Тиймээс билэг оюуны чанартай туйлын зорилгогүй хүн үүнд хэзээ ч хүрдэггүй бөгөөд гагцхүү хэн нэгнийг хурдхан олоод гэрлэ, үгүү бол та нийгэмд аюултай амьтан болж хамаг амьтныг хашраана гэж л зөвлөх байна.Би та бүхнийг тодорхой бус адал явдал руу явуулаагүй, харин асуудлыг тод томруун үзүүлж буйг харж байгаа. Сайн сайхан болоод гэрлийн дамжуулагч, хүн төрөлхтөнд буян бүтээгч болох хүсэп танд үгүй бол та хэзээ ч энэ хүчийг удирдаж чадахгүй: тиймээс та гэрлэж хүүхэдтэй бол, харин ийм дээд туйлын өв тэгш хүслэнтэй бол тэнгэрийг орхин, ганц нөхөр юм уу, эхнэрийн таалалд нийцэхийн тулд бүх тэнгэрийг огоорох нь гэмт хэрэг билээ. Магадгуй та юу ч хийсэн нөхөр эхнэрийнхээ таалалд хэзээ ч нийцэхгүй байж болно. Тиймд гайхамшигт өв тэгш туйлын зорилгын төлөө хүчээ өгвел зохино. Яагаад гэвэл энэ энергүүд хүнийг тэжээх, хүч нэмэгдүүлдэг юм. Та бэлгийн сэрлээ хедлөх үед туйлын хүслэн дээрээ анхааралаа төвлөрүүлээрэй, ингэвэл энэ энерги тархи руу, тархийг тэжээхээр дээш өгсөнө. Хэдхэн минутын дараа та эрх чөлөөтэй болж, ялан дийлнэ. Дээд өв тэгш зорилготой байх гэдэг чухал гэж би өчнөөн ярьсан билээ. Өнөөдөр бэлгийн харьцааны асуудалд үүнийгээ бас санаангуй хэрэглэж байна. Ганцхан дур хүслээ хангахад бус, харин нэг цэг руу, дээд зорилго уруугаа бүх энергиэ чиглүүлбэл энэ энергүүд таны төлөө зүтгэж, санасан санааг чинь хэрэгжүүлэхэд туслана. Дээд, туйлын хүслэнгийн тухай бол би эртнээс ярьж байсан ч өдий хүртэл түүнийг энергийн ямар хүчтэй хувьсган шинэчлэгч болохыг та бүхэн ойлгоогүй байна. Одоо өв тэгш туйлын зорилгыг яаж олж эзэмшин, хэрхэн бүтээж, тэтгэх вэ гэдгийг л мэдэх үлдэнэ. Үнэндээ энэ бол энгийн зүйл юм. Та сайжирч илүү ухаалаг мэргэн гэрэл гэгээ татуулсан, цэвэр ариун, хүч чадалтай байхыг хүсч байна уу? ... Та эдгээр чанаруудыг бодол санаандаа ургуулан бодож үзэхийн тулд цаг зарцуулах хэрэгтэй. Та өөрийгөө гэрлээр хүрээлэгдсэн бегеед бүх хорвоод хайраа цацрааж түгээж байна гэж тесөөлөөрэй. Таны бүтээж буй эдгээр чанарууд аажмаар амилж, танд үйлчлэн, танд шингэхээр тохиромжтой элемемтүүдийг ертенцөөс татан авчирдаг. Үр дүнд хүрэхийн тулд их ч хеделмөрлөх хэрэгтэй ба их ч цаг хугацаа шаардагдах нь зайлшгуй. Гэвч  ү удам нь бодитой болоод ирэнгуут та дахиад эргэлзэхээ больж, таныг хамгаалж, гэрэлтүүлэн ариусгаж гэгээрүүлэгч, хүнд уед шаардлагатай бүхнийг өгдөг амилсан дүрийг өөрийнхөө зулай дээрээсээ, оройноосоо мэдэрдэг болно. Харин энэ төгс сайны туйлыг эхлээд ядаж аюун санааныхаа ертөнцөд хэлбэржүүлэн бүтээх хэрэгтэй. Дараа нь тэр чинь доошлон материаллагжин бодитой