БИЛЭГ ЧАНАРЫН ТЭНГЭРЛЭГ ХАЙР БОЛ ХАМГИЙН ӨНДӨР ДЭЭД ИДЭЭ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад бие биеэ эрж хайцгаадаг вэ? гэвэл елсгелен учраас, хооллохыг хүсэцгээдгийн улмаас тэр юм. Үнэндээ ч хайр бол хоол, унд юм. Түүнийг талх ус дарстай зүйрлүүлж болно. Хайрлана гэдэг хооллохтой адилхан, яг л нэгэн хууль үйлчилж, нэг л үйл явдлууд явагддаг. Тиймээс хооллох үйл явцыг ойлгоогүй цагт, хайрлах үйл явцыг та бухэн ойлгохгуй гэж би ямагт хэлдэг. Та ямагт елсөж байдгаас, эсвэл идэх дуртайн улмаас та хоол тэжээлийг зевхен бие махбодид л зайлшгүй гэж үзээд хоол тэжээл дэх амин цэнэг буюу эфирэн хэсгийг мэдэрдэггүй бол, та учирч буй эрэгтэй бэ эмэгтэй хүнийхээ эфирэн хэсгийг нь хүртэх чадваргүйгээс, тэдэнтэйгээ бүдүүлэг солилцоо хийж, эрвээхэйн адил цзцгийн тоосоор зоог барихын оронд, авгалдай шиг залгих болно. Авгалдайг эрвээхэй болгон хувилгадаг амьд байгалийн жишээн дээр бодож узэцгээе. Авгалдай бол муухай бүдүүн, удаан хеделгөөнтэй, хэн ч харах гэж дурламааргүй амьтан. Аль ч амьтны адилаар түүнд хооллох хэрэгцээ бий. Тар навчсыг хичнээн их хорхойтоогоор залгидаг билээ. Авгалдай нь цэцэг үр жимсний алинд нь ч дургуй атлаа, заавал модонд хамгийн нэн чухал шаардлагатай навчийг нь л иддэг. Мод навчаар дамжуулан нарны гэрлийг хоол тэжээл болгон хувилгадаг шүү дээ. Навчсыг идсэнэарээ авгалдай модыг хорлодог. Учир нь мод цаашид цэцэглэж ур жимс вгех чадваргүй болдог. Тиймээс хүмүүс цэцэрлэг талбайн авгалдайг устгахын тулд боломжит бүгдийг хийцгээдэг юм. Авгалдайн амьдрал чухам ийм билээ. Гэвч яагаадыг ч бүү мэд, нэгэн елзийт сайн өдөр, өөрийн нь амьдрал тийм ч гайхамшигтай биш болохыг мэдэж, хатуужил тэвчээрийг сахихаар авгалдай шийднэ. Тэрээр дээгүүр нь нисэх енге енгийн гоё ганган эрвээхэйнүүдийг хараад, еерийгее тэдний хажууд муухай, ой гутам болохыг мэдэрч, хортой болохоор нь хүмүүс түүнийг устгадаг юм байна гэж ойлгодог. Авгалдай еерчлегдеж байгаагаасаа илуу болохоор шийдзж бодол эргэцүүлэлд умбана. Тэр тайван байхын тулд өөртөө үүр хийдэг. Үүрээ хатахаараа хатуурч, бэх, бес торго болж хувирдаг тусгай шингзн ялгаруулж хийдэг, Торго бол авгалдайн бутээгдэхүүн юм. Авгалдай торгыг билэг оюуны бясалгалын орчинд бүтээсэн учраас торго тийм гоё сайхан байдаг . . . Ямар ч болов торгон хувцас байгалийн элдэв хувиралаас маш сайн хамгаалдаг. Тэгэхдээ маалинган, даавуун хувцас ч бас адилхан хамгаалдаг л даа. Авгалдай гүн бясалгалд орохдоо унтдаг. Түүний далд ухамсар / авгалдай ч мен далдын ухамсартай/, еерт нь маш гүн, хүчтэй сэтгэгдэл терүүлсэн эрвээхэйн дүр зургийг бутээх ажилд чиглүүлдэг. Учир нь жинхэнэ еерчлелтүүд бодол ба ухамсараар хийгддэгтүй / бодол ба ухамсарт явагддаггүй/, харин далд ухамсрын хүчэзр хэрэгждэг юм.