3/28/12

БИЕНИЙ ХЭСГҮҮДЭД ХЭРХЭН МАССАЖ ХИЙХ ВЭ?

Өвчин тусдаг шалтгаан нь муу үйл бидний биенд шингэж, цусыг судсаар гүйхэд нь бөглөөд үүний үр дүнд өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Нүд:
Та заримдаа нүд чинь бүр хүндрээд эсвэл ядарч байгааг мэдэрдэг биз дээ? Энэ тохиолдолд та юу хийдэг вэ? Шууд эмнэлэг явах уу? Та нарт Бурхан өгсөн гар байна уу? Гарынхаа алгаар нүдээ тойруулан иллэг хийгээрэй. Хэрвээ үүнийг давтаж хийгээд байвал нүдний ядаргаа арилдаг.

Чих:
Юм сонсоход төвөгтэй хүмүүс байдаг биз дээ? Яагаад ингэдэг вэ? Чихний тодорхой нэг хэсэгт цус хураад тэр нь сонсголд нөлөөлж сонсгол мууддаг. Хэрвээ ийм асуудал байдаг бол нүүрээ угаахдаа чихээ үрж өгөөрэй. Эхэндээ хөндүүрлэж өвдөнө харин аажимдаа үрээд байвал таны сонсгол сайжирчг ахиц гарч байгааг мэдрэх болно.

Хоолой:
Хоолой руу харахад гүйлсэн булчирхайгаа харж болдог. Эмэгтэйчүүд ялангуяа том гүйлсэн булчирхайтай байдаг. Би та бүхэнд хэрхэн гүйлсэн булчирхайн өввчнөөс сэргийлэх талаар зааж өгөхийг хүсэж байна. Ерөнхийдөө хүмүүс нүүр, гараа сайн угаадаг. Гэсэн хэдий ч та магадгүй зөвхөн хоолойгоо угаадаггүй байж магадгүй тийм үү? Зарим нь бүр хоолойгоо угаахгүй байхад ямар ялгаа байна гэж бодож байж магадгүй. Нүүрээ угаахад л болоо юм биш үү?. Гэсэн хэдий ч хоолойгоо гаднаас нь дарж өгч, гаднаас нь савантай усаар угааж өгөх хэрэгтэй. Ингэвэл бамбай булчирхайн өвчин тусахгүй. Сонирхолтой шинэлэг зүйл байгаа биз дээ? Энэ нь хоолойндоо хэрэглэх хамгийн шилдэг арга юм.

Ханиад хүрэх:
Өвлийн улиралд бус хэзээд л ханиад хүрч байдаг хүмүүс байдаг. Тэдний мөгөөрсөн хоолой тийм сайн биш учраас амархан өвчилдөг. Ялангуяа Япон хүмүүсийг харахад ихэнх нь эрүүл бус мөгөөрсөн хоолойтой байдаг. Мөгөөрсөн хоолойн дээрээ нэг удаа дарж өг. Хөндүүрлэж өвдөхгүй байвал эрүүл байна гэсэн үг. Хөндүүрлэж өвчтэй байвал сайн биш байна гэсэн үг. Өвдөж эхлэнгүүт эм битгий уу. Гэртээ ном уншиж байхдаа тэр газраа дарж өгч массаж хийж байвал ханиад хүрэхгүй. Мөгөөрсөн хоолой нь өвддөг хүмүүс ингэж хийснээрээ үнэхээр сайжирдаг.

Арьс:
Арьс нь эд эстэй адилхан. Бие өвчилдөг нь артерийн судсанд цус өтгөрснөөс болдог. Артерийн цус өтгөрөхөд арьс, яс нь мууддаг. Тиймээс биеу сайн арчилж тордох хэрэгтэй. Гэсэн хэдий ч та нарыг харж байхад олон хүмүүс биеэ анхаарч тордохгүй байна. Биеэ хайрладаггүй учраас биендээ хүрэхгүй байна.

Үргэлжлэл бий.....