Уг сэдэвт шууд буюу шууд биш холбогдох сонирхолтой чухал зvйлийг цуглуулж, аль болох авсаархан бєгєєд бvрэн гvйцэд тєлєвлєгєє зохиож, тvvнийгээ дахин, дахин эргэж харах хэрэгтэй. Єгvvлэх зvйлээ найруулгын хувьд сайтар цэгцлэн бичээд, чанга дуугаар уншиж vзвэл бvр ч сайн. Ер нь саяхнаас лектор болж байгаа буюу чєлєєтэй тайван ярих гялалзсан чадвар хараахан эзэмшээгvй байгаа хvмvvс лекцээ бичиж бэлтгэх нь илvv ашигтай юм. Тєлєвлєгєє нь бvхэлдээ эвдрэхгvйгээр товчлогдож болохоор хєдєлгєєнтэй байх хэрэгтэй.
2. Лектор энгийн аятайхан хувцасласан байх ёстой.
Хувцас хэт гял цал /этгээд хурц єнгєтэй, дэндvv дэгжин маягийн/ юм уу эсвэл бохир, навсгар байх нь хvмvvст тааламжгvй сэтгэгдэл тєрvvлнэ. Лекторын байдал цугларагчдын сэтгэл санаанд яриа эхлэхээс бvvр ємнє танхимд орж ирэнгvvт нєлєєлж эхэлдэг болохоор vvнийг санаж байх нь чухал,
3. Лекц яриагаа эхлэхийн ємнє ярих зvйлээ эхнээс нь дуустал толгойдоо урьдаар бодож бэлтгэсэн материалаа ярихад лектор хэлэх гэж байгаа зvйлээ нэгд нэгэнгvй санаж байгаа бол саруулхан тайван итгэлтэй ярьж чадна.
4. Сонсогчдын ємнє биеэ барих ,яриа маань эвгvй болох вий гэж зовох, олон тvмний ємнє гарсан ємгєєлєгч, дуучин, хєгжимчин зэрэг хvмvvст олонтой тохиолддог сэтгэл тvгших явдал лектор хvнд, ялангуяа залуу лекторд vлэмж саад болдог. Сэтгэл догдлох явдал vнэндээ хэзээд байх боловч энэ бvх байдал дадлагажихын хирээр яваандаа vлэмж багасдаг юм. Илтгэгч хvн илтгэл тавихын ємнє уралдааны морь шиг догдолж байх ёстой гэж Дейл Карнеги хэлсэн байдаг. Олны ємнє сэтгэл догдлохгvй байхын тулд ярих зvйлийнхээ vнэн зєвд сайтар итгэсэн байх хэрэгтэй. Ийм байхын тулд лекцээ сайн мэдэж байвал, тєдий чинээ дотор уужим байна. Ялимгvй мэт боловч тэр бvгдийг хэрэгтэй гэж vзэж, урьдчилан бэлтгэж байх нь лекторын итгэл тєгс байхын vндэс мєн. Лектор чєлєєтэй, ул суурьтай ярьж, хvмvvсийн бодол санааг мэдэж байгаагаа алхам тутамдаа ажиж, цаашид юу ярихыгаа сайн мэдэж байвал, сая тvvний итгэл тєгс байдал улам нэмэгдэнэ.
5. Яриагаа чангахан тод ойлгомжтой /тод яриа / давтсан нэг єнгєєр биш, аль болох энгийн бєгєєд яруу тєгєлдєр хийх хэрэгтэй. Ярианы єнгєнд итгэл тєгс байдал, итгvvлэх хvч чадал шингэсэн байх ёстой. Тэгэхдээ насанд хvрэгчдэд тохиромж муутай, залуучуудад бол уйтгартай бага сургуулийн багшийн ярианы єнгє шиг байх хэрэггvй.