Иймээс ямар нэг хүслээ бутээхийг зорихдоо. хэрэгжүүлэхийг хүсч байгаа зүйлийнхээ дүр зургийг далд ухамсартаа хийх хэрэгтэй. Ингэхгүйгээр хүсэл чинь хичнээн ч удаж биелэх юм вэ?, тодорхойгүй хэрэг шүү дээ. Зевхен далд ухамсардах хүчнүүд л материйг эрхшээх асар их чадалтай.Ийнхүү хэсэг хугацааны дараа авгалдайн дотор нь орж бүгсэн үүрнээс эрвээхэй гарч ирдэг. Авгалдайг эрвзэхэй болгож хувиргахдаа, сансрын оюун санаа бидэнд ямар сургаал егч байгааг ойлгохын тулд знэ үзэгдлийн цаадах учрыг тайлах ёстой!! Хүн тодорхой насыг элээтлээ, эсвэл бүр зуун зуун терел тутамдаа, навч хенеегч авгалдайн адил амьдардаг бегеед еерийн дурыг хангаж, хорхойгоо дарахдаа бусдыг золиослон, өрөөлийг бузарлан, шаналган, тамлаж явдаг. Гэвч нэгэн удаа хүн еертее ой нь гутаж , арай дээр болж сайжрахын тулд еерчлегдехөөр шийддэг. Тэр анхааралаа төвлөрүүлэн эргэцүүлэн бодож, биеэ хамгаалахын тулд хүр хорхойн үүр адил аура буюу бүрхүүлийг өөрийгөө тойруулан бүтээдэг. Бүрхүүлийн чадлыг ухамсарласан, түүнийгээ сайжруулж хөдөлмөрлөдөг сурагч хүн аажмаар эрвээхэй буюу еереер хэлбэл Гэгээнтэн хувилгаан болж хувилдаг. Тэрээр навч хөнөөгч авгалдай адил бусдаар хооллохоо больж, цэцгийн тоос, өөрөөр хэлбэл нандин илч туяанаас тэжээл авч эхэлдэг. Та эгэл боргил хүн, гэгээнтэн хувилгаан хүн хоёрын ялгаа нь хоол тэжээлээ олж авах еер еер аргаас хамаардаг болохыг харж байгаа биз дээ! Мэдээжийн хэрэг олонх "авгалдайн" дээр яривал эрвээхэйд хувилах явдал одоохондоо боломжгүй билээ. Тэд таньд Байгаль эхийн миллиард жилийн емнө бүтээсэн бүх зүйл тэр чигээрээ л үлдэх ёстой гэж хэлнэ. Тэд өөрсдийгөө эрвээхэй буюу жигүүрт амьтан болгочихоод хамгийн цэвэрхэн элементээр хооллож явж чадна гэж мэддэггүй.Хооллох хэрэгцээ ямагт байсаар байна гэдэг тодорхой. Гэвч хоол өөрөө янз бүр, хооллох арга ч терел бүрийн билээ. Бусад амьтантай бүдүүлэг, гоо зүйн таашаалыг гутаасан, ой гутам солилцоо хийхийн оронд эрвээхэйн адил навчсыг хенеелгүй, юу ч бохирдуулалгүй мен устгаж сүйтгэлгүйгээр, доошоо уруудаж уналгуй, бие биедээ ихийн их хайр егч, нарийн тансаг солилцоо хийж болно.