11/25/10

ХАЙР ҮНЭХЭЭР АГУУ ЮМАА.

Диваажин явах нь санаснаас ч амархан. 
Хүний диваажин явах зам нь хоёр хөлөөрөө газар дээр гишгэн, зохицон амьдрах нийгмийг бүрдүүлэх нь нэн түрүүнд байна.Энэ хүртэл уншсан уншигч авхай та магадгүй санаа алдаж ч болох юм.“Аан, тийм очиход хэцүү, төгс диваажинд хэн очих юм бэ. Би чадахгүй, бууж өглөө, надад итгэл алга.”Диваажин руу явах нь сугалаа хожихоос ч хэцүү юм биш үү гэсэн айдаст бодол төрж ч мэдэх юм. Над шиг жирийн хүн ойртож очиж ч чадахгүй юм шиг бодол төрж ч болно. Гэхдээ энэ хуумгай дүгнэлт юм. Диваажин бол жирийн хүмүүсийн очдог газар билээ. Эрдэм боловсролгүй, гэнэн цайлган хүмүүс их очсон байдаг. Ийм хүмүүст санаа зовон Шведенбург дараах үгийг хэлжээ.
“Диваажинд хүрч очих амьдрал хэцүү биш.”       

Шведенбургийн энэ үгийг сайтар ойлгох хэрэгтэй. Уншигч нар ихэвчлэн диваажин руу явахыг дараах байдлаар ташаа ойлгож байдаг.Хүний диваажин руу явах зам нь хорвоог орхиж, бие махбодын хүслээ огоорон, сүнсэн байдлаар л амьдрах явдал биш үү. Тэгвэл эд хөрөнгө, нэр төр зэрэг хорвоогийн юмсыг орхиж, Бурхан, аврал, мөнхийн амьдралыг л бодон, мөргөл хийж, бясалгалаар өдөр хоногийг өнгөрөөн, сүмийн амьдралаар амьдрах ёстой бус уу. Шведенбург “тийм биш” гэж баттай хариулжээ. Шведенбург маш ихээр уурлан сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж буй нэгэн шинэ сүнсэн хүнтэй уулзжээ. Тэр дараах гомдлыг хэлж байв.   
“Би газар дээр амьдарч байхдаа хүний амьдралыг умартан, ууланд очин ганцаар амьдрангаа хорвоогийн үйлийг бодолгүй, сүсэглэн бясалгал л үйлдэн амьдарч байсан. Диваажин явах зам гэж итгэж байсан учраас. Гэтэл сүнсэн ертөнцөд иртэл диваажингаас хөөж гаргасан бус уу?”
Шведенбург түүнээс асуулаа.
“Диваажингаас таныг юу гэж хөөж байна?” 
Тэр гомдсон дуугаар: 
“Та бусдыг хайрлаж тэдэнд огт анхаарал тавиагүй ба бусдаас зайлсхийн амьдарч ирсэн болохоор яаж бусдыг хайрласан байх вэ. Та бусдыг хайрлах үүргээсээ зайлсхийсэн хүн. Тэгээд өөрийн адил амьдраагүй хүмүүсийг дорд үзэн, зөвхөн өөрийгөө л диваажин руу явж чадна гэж хэт бардам байсан. Та бол газар дээр зөвхөн өөрийнхөө төлөө л амьдарсан хүн.” гэж байна.
Тэр хүн диваажинд ирээд хөөгджээ. Тэрээр дахин газар дээрх шигээ ганцаардан амьдарч байлаа. Тамд гэсэн үг юм. Хүний диваажинд очих арга зам нь сүмийн амьдрал бишээ. Үүнээс илүү хүний нийгэмд хоёр хөлөөрөө газар дээр гишгэн, зохицон амьдрах нь нэн тэргүүний зүйл юм. Харилцах хүн байхгүй газар яаж бусдыг хайрлах билээ. Өсөн төрөх, өтөлж хөгшрөх, өвдөж шаналах, үхэж үрэгдэх зэрэг хүний амьдрал дунд байхдаа л бусдыг хайрлан бодотоор хэрэгжүүлж чадах бус уу. Диваажинд очъё гэвэл юуны түрүүнд нийгэмдээ шаргуу үйлчлэн, тохирсон үнэ хөлс авдаг ажил хийх хэрэгтэй. Ажил нь нийгэм дэх үйлчлэл ба бусдын төлөө бодотоор амьдрах тохиромжтой газар болой.   
Дараа нь өв тэгш гэр бүлтэй байх ёстой.   
Гэр орондоо ойр дотно хөршөө хайрлаж чадаагүй хүн яаж бусдыг хайрлана гэж хэлэх билээ. Мөн Бурхан Эзэнийг мэдэхгүй бол өөрийн дотоод сэтгэлээ даган амьдрах хэрэгтэй. Дотоод сэтгэл бол Бурханы хүн бүрийн сэтгэлийн гүнд суулгаж өгсөн “элч” юм. Эцэстээ хүмүүний диваажин явах гайхалтай дадлагын газар ажээ. Бидний нийгмийн амьдрал дунд диваажингийн шаарддаг жинхэнэ хайрын зан чанарыг төлөвшүүлэх бүх л боломж байдаг.       
Шведенбург ингэж хэлжээ.   
“Гадаад нийгмийн амьдралтай хавсраагүй дотоод оюун ухааны амьдрал нь суурь тавиагүй байшинд амьдрахтай адил ба газарт шигдэн орох юмуу эсвэл газарт завсар гарч хэзээ ч хазайж хэлбийхээс өөрцгүй.”    

