12/26/11

ТАМ НЬ ЯМАР ГАЗАР ВЭ?, ХЭН ТАМД ОЧДОГ ВЭ?

Зөвхөн ‘өөрийгөө хайрлах’ хүсэл шуналдаа хөтлөгдөж амьдардаг хүн там руу явдаг. Газар дээр амьдрахдаа диваажингийн төлөвшлийг олж чадаагүй хүмүүсээс болж там бий болжээ. Хүмүүс бүгдээрээ диваажинд орох эрхтэй төрдөг. Бурхан нэг ч хүн үлдэлгүйгээр диваажинд ороосой гэж тэсэн ядан хүлээдэг. Тамын сүнсэн хүмүүс, өөрийн чөлөөт хүсэл зоригоос болоод газар дээр тамын амьдралаар амьдарсан хүмүүс байдаг. Тэд үхвэл сүнсэн ертөнцийн тамаас өөр хөл тавих газар үгүй. Нэг хүн ч атугай тамд очиход Бурхан гунигладаг. Хүн төрөлхтний өвөг дээдэс Адам Ева хоёр уналтанд ороогүй бол там огт байхгүй байх байсан. Тийм болохоор там нь Бурханы бүтээлийн үр дүн болсон бүтээгдэхүүн бишээ. Хүн газар дэлхийд уналтанд ороод диваажингийн төлөвшсөн амьдралаар амьдарч чадаагүй учраас аргагүй эрхэнд бий болсон газар бол там юм. Нэг үгээр хэлбэл там нь сүнсэн ертөнцийн ‘хогийн сав’ юм. Яалаа гэж Бурхан тамыг бүтээх билээ. Там нь ‘өөрийгөө хайрлах хайр’-ын хаант улс юм. Там нь жаахан ч болов хяналт, хориг, айдас байхгүй л бол хэмжээ хязгааргүй хүсэл шунал нь төрж гардаг газар билээ. Тэрхүү хүсэл шуналд нь төгсгөл гэж үгүй. Дэлхий ертөнц болон тэнгэрийн дэлхий төдийгүй Бурханыг хүртэл ноёрхохыг хүсэх шунал нь тамын хүсэл юм. Өөрийгөө хайрлаж амьдардаг хүний дотоод талд үүний нэгэн адил хүсэл шунал байдаг. Өмнө нь хэлсэнчлэн, газар дэлхий дэх олон янзын хязгаарлалт нь дур хүслийн эрмэлзлэлийг барьж өгдөг учраас жигшүүрт дур хүсэл нь шуудхан гарч ирдэггүй. Гэвч сүнсэн ертөнцөд тийм хязгаарлалт байдаггүй. Айх зүйл байхгүй. Тийм учраас Бурхан болон эзний төгс төгөлдөр ноёрхол нь нэг өдөр ч болов сул дорой болбол там нь нэгэн хоромд Асүра бололгүй яах вэ. Тамд ч мөн адил Бурханы ноёрхлын хүч туйлын байдаг. Сүнсэн ертөнц дэх нарны сүнсэн урсгалыг авч буй тэнгэрийн элчүүд тамыг ноёрхох ер бусын чадвартай байдаг. Тамын сүнснүүд сүнсэн ертөнцийн нарны туяа, халуун илч жаахан тусахад л үхэх гэж буй мэт зовлонг мэдэрдэг. Тэнгэрийн элч ганцаараа тамд очиход ад чөтгөр ч гэсэн түүний өмнө хүчгүй болдог.  
Энэ юу гэсэн утга вэ.  
Диваажингийн хүч нь Бурханы үнэн ба хайраас ирдэг бөгөөд ер бусын чадварлаг хүчийг агуулдаг. Гэхдээ тамд үнэн ба хайр байхгүй учраас хүч байх боломжгүй. Тэнгэрийн элчүүдийн хүчээр там эмх журамтай байдаг.Өөрийгөө хайрлах хайр болон хорвоогийн (гадны дэлхийн) хайранд ямар ч хүч байхгүй. Бурхан болон тэнгэрийн элчүүдийн удирдлага дор там нь бүрэн бууж өгөхөөс өөр аргагүй байдаг.