Хичнээн ч залуу сайхан бүсгүйчүүд, эрчүүд, янаг амрагийн нэлээд хэдэн явдлаас хойш, урьдынхаас еер болж, бие сэтгэл нь хүндрэн, эвгүй тааламжгүй байх боллоо гэж над аминчлан ярьдгаадаг гээч . . . Би тэдэнд "Над битгий гомдоорой, та нарын байдал, хэд хэдэн цооногоор мөлхөж гарсан хунийхтэй адил байна. Та нар еерийн амин цэнэгийн /эперги/ хүсэл сэтгэлийн болон оюун ухааныхаа бүрхэвчүүдийг завааруулан үнгэгдүүлчихэж" гэж хариулдаг юм. Тиймээ, тэдний туршилтууд, далдын ухамсарт нь үл үзэгдэх боловч. мэдээжээр, бодит ул мөрөө үлдээснээс болоод билэг чанарын хүрээнд хүчин чармайлт тавья гэтэл баглаа хулээстэй, тушаатай мэт болсон байдаг. Урьд нь бол тэд хенген шингэн, эрх челеетэй аз жаргалтай тэр ч бүү хэл бардам ихэмсэг байсан бол, одоо жаахан хорчийж үрчийсэн ичиж эмээсэн байдалтай болжээ. Тэдний нүүрнээс урьдын негее гэрэл гэгээ гийхээ больжээ.Тэгээд "Би ийм юм болно гэж мэддэггүй явжээ. Хэрэв мэддэг байсан бол....." гэж хэлцгээдэг. Тиймээ, бүх дэлхийн залуус бүсгүйчүүд янаг амрагийн адал явдал уруу дүүлэн орцгоохдоо, тэднийг чухам юу хүлээж байгааг мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Тэд гагцхүү цэнгэл зугаанд шунаж, сэрэл хүртэж, жаргахыг хүсэцгээдэг боловч, тэдэнд тэр болгон аз жаргал тохиолддоггүйгээр үл барам, ихэвчлэн ичгүүр, харамсал, ямар нэгэн хүнд, харанхуй зүйл хүлээж байдаг. Энэ бол хүн төрөлхтөний хамгийн том гунигийн нэг болсон, мунхаглал, тэнэглэл бөгөөд, залуучууд маань үүн дотор амьдарч байна. Хожуу сүүлд энэ залуучууд бидэн дээр ирэхдээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль гарцаагуй мэдэх учиртай үнэн гэгч байдгийг ойлгон, хуучнаараа биш харин шив шинээр амьдрахаар шийдэцгээдэг. Тиймээ, гэвч өнгөрсөн амьдралынхаа толбыг яаж арилгах вэ? өдер бүр угааж цэвэрлэн еерийгее ариусган гэрэл гэгээн дунд ажиллан залбирч, бясалгал үйлдэн, Тэнгэр бурхадтай холбоотой байх хэрэгтэй.Хэсэг хугацаа өнгөрөөд, харамсалтай нь тиймч хурдан биш ч гэлээ, арай илүү гэрэл гэгээ үзэж, хөгжиж эхэлнэ. Залуучууд Гэгээнтэн багш нараар удирдуулж, сурч гэгээрэхийг зөвшөөрөн, тусгүй, аюултай туршилт руу яаран зүтгэхгүй байх болтугай. Тэгвээс тэнгэр, залууст хамгийн тохирох тавиланг нь илгээх болно. Ямар ч болов, залуусыг алдаа уруу түлхлээ гэж намайг бүү зэмлэтүгэй.Цаг нь болоогүй байхад эрт туршилтанд орсон эдгээр залуус ямархуу байдалд орсныг харцгаа. Тэд хичнээн баяр баясгалантай хегжилтэй байхыг оролдовч, тэд зевхен тийм дүр л үзүүлдэг. Хийморь нь бүр үхэж, юу нь ч юм хугаран, унтарсан мэт сэтгэгдэл терүүлнэ. Дотоод ертөнцдөө галт уулын дэлбэрэлт өдөөх нь үр дагаваргүйгээр өнгөрөх аргагүй гэдгийг мэдэх нь тэдний хувьд зайлшгүй щаардлагатай:. Хүний- сэтгэл мэдрэлийн бүтцийн тодорхой хэсгүүд дэлбэрэн, эвдрэн хугарч, юугаар ч орлошгүй шим дээж нь асар ихээр үрэгдэж байдаг. Та "за тэгвэл ерөөсөө баярлаж, ямар нэг цэнгэл эрж болохгүй байх нь ээ” гэж эсэргүүцэх вий. Үгүй болно. Харин хэзээ хэрхэн ойлгох вэ, яаж үйлдэх вэ гэдгийг мэдчихвэл хамаг юм гайхалтай сайхан болоод явчихна. Бэлгийн энерги бол бензинтэй зүйрлэж болох тийм энерги юм гэж би өчнөөн дахин хэлсэн билээ. Үүнийг мэддэгтүй, эв дүйгүй хүмүүс түлэгдэцгээдэг. Энэ хүчин тэдний шим шүүсийг - амин сүнсийг нь шатаачихдаг юм.