6. Ярианы єнгийг єргєж болох /хєгжим бол cresendo гэдгийн адил/ боловч єгvvлбэр бvрийн, тэр ч байтугай vг тус бvрийн утга санаа /учир зvйн єргєлт/, ач холбогдолтой уялдуулан єнгєє сольж байх хэрэгтэй. Єндєр дуугаар ярьж байснаа зог тусан, гэнэт нам болгож єнгєє бууруулах нь заримдаа сайн байдаг. Энэ “ заримдаа” маань ярих зvйлийн байдлаар тодорхойлогдоно. Толстойн тухай ярьж байгаад тvvний”салж одсон” тухай ярианы эхний єгvvлбэрийг нам єнгєєр эхэлж болох юм. Ингэж ярьснаар их зохиолчийн амьдрал дахь сvр хvч жавхланг шууд онцлон тэмдэглэж байгаа хэрэг. Энэ бvхэн нь лектор хvний нарийн нямбай, анзаарамтгай байдлаас л шалтгаалах болохоор энэ асуудлын талаар яг таг заалт єгч болохгvй, Ярианы хоорондох завсарлагын ач холбогдлыг сонгох хэрэгтэй. /Бичихэд улаан буюу догол мєрнєєс эхэлнэ гэдэгтэй адилхан/. Яриагаа тасралтгvй урсгачихаж болохгvй. Харин амьд ойлгомжтой яриа байвал зохино.
7. Дохио хєдєлгєєн яриаг амьдруулах ашигтай боловч тvvнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Утга санаа илэрхийлэх хєдєлгєєн/ гараа єргєх, нудрага зангидах, эрс тvргэн хєдлєх зэрэг/ нь тухайн єгvvлбэр, зарим vгийн утга санаа, ач холбогдолтой уялдсан байх/ дохио зангаа маань ярианы єнгєтэй хослож/, ярианд хvч нэмж байвал зохино. Татганасан, эрс хєдєлгєєн эвгvй бєгєєд залхуутай, магадгvй хvний дургvйг хvргэж мэднэ.
8. Тайзан дээр холхиж явах ,хоёр хєл дээрээ байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хєдєлгєєн хийхийн хэрэггvй.
9. Сонгогчдыг хэсэг хэсгээр нь байн байн харж ярих нь/ Ялангуяа багавтар танхим тасалгаанд/ ашигтай. Учир нь лекторыг ширтэн харж байгаа сонсогчдыг лектор єєрєє хааяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ингэснээр сонсогчдын анхаарлыг єєр лvvгээ татаж чадна. Лектор ямар нэг тодорхой зvйл рvv анхаарлаа байнга тусган ширтэж ярих тохиромжгvй
10. Лектор гэрэлтэйхэн газраас яриагаа нvvр царайныхаа байдлаар илэрхийлэн ярих ёстой.
11. Ямар ч тааламжгvй байдалд биеэ барих чадвар, хатуу тэвчээр лектор хvнээс шаардагддаг. Анхаарлаа сарниулах ямар ч шалтгаанд /дурандах, сонин унших, хоорондоо ярих, чимээ гаргах, хvvхэд орилох, нохой хуцах зэрэг/ лектор автахгvй, хийдгээ л хийж байх ёстой. Дурдагдсан жижиг зvйлст/ иймэрхvv зvйл олон арвыг тоочиж болно/ анхаарлаа сарниулахгvй байх эрмэлзлэл нь биеэ тоох явдал руу тvлхэх боловч энэ нь дадлагажихын хирээр сэтгэл санааны талаар нєлєєлєхгvй болж, лектор тvvнд дасч ирдэг.
12. Шуугиан дэгдсэн тухайд бол чимээгээ аядахыг шаардаад л яриагаа vргэлжлvvлнэ. Хэрэв яриа эхлэхийн ємнє мэдэгдэхvйц шуугиан гарч, танхимд суугчдын санаа тогтворгvй байвал, юуны ємнє тэр чимээг намдааж, анхаарал татсан хоёр гурвын зэрэг єгvvлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зvйлсийг давтан ярихаас зайлсхийх нь зvйтэй. Имй яриа, ялангуяа лекцийн эхэн, эцэс хоёрт vлэмж хортой. Сонсогчид бvгдийг аждаг болохоор нэг хэвийн яриагаар лекцээ эхэлдэг лекторыг магадгvй, тvvний хэлэх гэснийг сонсогчдын дундаас хэн нэг нь урьтаж хэлээд эвгvй байдалд хvргэж ч мэднэ. Нэг хэв загварын зvйл аливаа бvтээлч vйлдэлд харш.
