3/3/12

ХЭН НЭГЭН ӨГҮҮЛСЭН НЬ

Хүн бүхний чин сэтгэлд дотор хэнийг ч гомдоохыг хүсдэггүй нэгэн сайхан хүсэл тэмүүлэл байдаг. Хорвоо дээр хүн болж төрсөндөө хүн бүхэн баярлаж талархах учиртай. Уйлж дуулж инээж гомдож туниж бас алдаж эндэж явах гэж төрсөн юм шиг энэ бүгдийг бүгдийг нь хийж байж санаа нь амрах юм шиг.... Бурхан хүн бүхэнд хайртай байдаг. Хүн өөрөө өөртөө хайртай байдаг шиг.... Амьдралын эгшиг өнгө өнгөөр эшиглэж байхад хүн бүхэн бас өөр өөрийн эгшгээр бас эгшиглэнэ. Энэ хорвоо даанч баян юмаа.... Бурхан үнэхээр гайхалтай... Зориулаад зориулаад зориулаад... За одоо болий доо гэх тэр үед.... Үгүй ээ... Дахиад зориул гэсэн шиг үр дүнг сэтгэлд минь мэдрүүлэх юм.. Ерөөсөө л зориул зориул зориул... Харин үр дүн нь заавал гарна..... Уйлж шаналж сэтгэл зүрхээ уран байж Бурханы тэр гайхалтай зүрх сэтгэлийг мэдэрдэг болохоор би уйлах дуртай... Шаналах дуртай.... Сэтгэл зүрх минь урагдахад би дуртай... Ингэж байж би маш их хүчийг өөртөө олж авдаг болохоор дуртай... Галзуурах мэт амьдарч Бурханы суу алдрыг алдаршуулах нь бүр илүү сайхан байдаг.... Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хандаж, түүнд тусалсаныхаа дараа тэр сайхан бүхнийг ярин байж би хүч авдаг.. Бид бүхэн яг адилхан...