болно. Намайг зөвөөр ойлгоорой, та бүхний бодсон шиг тийм явцуурсан, хэт улайрсан хүн би биш. Би хамаг юмс үзэгдлийг уужим хардаг. Над сурган хүмүүжүүлэх үүрэг ноогдсоны хувьд та бүхэнд зөвхөн хамгийн сайн сайхныг би үзүүлэх ёстой. Та "Би өөрийг чинь дагаж чадахгүй юм байна" гэж хэлнэ. Зүгээр та үүнийг дараах хойт төрөлдөө хийж болно. Хүссэн үр дүндээ хүрч чадаагүй гэж далимдуулан амиа хорлож болохгүй. Би гагцхүү шинэ шинэ боломж, арга замуудыг болоод зөв юмаа хэрхэн сонгож болох вэ? гэдгийг үзүүлэх ёстой. Таныг одоо чадахгүй байхад би албадан шахахгүй!. Миний үүрэг бол тайлбарлахад оршино. Харин хүн бүр өөрийн төрөлх чанар, зан төрх болоод хувьслынхаа түвшинд зохицуулан сонгох ёстой юм. Намайг өгөөмөр учраас та бүхнийг төөрөгдүүлэхгүй гэж мэдээд тэнгэр над энэ ажлыг даалгасан билзэ. Харин одоо хэн нэгний авьяасгүй, чадваргүй нь миний алдаа биш нь лавтай. Энэ бол тухайн хүн урьдах төрлүүддээ өөрийгөө боловсруулаагуй хеделмерлеегүй бөгөөд тиймдээ ч томхон саад бзрхшээлтэй учирч байгаа хэрэг юм. Харин хэдийнээ бэлэн болсон нехдед би цаашид явах арга хэрэгслийг нь егех ёстой. Хэрэв би биш бол хэн үүнийг хийх вэ? Хайр гэдэг үнэт эрдэнэ амьдралын хамгийн гол зүйл юм. Харин хайрыг улам хүчтэй болгон хамгаапж, батжуулахын тулд түүний физик илрэлийг багасгах хэрэгтэй... Гэхдээ өөр шинэ баяраар солилгүйгээр, ямар нэг баяр баясгалангаасаа татгалзах нь аюултай, яагаад гэвэл энэ нь мэдрэлийн системд эмзэг тусдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэхпээр сөрөг урвал нөлөөг гаргахгүйн тулд нэг хүсэл тааллаа билэг чанарынхаа хувьд арай илүү нэг тооллоор ямагт сольж байх хэрэгтэй. Хувилгаадын ухаанд татгалзах гэдэг нь ор тас хаях биш харин солих, өөр ертөнцөд шилжих гэсэн үг юм. Яг л нэг янзын үйлдлүүд явагддаг ч ялгаа нь илүү цэвэр гэрэлтэй материалаар хийгдсэнд байдаг. Өөрийгее золиослох, татгалзах, хязгаарлах хэрэгтэй гэж ярьж буй маань бодол, санаагаа илэрхийлэх нэг арга юм. Үнэндээ бол татгалзах, зовлон гачигдлыг тэсвэрлэх хэрэггүй, гагцхүү шилжүүлэх ёстой. Өөреер хэлбэл доод ертөнцөд хийж байсан зүйлээ дээд ертөнцөд хийнэ, нян буцалсан намгийн уснаас уухын оронд, болор шиг тунгалаг булгийн уснаас ундаална л гэсэн хэрэг юм. Уухгүй бол ангаж үхнэ. Жинхэнэ багш хүн өөрийгөө юугаар ч хязгаарлан хасдаггүй, тэрээр хооллож ундлан хайрлах боловч, одоохондоо жирийн хүнд үл мэдэх тийм орчин хүрээ, тийм ухамсрын түвшинд энэ бүхнийг үйлддэг. Завхайрахаа цэглэн, тамхи архинаас гарахын тулд хүмүүсийн ердийн хэрэглэдэг арга /өөр нэгээр солилгүйгээр, нэг зуршлаа устган дарах/ туйлын