Хэн нэгний хэлснээр Христийн шашинд усан баталгаа хүртсэн хүүхэд диваажинд орохоор байдаг ч эс тэгээгүй бол тамд унадаг гэсэн үг байна. Шведенбург эдгээр саналын талаар ор үндэсгүй зүйл гэж тайлан хэлсэн. Усан баталгаа хүртээх гэдэг нь итгэлийн нэгэн хэлбэр болохоос диваажинтай ямар ч хамааралгүй.
Балчир хүүхдүүд диваажинд очдог.
Бид юуны түрүүнд ойлгох ёстой зүйл гэвэл, төрж мэндэлсэн бүх балчир хүүхдийн хэн нь ч бай, хаана төрсөн, итгэлтэй эцэг эхээс төрсөн ч бай төрөөгүй ч бай нас барах тэр агшинд диваажингийн хамгийн дээд тэнгэрийн элчүүд буун ирж хайраар тэврэн авч, диваажинд очсон балчир хүүхдийг тордон өсгөхөөр дагуулан явна.
Тэнд очсон анхны өдрөөс эхлэн хайрын агуу ээж буюу газар дэлхийд үр хүүхдээ халамжлан өсгөсөн эмэгтэй тэнгэрийн элч ээжийн халуун сэтгэлээр хүүхдийг авч өсгөдөг. ТэрхүүБялчир хүүхдүүд газар дэлхийд сайн ч мууг ч мэдэхгүй цас шиг цав цагаан ариухан тэр хэвээрээ сүнсэн ертөнцөд ирдэг. Энэхүү өөлөх өө сэвгүй ариун байдал нь хамгийн дээд диваажингийн байдал болой. Гэвч бүх балчир хүүхэд өөрсдийн эцэг эхээсээ өвлөн авсан мууг тээн төрдөг. Тийм болохоор диваажингийн тэнгэрийн элч болохын тулд дадлага боловсролын замыг туулах хэрэгтэй. Эцэг эхээсээ сурсан муу шинж нь тэрхүү балчир хүүхдийн өсөх явцад гадагш илэрч гарах нь ч бий. Гэхдээ хэн ч байсан үүнээс болж ял шийтгэл амсна гэж үгүй. Харин боловсролоор дамжуулан уламжлан авсан муу муухайг соёолж нахиалахаас өмнө диваажингийн хайр руу хөтлөн Бурханыг мөн хөршөө хайрлах хүн болгон төлөвшүүлж шинээр төрүүлэх болой. эмэгтэй тэнгэрийн элчийг сургагч эх хэмээнэ. Балчир хүүхэд муугийн сүүдэр ч үгүй орчин нөхцөлд эмэгтэй тэнгэрийн элчийн хүүхэд нь болж түүний хайр халамжинд жаргалтай өсөн бойждог байна.Тэрхүү балчир хүүхдүүд өөрсдийгөө сүнсэн ертөнцөд төрсөн мэтээр ойлгож газар дэлхийн эхийнхээ хайр халамжинд өссөн шиг сүнсэн ээжтэйгээ гүн хайрын хэлхээ холбоог бүрдүүлнэ.
Шведенбург нэгэн улсын хан хүүгийн тухай жишээ болгон ярьсан юм.
Тэр балчир хүү өсөхдөө бусдыг дарангуйлах хүсэлтэй төрсөн ба садар самууныг муу зүйл гэж боддоггүй байлаа. Ийм үед диваажингийн онцлог давуу тал гарч ирдэг. Тэр хүүгийн буруу муу бодлыг зэмлэхийн оронд харин үйлчлэлийн баяр хөөр, ариун байдлыг чухалчлах диваажингийн тэнгэрийн элчийн гэрт илгээн, тэр хүүхэд үнэн зөв загвар дуурайллыг харан мэдэрч сурахаар байдаг. Тэр нь тэнгэрийн элчийн гэр бүлийн хайранд өсөн үйлчлэлийн баяр баясгаланг эдлэн анхдагч балчир хүүхдийн бүлэг хамт олон руу буцан ирдэг. Мэдээж Хан хүү диваажингийн тэнгэрийн элч болсон билээ. Нэг үгээр хэлэхэд эзэн Бурханы онцгой хайр ивээл доор хүмүүжих балчир хүүхэд тэр хэвээрээ диваажингийн тэнгэрийн элчээр өсөх юм. Мөн тэрхүү балчир хүүхдүүд өсөхдөө ерөнхийдөө хоёр төлөвшилд хуваагдана. Нэг нь Бурханы хайр энэрлийн дунд нөхцөлгүйгээр дуулгавартай дагахыг хичээх диваажингийн тэнгэрийн элч ба нөгөө нь олон үйлийг ой ухаанаараа задлан ойлгож ухаараад итгэл хайранд хүрэх сүнсэн дэлхийн тэнгэрийн элч юм.Нэгдэх боловсрол дуусах юм бол байр сууриа солиод бага сургуулийн хүүхдийн боловсролоор хүмүүждэг. Тэгээд тэд 15-18 нас хүрэх аваас бүгд тэнгэрийн элч болох эрхийг хүртэнэ. Ухаан суусан балчир хүүхдийн сүнс 15 хүрээд тус бүрдээ диваажин хийгээд сүнсэн дэлхийд очиж амьдарна. Тэдний сүнсэн бие нь идэр залуу үеийн цэцэгхэн болж хүссэн бүлэг хамт олонтойгоо нийлж эрэгтэй нь 18, эмэгтэй нь 15 насандаа хүслэнт харилцагчтайгаа уулзан Эзэний шууд ноёлол дор мөнхийн адислал хүртэх болдог.Нас барсан балчир хүүхэд диваажинд алдар нэр хүндтэй тэнгэрийн элчээр өргөмжлөгдөнө. Тэдний бодот дүр төрх идэр залуугийн дээд оргилд ирэх үедээ тэр хэвээр диваажингийн амьдралаар хүмүүжин улам төгс тэнгэрийн элчийн эхнэр нөхөр болж диваажингийн жаргал эдлэн амьдардаг байна. Зохиогч миний бие 2 дугаар бүлэгт Шведенбургтэй диваажингаас ирж уулзсан эхнэр нөхөр хоёр олон жилийн өмнө ийнхүү балчир хүүхдээр ирж гэрлэн үеийн үед амьдран буй билээ. Илүү төгс төлөвшлийг олсон хос тэнгэрийн элчүүд үргэлж балчир жаахан хөвгүүн охин шиг харагдах агаад тэдний нүүр царай хувцас хунараас нь гэрэл цацарна. 5000 настай хөвгүүн охин гээд бодоод үз дээ. Есүс Христ энэ газар дэлхийд ирснээс хойш 2000 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ямар олон хүүхэд нас барсан бол оо. Тэд бүгд эзэн Бурханы онцгой халамж ивээлээр диваажингийн боловсрол авч бүгд диваажингийн элч болсон. Шведенбург хэлэхдээ дээд диваажин өөрөөр хэлбэл гуравдах диваажинд ихэнх нь балчир хүүхдүүд байдаг гэсэн. Гайхах зүйл биш ээ.