Эрүүл нийгмийн амьдрал бол диваажин явах эх үндэс юм.  
Хүний амьдрал гурван талтай байдаг.
Энэ нь ёс суртахуунт амьдрал, иргэний амьдрал, сүнсэн амьдрал болой.   
Диваажин руу явах зам нь энэ гурвыг тэнцүүлэн амьдрах явдал юм. Гэтэл нийгэмдээ сайн иргэн болъё гэвэл ёс суртахуун хийгээд иргэний амьдрал зайлшгүй шаардагдах бус уу. Тэгээд сайн иргэний амьдрал шашны амьдралтай зохицох ба шашингүй хүн өөрийн дотоод сэтгэлдээ ичгүүр мэдрэхгүй байх ёстой.          
Эндээс хамгийн чухал нь нийгэмд өөрийгөө хайрлах хийгээд хүний ёсонд авталгүйгэээр эсэргүүцэх явдал юм. Эдгээр нь бүх муугийн үндэс болдог учир болой. Энэ нь дэлхийн амьдралаас холдож буй явдал юм. Ууланд очиж гэгээрэх нь дэлхийн амьдралаас одож буй явдал бишээ.     
Жижиг зүйлийг  ч гэлээ өдөрт нэг сайн үйлийг бусдын төлөө хийнэ гэж шийдвэр тавиад үз. Сайн зүйл гэхлээр том байх албагүй. Ам нь цангасан хүнд нэг аяга ус өгөх ч бусдыг хайрлах хайр юм. Тэгээд өөр нэг чухал зүйл нь өөрийн ажилдаа үнэнч зүтгэх хэрэгтэй. Ажлаа өөрийн үүргээ гэж ойлгон, үйлчлэх сэтгэлээр биелүүлэх ёстой.     
Шведенбург дараах чин хүсэлтийг тавьжээ.            
“Диваажинд орох зүй зохист амьдрал бодож байгаа шиг хэцүү биш ээ. Сайн иргэн байх эрүүл ёс суртахуунлаг амьдрал бол шашны хүн ч бай биш ч бай хэн ч гэсэн эзэмших ёстой нийтлэг зүйл. Хэн хүнийг гаднаас нь харахад бүгд л иргэний зөв амьдралаар амьдарч байгаа юм шиг харагдана. Харин түүний шалтгаан нь сайн муу юу гэдэг чухал юм. Тэрхүү учир шалтгаан нь цэвэр ариун дотоод сэтгэлд, бусдад туслахад тулгуурлаж байвал сайн зүйл болох ба эсрэгээр өөрийгөө хайрлах хайр дээр, өөрийн нэр алдрын төлөө байвал муу болой.    
Сүнсэн, оюун санааны амьдралыг чухалчилдаг хүн Бурханы хуулийг бодож ёс суртахууныг сахидаг бол жирийн хүмүүс хууль, нийгмийн шударга ёсноос айн ёс зүйч байдаг. Эхнийх          шалтгаан нь жинхэнэ хайранд байдаг бол дараагийнх нь айдас байна. Эндээс диваажин ба там ялгарах болно.
Шведенбург өөрийн алдарт зохиол болох “Диваажин ба там” зохиолынхоо 359-р бүлэгт ийн хэлжээ.
“Эд хөрөнгө хуримтлуулж, сайхан хоол идэж, хэргэм зэрэг, ажил мэргэжилдээ нийцэх тансаг гэрт амьдарч гоё дэгжин хувцаслан амьдралын баяр цэнгэлийг амсаж, ажлынхаа төлөө бие сэтгэлээ зориулан хорвоогийн үйлийг хийлээ ч диваажинтай огт хамаагүй. Зөвхөн сэтгэлийн гүндээ Бурханыг хүлээн зөвшөөрч, итгэж, /дотоод сэтгэлээ сонсон/ бусдад муу бодол санаагүйгээр баяр баясгалантайгаар хайраа зориулж байвал болох нь тэр.”       
Энэ хүртэл уншаад та бүхэн Шведенбургийн үгийг ойлгох төдийгүй тэнгэрийн хуулийн шударгыг мэдрэх байх. Диваажин бол ямар нэг онцгой хүрээний эзэмшил биш. Диваажин бол номхон далайгаас ч уудам хязгааргүй орон зай билээ. Хүн төрөлхтөн бүгдээрээ үеийн үед тасралтгүй очсон ч дүүрэхгүй тийм газар юм. Эрүүл нийгмийн амьдрал, эрүүл гэр бүлийн хайр, эрүүл ах дүүгийн хайр, улсаа эрүүлээр хайрлах, хүн төрөлхтнийг хайрлах, эдгээрийг нэгтгэвэл бусдыг, Бурханыг хайрлах хайр болох юм. Гагцхүү учир шалтгаан нь зөв оршиж байвал болох нь тэр. Бидний газар дээрх амьдралд Бурхан /дотоод сэтгэл/ төв нь үү, “би” төв нь үү гэдэг нь диваажин ба тамын зааг ялгаа юм.  
Уншигч авхай минь диваажинд очих итгэл төрөв үү?