Тэгвэл гэгээнтэн хувипгаад түүнийг ашиглаж чадсанаараа агаарын орон зайд нисэн дүүлдэг.Тэгэхлээр тэнэгүүд л түлэгдэцгээдэг. Харин ухаантан хүмүүс сансар огторгуйг эзэмддэг юм. Өөр ямарч дүр зургаар бэлгийн хүчний тухай энэ асуудлыг хуний ой тойнд ортол хэлж болохгуй юм. Ямагт түлэгдэж явахын оронд оддын дундуур нисэн, сансарт дүүлж, бүгдийг танин мэдэж яагаад болохгүй гэж? Бие махбодийн дурлалд бас нэг сайн юм бий гэдгийг би хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Сансрын оюун санааны бүтээснийг би шүүмжлэх эрхгүй. Сансрын оюун санаа, хүний хувьсал хөгжлийг бүх хүрээнүүдэд урьдчилан харсан байна. Хэдэн зууны өмнө хэвийнд тооцогдож байсан хүчирхийлэл харгислалын эарим илрэлүүд, одоо үед бидний дургүйцлийг улам ихээр хүргэж, тэдгээрийг хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж тунхаглаж байна. Иймэрхүү маягаар мөн хайр сэттэлийн хүрээнд хувьсал гарна гэж үзэж яагаад болохгүй байх вэ? Уншиж чаддаг хүмүүст бол энэ хувьсал, амьд байгалийн агуу их номын нэгэн хуудаснаа авгалдай ба эрвээхэйн түүхээр дүрслэн бичсэн байдаг. Энэ бол цорын ганц жишээ биш ээ. Түүнчлэн зөгийнүүдийн амьдралыг судлаарай. Зөгий номын нэгэн хуудаснаа авгалдай ба эрвээхэйн түүхэнд дүрсэлж бичигдсэн байдаг. Зөгий түүний нийгмийн амьдралын эохион байгуулалтын тухай ихээхэн зүйл бичигдсэн боловч билэгдлийн үүднээс тэдгээр нь чухам юуг төлөөлдөг болохыг бид сайн мэдэхгүй. Зөгийнүүд цэцэгнээс шүүс, тоос цуглуулж, түүгээрээ дараа нь амтат бүтээгдэхүүн балыг боловсруулдаг. Билэгдлийн дагуу яг ийм ажлыг гэгээнтэнүүд ба ухаан сэтгэхүйгээрээ бусдаас түлхүү хөгжсөн сурагч шавь нар гүйцэтгэдэг бөгөөд, тэднийг зорин ирсэн хүмүүсээс хамгийн цэвэр нарийн элементүүдийг авч бал бэлтгэн сахиусан тэнгэрүүдэд зоог барьдаг юм. Зөгий цэцэг иддэггүйтэй адил, хувилгаан хүн олонх хүмүүс шиг хүнээр хооллохын оронд, тэднээс зөвхөн билэг чанарыг авдаг юм. Хувилгаад, өөрсдийн далд хувилахуйн ухаан, эрдмийн хүчээр өөрсдийн зүрх сэтгэлд гайхалтай сайхан үнэртэй, сахиусан тэнгэрүүдийн дурладаг зоог шүүсийг бэлтгэдэг. Зөгий чухамдаа хувилгааныг төлөөлж байгаа юм. Хүн бүхний тэр ч бүү хэл гэмт хэрэгтнүүдийн сэтгэлээс, хувилгаан-бурханлаг элементүүдийг олж эдгээр дээж шимийг ашиглан оюун билгийн бал бэлтгэдэг юм. Бүхнийг хувьсган өөрчлөн сайжруулж дээшлүүпэн, гэрэлтүүлж чаддаг хүн бал