Дээд диваажинд эрт дээр үед төрж мэндэлсэн хүмүүс олон байх юм. Эрт дээр үед тэнгэрийн дэлхий ба газар дэлхийн харилцаа нь яг нэг дэлхий шиг байсан ба диваажингийн тэнгэрийн элч болон газар дэлхийн хүмүүс шууд харьцан холбогдож газар дэлхийн хүмүүс тэнгэрийн ёсны дагуу амьдарч байгаад явсан.
Тэр эртний хүмүүс диваажингийн хамгийн төв бүс газрыг эзлэн байх ба түүний дараагаар балчир байхдаа нас барсан хүүхдүүд диваажингийн хүн амын ихэнх хэсгийг зэлэн байлаа. Мэдээж олон газар дэлхийн сайн хүмүүс диваажинд нэвтрэн орсон ч гэлээ эрин цаг үеэ дагаад гадаад тал, эд материал, шинжлэх ухаанд уусан орсноос диваажингийн иргэд багассан байна.Шведенбург сүнсэн ертөнцийн түүхийг дараах байдлаар хэлсэн. Эрт дээр үед төрсөн хүмүүс алтан эринд амьдарч байсан ба тэр үеэс эхлэн цагаан мөнгөн эрин, хүрлийн эрин, төмрийн эрин сүүлчийн өдөр болох өнөөдөр шороон эрин үе рүү орж ирсэн байна.
Энэ нь диваажинд очиж буй хүмүүсийн тоо багасаж буй эрин үеийн нөхцөд байдлыг тайлбарлан хэлж байна. Гэтэл хүн төрөлхтний соёл иргэншил түүний эсрэг урссаар... Хүн төрөлхтөн хуучин чулуун зэвсгийн үе, шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үеийн эрин мөн төмрийн эрин үе, одоо дижиталын эрин үе гэж болох 21 дүгээр зууны соёл иргэншил нь алтан үеийг магтан дуулж байна.
Соёл иргэншлийн хөгжил гэж нэрлэгдэх шинжлэх ухааны соёл хүнийг сүнсэн талаас нь ухраах замаар явж ирсэн. Хүн төрөлхтөнг диваажинд угтан авахыг хүсэх Бурханы нүдээр харах юм бол энэ эрин үе алгуур сүүлчийн өдөр рүү ойртон буй билээ. Одоо бид эд баялгийн хувьд үгээр хэлж барамгүй элбэг дэлбэг харин оюун сэтгэхүйн хувьд үгээгүй ядуу эринд амьдарч байна.
Хүний дэлхий нь шинжлэх ухаан, эд материалын хөгжлөөрөө алтан үеэ магтан дуулж буй эрин ч диваажинд орох хүн эрс цөөрсөн шороон эрин үед ирлээ. Газар дэлхийгээс диваажингийн хүнийг харах хэцүү болоод байна. Нөгөөд тамын хаалганы өмнө бөөгнөрөн зогсож байна гэсэн үг. Диваажин ба тамын тэнцвэр алдагдан солбих тэр өдөр сүүлчийн өдөр буюу.
Бурхан эрх тэгш билээ.
Бурхан зөвхөн хайр ивээлээр хүн төрөлхтөн болон сүнсэн хүнийг удирдана. Гэвч зарим үед Бурхан оршин байдаггүй юм шиг, Бурхан адил тэгш эрхээр ханддаггүй юм шиг санагдах үе бий. Харсаар муу хүн байтал асар их амжилтанд хүрч, даяанчлалын замыг олж гэгээрэх атал золиос болох ч байх юм. Иймд Бурханыг хүчгүй эсвэл адил тэгш бус хэмээн үзэж тэнгэрийн хараан зүхэх жирийн үзэгдэл билээ. Гэвч байгал дэлхий хийгээд сүнсэн ертөнцийн “мөнх” гэх төвшнөөс харах юм бол Бурханы бүгдэд эрх тэгш хандах нь амьдралд илт тодорхой. Нүгэл муу муухай ямагт үйлийн үрээ төлж, харин сайн сайхан гарцаагүй үр жимсээ хураан байдаг.