14. Яриандаа нэг тєрлийн санааг давтахгvй, нэг vгийг ойр ,ойрхон хэрэглэхгvй байх нь чухал. Флобер, Мопассан нар нэгэн сэдвийн дотор нэг vгийг 200 хvрэхгvй мєрийн хооронд давтахын хэрэггvй гэж зєвлєдєг байжээ.
15. Ярианы хэлбэр энгийн , ойлгомжтой байвал сайн. Гадаад vг хэллэг оруулж болно. Гэхдээ тvvнийгээ тэр тухай бvр тайлбарлах хэрэгтэй. Тайлбар нь товчхон, маш оновчтой байх ёстой. Бас тэр нь ярианы завсраар хэт сунжирч болохгvй. Ойлгомж муутай егєє, ёгт vгнvvд оруулахгvй байвал зvгээр. Тэр нь оюун сайн хєгжєєгvй сонсогчдод ойлгогдохгvй, дэмий єнгєрєхєд хvрнэ. Энгийн тод зvйрлэл, жишилт хэрэглэн, утга тєгєлдєр яривал сайн нєлєєлнє.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
• Сонсогчдын анхаарлыг татах
• Татсан анхаарлаа яриа дуустал барьж байхыг хичээх хэрэгтэй. Сонсогчдын анхаарал татах /булаах/ бол ярианы эхний хариуцлагатай vе, хамгийн хэцvv ажил байдаг. Яриа хvн бvрийн амсаж, туулж єнгєрvvлсэн зvйлд ойрхон, энгийн, сонирхолтой /сонирхол татсан/ байвал ер нь бvхний анхаарлыг /хvvхэд, юм мэдэхгvй хvн, сэхээтэн эрдэмтэний ч/ хєдєлгєж чадна. Ингэхлээр лекторын ярианы эхлэл vнэхээр энгийн ойлгомжтой, сонирхолтой/ анхаарал татах, анхаарал гогодох чадалтай / байх ёстой болж байна. Тэдгээр гогодох дэгээнvvд- удиртгал vг маш олон янз байж болно. Vvнд: хэрэггvй юм шиг мєртлєє амьдралын аль нэг тал, огт санаандгvй зvйл, гаж буруу, хачин сонин /хэрэг дээрээ ярьж байгаа бvх зvйлтэй нь холбоотой/ санаандгvй атлаа мугуйд биш асуулт гэх мэтчилэн ихэнх хvмvvс ноцтой бус яриа дэлгэж юvхэн, хээхэн бодож суудаг болохоор тэдний анхаарлыг лектор єєрийн зvг амархан эргvvлж болдог. Ийм эхлэл нээхийн/ олохын/ тулд бvх vг яриагаа бодож , цэгнэж эрэгцvvлж vзэх нь зvйтэй. Дээр дурьдагдсан эхлэлvvдээс мєн энд дурьдагдаагvй боловч тэдэнтэй нэг тєрлийн, тэгэхдээ ярианы аль нэг талтай холбоотой ямар аятай арга байгааг лектор єєрєє сонгож олох хэрэгтэй. Энэ бол тэр чигээрээ бvтээлч ажиллагаа юм. Ярианы євєрмєц эхлэл нь сонсогчдыг хатгах, татах зэргээр цаашдын ярианд хvмvvсийн идэвхийг чиглvvлдэг ашигтай. Улиг болсон яриагаар эхлэхэд хvмvvс идэвх муутай хvлээж авдгийн дээр, онц бус ярих нь гэдэг ойлголт авахад хvргэдэг. Жишээ нь: Ломоносовын тухай ярих болж гэж бодъё. Тэгвэл эхлээд жаал хvv Москвад шунаж тийш оргосон тухай/ Товч, тун товчхон тэгэхдээ хурц/ яриад