бүтээдэг билээ. Хутагт хувилгаад нь хамгийн цэвэр нандин зүйлээр /элементээс/, түүнээс ялгарах илч туяагаар бал хийдэг зөгий, зөгийн сүрэг юм. Өөр доторхоо хувьсган өөрчлөх зорилгоор энэ дээж шимийг ялгаруулах үүрэг бүх хүмүүст заяагдсан юм. Тэд үүнийг хийж сурах ёстой бөгөөд үүний тулд оюун ухаан, зүрх, сзтгэл, эрх хүчээ хөгжүүлэн хеделмерлех ёстой. Учир нь энэ гурван элементийн тусламжтайгаар өөрийн дотор дах нэрэх тогоонд юм болгоныг бэлтгэж болно. Жинхэнэ далд хувилахуй ухаан гэж энэ ээ. Агуу их хувилгаад бол жинхэнэ алхимичид, хувилахуйн ухааны мастерууд бөгөөд хэрхэн зөгий болох байгаль юун түрүүнд хүмүүсийн дотор орших хамгийн сайн сайхан зүйлсийн нь хамгийн сайн сайхан бүхнийг хзрхэн илрүүлзх вэ гэдзг ухаанд суралцдаг юм. Тэд хүмүүсийг харж ярилцахдаа хүн болгоныг цэцэг хэмээн авч үздэг. Тиймээ, энэ бол гайхамшигтай. Энэ ухаан байгальд бичигдсэн байдаг юм. Хувилгаад чухам уунийг л нээж олсон байдаг. Жинхэнэ баяр баясгалан нь бие махбодийн харилцаанд оршдоггүй. Дурласан хүмүүсийг тэдний харьцаа дөнгөж эхлэж байх үед хараад үзээрэй. Тэд одоохондоо тэврэлцэхгүй байгаа ч ямар их баяр баясгалан урам зоригоор дүүрэн амьдарцгаадаг билээ. Тэд сэрэнгүүтээ, унтахаар хэвтэхдээ, бие биеэ л бодож яаж уулзах, юу ярих тухайгаа сэтгэн, яруу найрагч болцгоодог. Бие биедээ бичиж тэдний хувьд сахиус болж хувирсан сарнай өргөн барьцгаана. Харин тэврэлдэн дэр нийлүүлж эхлэнгүүтээ л тэдний тэнгэрлэг бухэн төгсгөл болон дуусч, дахиад л баярлаж, бие биеэ бодохоо больж, хамаг саад бэрхшээл, ундран харилцан тооцоо бодолцох цаг эхэлдэг. Урьд нь тэд диваажинд байжээ.Яагаад энэ цэнгэлээ уртхан болгон сунгаж болсонгүй вэ? Мөнхөд эмийн журмаар инээмсэглэл, үг яриа төдийхнөөр тэжээл авч болохгүй ямар нэг арай дүнтэй арга хэрэгтэй гэж та бүхзн хэлнэ, би мэдэж байна. За яах вэ, гэхдээ дараа нь битгий гайхаарай, хэнийг ч битгий зэмлээрэй, өөрийн хийсэн бантангаа өөрөө л ид, ингзэд л гүйцээ. Жинхэнэ гэрэл гэгээ яруу эгшиглэнгийн дунд амьдрахыг та хүсэхгуй байгаа учраас танд арай чухал зуйл хэрэгтэй тул би таныг эсэргүүцэхгүй, гэвч би та нарыг юу хулээж байгааг урьдчилан сануулж байна. Би хэнийг ч хүчээр шахаагүй, би тайлбарлан ухуулахдаа баяртай байдаг. Миний сургаал бол дээр нь хамаг жимс жимсгэнэ, ногоо загас, бяслаг гэх мэтийг өрсөн зоогийн ширээ юм. Газар дзлхийд байдаг бүх төрлийн хүнсний бутээгдэхүүн энэ ширээн дээр өрөгдөх боловч энэ нь хүн бүр бүгдийг нь идзх ёстой гэсэн хэрэг биш ээ. Тийм ээ, би та бүхэнд бүх үнэн, бух аргуудыг, шийдтэй нь үзүүлэх ёстой авч тухайн хүн өөрийн ходоод дотортоо юу таарахыг шийдэх ёстой.