аюултай, энэ нь тэднийг ямар ч тэнцвэргүй болгон хоосруулдаг, нөхөх хэрэгтэй, дорд хүслээ дээдийн хүслээр солих шаардлагатай. Иймд ямар нэгэн зүйлээс татгалзахдаа буюу өөр дотороо баттай суурилсан ямар нэг зүйлээсээ салахын өмнө сайтар бодоорой! Учир нь тийм шийдвэр, маш буурьтай үндэслэгдсэн байх ёстой. Иймээс сэтгэлдээ тав алдахгүйн тулд урьдынхаараа идэж уун, хайрлан дурлаж, аж төрөвч танд аюултай бус тийм түвшинд энэ бүхэн  явагдана. Хэрэгцзэ шаардлагаа өөр дээгүүр хэрэгцээгээр солиогүй нөхцөлд та бүр мөсөн баларна. Хэрэв хувилгаан хүн өөрийн бясалгал, гүн ажиглалт, өөрийн аж төрөх маяг, хүмүүсийг хайрлах энэрлийн сэтгэлээсээ баясаж, цэнгэл эдэлдэггүй байсан бол хэзээ ч ялан дийлж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл тэд хувилгаад Гэгээнтэн ч гэлээ хүмүүсийн л адилаар бүтээгдсэн юм. Бэлгийнхээ зөн совинтой зевхен хувийнхаа эрх хүч, зоригийн тусламжтайгаар бүү тэмцээрэй! Түүнийг ялья гэвэп тэнгэрлэг хүчнийг, өөрөөр хэлбэп өв тэгш дээдийн хүслэнгээ урин дуудаж, тегс төгөлдөр, цэвэр ариун байдал, гоо сайхныг бишрэх бишрэлээ залах ёстой!. Хэрэв танд тийм өндөр дээд, өв тэгш хүсэл байдаггүй, хэрэв бурханлаг тэнгэрлэг, тегс төгөлдөр амьдралд дурладаггүй бол та бэлгийн хүчтэй тэмцэх хэрэггүй та хэмх цохиулна. Асуудлаас бултаж зайлсхийснээр бэлгийн асуудлыг бас шийдвэрлэж чадахгүй, учир нь зайлсхийнэ гэдэг нь энэ хүчийг дээдийн хүрээнд хувилгаж өгдөг, өв тэгш зорилт, туйлын санааг толгойдоо агуулаагүй атлаа бэлгийн хүчнийг боогдуулан хязгаарлана гэсэн хэрэг юм. Та нар над итгэж болно, би энэ асуудлыг сайн мэднэ. Би урьдаас шалгаж үзээгуй ямар боловч зүйлийг хэлэхгүй, би эдгээр агуу их хуулиудыг шалгаж үзсэн тул энэ тухай ярих эрхтэй. Хэрэв үнэнээр нь ойлгож чадах юм бол, тун багаар ярихад та нарт хэзээ ч хор учруулахгүй, зүйлүүдийг 40 гаруй жил таниулсаар ирлээ. Би бүх амьдралынхаа туршид хамгийн сайн арга замуудыг судалж олохоор өөр дээрээ их туршилт хийж ирсэн бөгөөд энэ туршилтуудаараа би та бүхэнд туйлын тустай байж чадна. Хэрэв та бүхэн над итгээгүйгээс, энэ аргуудьг хэрэглэснээрээ золгүй амьтад болчихвий гэж айж байгаа бол битгий хэрэглээрэй! Би хүчлэхгүй, гэвч та л зовж туйлдана шүү. Тэгээд та нэг л өдөр, тийм хөнгөн хийсвэр байсан маань хэчнээн тэнэг мулгуу байгаа вэ гэж ойлгоно. Яагаад гэвэл жинхэнэ ашиг тус гэгч юунд оршдогийг та огоороогүй билээ. Би эсэргүүцэхгүй, гэвч өөрөө та л зовно. Тэгээд нэг л өдөр, та ийнхүү хөнгөн хийсвэр явснаараа хичнээн тэнэг байгаа вэ гэж ухаарна. Яагаад гэвэл таны хувьд жинхэнэ тус чухам юу байсныг ч үзээгүй байнаа.