дараа нь “ Олон жил єнгєрлєє” гээд Петербургт их Петрийн vеийн хуучин байшингийн буланд физикийн багаж, хэрэгсэл, ном судар, зураг, гар бичмэлээр дvvрсэн тасалгаанд хиймэл цагаан vстэй, ордны мундиртай хvн ширээний дэргэд зогсон Екатерина 2-т цахилгааны талаар шинэ туршлага тайлбарлан ярьж байв. Энэ бол аль хэдийнээ тєрєлх гэрээсээ харанхуй шєнєєр оргож одсон нєгєє жаал хvv билээ хэмээн дvрслэж болно. Ломоносовт огт хамаарагдахгvй мэт тэс єєр зvйл харшуулж гаргаснаар энэ энгийн эхлэл нь хvмvvсийн анхаарлыг хєндєж байгаа юм. Ийнхvv анхаарал нь гарцаагvй татагдаж ирэхэд яриагаа vргэлжлvvлэн Ломоносов бол яруу найрагч, физикч, химич.... байсан тухай гол зvйлээ ярьж эхлэнэ. Цааш нь дэлхийн таталцлын хуулийн тухай ярих хэрэгтэй болно. Яриаг эхлэх талаар тvрvvчийн єгvvлсэн зvйл болон лектор ярианыхаа эхэнд сонсогчдын анхаарлыг хэрхэн татсан байдлаа харгалзан энэ лекцийг иймэрхvv маягаар эхлэж болох юм. “1642 онд зул сарын хорин тавны шєнє Английн нэг фермерийн чинээлэг гэр бvлд их л хєл vймээнтэй байв. Тэднийд айргийн хулд хийгээд угаачихаж болмоор єєдєс шиг жижиг хvv тєржээ ” гээд дараа нь хvvгийн амьдрал, сурлага, оюутан байсан vе, вангийн нйигэмлэгийн гишvvнээр сонгогдсон тухай хэдэн vг хэлээд эцэст нь энэ хvн бол Ньютон билээ хэмээн нэрийг нь дурьдаж болно.
• Лекторын хоёрдох зорилт нь сонсогчдын анхаарлыг барьж байх явдал юм. Ярианыхаа эхэнд анхаарлыг нь татаж чадсан бол тvvнийгээ алдахгvйг хичээх хэрэгтэй. Эс тэгвэл сонсохоо больж, хєдєлгєєн орж, бvр сvvлдээ лекторын яриаг vл хайхрах, залхуурч нозоорсон “ шинж” бий болж, яриагаа цааш vргэлжлvvлэх аргагvй болно.Анхаарлыг барьж байхаар барахгvй бvр єрнvvлж болно. Vvний тулд:
• Яриа товчхон байх
• Шалмаг ярих
• Ярианы хооронд сонин зvйл товчхон хавчуулж байх:
17. Лекторын гол санаа тодорхой байх нь амжилтанд их нєлєєтэй. Хэрэв санаа нь нэгээс нєгєєд vсэрч дvvлээд тасалдаад байвал тэр яриаг сонсч ойлгоход бэрхтэй байдаг. Тэгэхээр хоёрдох санаа нэгдэхээсээ, гурав дахь нь хоёрдохоосоо гэх мэтээр нэг нь нєгєєгєєсєє зvй зохисоор урган гарч байхаар яриагаа тєлєвлєх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн, тод, ойлгомжтой, утга тєгєлдєр байхыг хэлнэ. Хэрэв таны єєрийн, утга тєгєлдєр байдал дутагдаад байвал Лермонтов, Толстой, диккенсийн гол мэргэн vгнvvдээс зохих хэмжээгээр ашиглавал зvгээр.